Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 304/ШШ2025/00152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Д.Д*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: О.Х*******г эрэн сурвалжл*******ах тухай 304/2025/00166/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүх хуралдааны тов мэдэгдэхэд илэрхийлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч нь О.Х*******г эрэн сурвалжл*******ахаар хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Д.Д******* нь Д.Т*******тай хамтран Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд О.Х*******г холбогд*******ан гэм хорын төлбөр болох 7,017,200 төгрөгийг гарг*******ахаар хандсан боловч 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШЗ2024/19703 тоот захирамжаар хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өмнө нь Д.Т******* эрэн сурвалжилж хаягийг тогтоож шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяг дээрээ байхгүй, хилээр гарч явсан гэдэг албан тоот ирсэн учир хэрэгсэхгүй болсон юм.

Хариуцагч хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Итгэмжлэл /хэргийн 3-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт /хэргийн 4-р хуудас/,

-Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2024/19703 дугаар захирамж /хэргийн 5-6-р хуудас/.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Д*******гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч нь О.Х*******д холбогд*******ан шүүхэд нэхэмжлэл гаргахад түүний хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжл*******на гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

О.Х*******д холбогд*******ан нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүх Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* овогт О*******ын Х******* /........./-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажлыг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалган шийдвэрлэхээр тогтов.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* овогт О*******ын Х*******г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б******* овогт О*******ын Х*******г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилц*******ан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА