| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00138/И |
| Дугаар | 304/ШШ2025/00149 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 304/ШШ2025/00149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймгийн Булган сумын ******* дугаар багийн ******* дүгээр гудамжны *******02 тоотод оршин суух ******* ******* овогт *******ийн ******* /ИБД:*******3012*******4308*******5/-ийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ч.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Би Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд *******8******* оны ******* дугаар сарын 28-ны өдрөөс ажилласан. *******8******* оны 7 дугаар сараас *******92 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан. *******93 оноос чөлөөт эдийн засгийн нийгэмд шилжсэн. Цалингийн карт дутуу байгаа учраас шүүхэд хандсан. *******8******* оны ******* дугаар сарын 28-ны өдрөөс *******92 оныг дуустал Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн харьяа Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн кассчин худалдагч, 5 дугаар мухлагт кассчин худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа. Өндөр насны тэтгэвэрт гарах зорилгоор хандсан. Өмнө шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хандаж байгаагүй. *******92 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан. *******8******* оны ******* дугаар сарын 28-ны өдрөөс *******92 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №13 тоот Ч.*******ийн Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байсан хугацааны “Цалингийн цэс”,
-Булган хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын *******89 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Ажилд томилох тухай” 11******* тоот тушаал,
-Булган хотын Худалдаа бэлтгэлийн даргын *******91 оны 5 дугаар сарын 0*******-ны өдрийн “Ажилд томилж, ажилд авах тухай” 211 тоот тушаал,
-Булган хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын *******91 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Шагнах тухай” 408 тоот тушаал, тушаалын хавсралт,
-Ч.*******т *******85 оны 09 сарын 02-ний өдөр олгосон “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн хуулбар,
-Э.*******, Э.-*******, Э. нарын “Төрсний бүртгэлийн лавлагаа” зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Ч.*******ийн хүсэлтээр Н., Х. нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, ******* дугаар зүйлийн *******.*******-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тоот нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.*******ийн Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн харьяа Хүнсний 1 дүгээр дэлгүүр, 5 дугаар мухлагт *******8******* оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс *******92 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худалдагч, кассчинаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Ч.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн харьяа Хүнсний 1 дүгээр дэлгүүр, 5 дугаар мухлагт *******8******* оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс *******92 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худалдагч, кассчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Булган аймгийн Булган сумын ******* дугаар багийн харьяат ******* овогтой ******* нь Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестид *******87, *******89 онд ажиллаж байсан үеийн цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов.” гэсэн №13 тоот “Цалингийн цэс”,
-Булган хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын *******89 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Ажилд томилох тухай” 11******* тоот тушаал, /Тушаалд: Нэг. ... Ч.*******ийг хүнсний барааны 1 дүгээр дэлгүүрт кассаар тус тус 7 дугаар сарын 28-наас эхлэн ажиллуулсугай/ гэсэн,
-Булган хотын Худалдаа бэлтгэлийн даргын *******91 оны 5 дугаар сарын 0*******-ны өдрийн “Ажилд томилж, ажилд авах тухай” 211 тоот тушаал /Тушаалд: Нэг.VI хорооны мухлагийн худалдагчаар ******* овогтой *******ийг 05 дугаар сарын 03-наас ... эхлэн тус тус ажиллуулсугай./ гэсэн,
-Булган хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын *******91 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Шагнах тухай” 408 тоот тушаал, /3 дугаар хавсралтын 13 дугаарт: *******, худалдагч/ гэсэн,
-Ч.*******т *******85 оны 09 сарын 01-ний өдөр олгосон “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн хуулбар,
Хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсэгт: “Захирлын *******85 оны 09 сарын 2*******-ны өдрийн 125 дугаар тушаал-Худалдааны техникийн сургуулийн касс худалдагчийн мэргэжлийн ангид элсүүлэн суралцуулав, Захирлын *******88 оны 0******* сарын 28-ны өдрийн 100 дугаар тушаал-Худалдааны техникийн сургуулийн касс худалдагчийн ангид суралцаж төгсөв, Хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын *******8******* оны 07 сарын 28-ны өдрийн 11******* тоот тушаал-Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн кассаар авч ажиллуулав, Булган хотын худалдааны ангийн даргын *******92 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот тушаал, Булган хотын Баянбулаг компанийн захирлын *******92 оны 12 дугаар сарын 30-ны 252 тоот тушаал, Булган сумын Хүрэмт ХЭАА-н тушаалаар *******92 оны 07 дугаар сарын 14-ний өдөр, Тушаал №0******* , 2002 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улсын үзлэгээр нийт 5 жил 11 сар ажилласанд тооцов” гэсэн агуулга бүхий бичилттэй,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тоот ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцсон баримт, хавсарган ирүүлсэн баримтууд,
-*******87 оны 10 сарын 25-ны өдөр төрсөн Э., *******90 оны 08 сарын 17-ны өдөр төрсөн Э.-*******, *******98 оны 08 сарын 17-ны өдөр төрсөн Э.******* нарын “Төрсний бүртгэлийн лавлагаа” зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.*******, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
-Гэрч А.гийн: “Би *******85 онд Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн 1 дүгээр Хүнсний дэлгүүрт анх үйлчлэгчээр ажилд орж байсан. Тэгээд үйлчлэгчээр 1 жил ажиллаад Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн 1 дүгээр Хүнсний дэлгүүрийн худалдагчаар *******8******* оноос эхлэн ажиллаж эхэлсэн. Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд Хүнсний 1 дүгээр дэлгүүрт *******85 оноос *******93 он хүртэл тасралтгүй ажиллаад байгууллага хувьцаат компани болоод ажлаасаа гарсан. Ч.******* нь *******8******* оны 12 дугаар сард Булган хотын Хүнсний 1 дүгээр шар дэлгүүрт кассаар ажилд орж байсан. Тэр үед би Булган хотын Хүнсний 1 дүгээр шар дэлгүүрт худалдагч, Ч.******* нь кассаар ажиллаж байсан юм. Булган хотын Хүнсний 1 дүгээр шар дэлгүүрт намайг *******93 он хүртэл худалдагчаар тасралтгүй ажиллаж байхад Ч.******* кассаар ажиллаж л байсан” гэх,
-Гэрч Н.ын: “Би *******71 онд Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд бэлтгэлийн мэргэжилтнээр ажилд ороод тасралтгүй *******9******* оны 0******* дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаад байгууллага хувьчлалд орж татан буугдсанаар ажлаасаа гарсан. Ч.******* нь *******8******* онд Улаанбаатар хотын Худалдааны ТМСургууль төгсөж ирээд Булган хотын Хүнсний 1 дүгээр шар дэлгүүрт худалдагчаар ажилд орж байсан. Ч.******* нь Булган хотын Хүнсний 1 дүгээр шар дэлгүүрт *******8******* оноос *******92 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тасралтгүй ажиллаад Булган хотын Хүнсний 1 дүгээр шар дэлгүүр хувьчлагдаад ажлаасаа гарсан. Би тухайн үед Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд боловсон хүчин хийдэг байсан.” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-д заасныг баримтлан ******* ******* овогт *******ийн *******ийн Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн харьяа Хүнсний 1 дүгээр дэлгүүр, 5 дугаар мухлагт *******8******* оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс *******92 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худалдагч, кассчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА