Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/995

 

 

               
 

2023

 

10

 

12

 

2023/ДШМ/995

 

 

 

 

 


 

Ц.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Болормаа,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/316 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Болормаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ц.Эт холбогдох эрүүгийн 2010 01269 0996 дугаар хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн Ц.Э, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...-д төрсөн, ...,... настай, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... оршин суух, ял шийтгэлгүй, /РД .../.

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 02 дугаар сарын 19-нөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны хооронд С.Хаас маскны бизнес хийнэ хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нийт 95.160.000 төгрөгийг бэлнээр болон дансаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Эт оногдуулсан 5.000.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ц.Эт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ц.Эт сануулж шийдвэрлэжээ.

Прокурор П.Болормаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: "...Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 02 дугаар сарын 19-нөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны хооронд С.Хаас маскны бизнес хийнэ хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нийт 95,160,000 төгрөгийг бэлнээр болон дансаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга, зээл хүлээн авсан акт зэрэг хавтаст хэрэгт цугларсан үндэслэл бүхий нотлох баримтуудаар нотлогдсон тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Эт холбогдох 2010012690996 дугаартай хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

... овогт Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар түүнд 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн бол арван мянга /10,000,000/-н нэгжээс дөчин мянга /40.000.000/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан ба дээрх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт журамласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  1. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад " ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан байна.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчиж, шүүх шүүгдэгч Ц.Эын гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч "Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй" гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял хөнгөрүүлж оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан заалтыг журамлах байтал мөн зүйл, хэсгийн 1.1-д заасан заалтыг журамлаж ял оногдуулсан байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/316 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/316 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн.

Түүнчлэн шүүх энэ талаар 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр залруулга хийсэн гэх боловч прокурорын байгууллагад 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн нь тамга, дардастайгаа байна. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоол 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр прокурорын байгууллагад ирсэн ба 14 хоногийн дотор эсэргүүцэл бичих эрхтэй. Энэ хугацаанд шүүхээс залруулга хийсэн талаар ямар ч баримт ирүүлээгүй. Прокурорын эсэргүүцэл 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бичигдсэн тул хуульд заасан хугацаандаа ирүүлсэн гомдол, эсэргүүцлийг шүүх хүлээж авсан. Гэтэл үүнээс хойш 17 хоногийн дараа залруулга хийсэн тухай баримтыг ирүүлсэн. Тиймээс прокурор хуульд заасан хугацаандаа анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч Ц.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Хэлэх тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Анхан шатны шүүх нэгэнт залруулга хийсэн нь хэрэгт авагдсан байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ц.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 02 дугаар сарын 19-нөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны хооронд С.Хаас маскны бизнес хийнэ хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нийт 95.160.000 төгрөгийг бэлнээр болон дансаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Хы: ".. Ц Э тухайн үед надад хэлснээр Оросын холбооны улсад танил нь амны хаалт зарах гэж байгаа тэр амны хаалтыг нь би худалдаж аваад ачааны машинаар тээвэрлэж оруулж ирнэ гэж хэлж байсан. Уг ажлыг би зогссон талаар мэдэж байгаагүй, амны хаалт оруулж ирэх ажил нь удаашраад байхаар нь Ц.Эаас асуухаар ачааны машин нь удаад байна, жолооч нь утсаа авахгүй байна гэж хэлж шалтаг шалтгаан ярьж байсан. Тухайн үед амны хаалт оруулж ирж байгаа жолоочийн дугаар гэж ... гэсэн дугаар өгч байсан. Уг дугаар луу залгасан боловч дуудаж байгаа хирнээ огт аваагүй . Би 2020 оны 02 дугаар сарын 19- ний өдөр бэлэн гүйлгээгээр 22,000,000 төгрөгийг ... тоот Э гэх дансанд, тэгээд мөн өдрөө бэлнээр Эт 58,000,000 төгрөгийг Эын гэх болох Хүннү 2222 хотхонд үүний дараа Эын өөрийн данс болох ... тоот дансанд 3,000,000 төгрөг мөн тус өдрөө 4,300,000 төгрөгийг Эын заавраар ... тоот У гэх дансанд хийсэн, үүний дараа 2020 оны 03 дугаар сарын 06- ны өдөр 860,000 төгрөгийг Эын өөрийн ... тоот дансанд хийсэн, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Грандмед эмнэлэгт 7,000,000 төгрөгийг Эт бэлнээр өгсөн, ингээд нийт 95,160,000 төгрөгийг Эт өгсөн...,тухайн үед би 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хавьцаа мөнгөө өгсөн байх гээд 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тусгаж өгсөн. Би Эт бэлэн мөнгө өгсөн болохоор дараа нь баримтгүй үлдчих байх гэдгээс эмээгээд зээлийн гэрээ болон тодорхойлолт хийж байсан..., би зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөгийг Эт өгөөгүй, харин 95,000,000 төгрөгийг бүгдийг нь маск авах зорилгоор Эт өгсөн боловч намайг хуурч мэхэлсэн байсныг 2020 оны 4 дүгээр сард Э манай гэрт согтуу орж ирээд өөрөө маск хийгээгүй тухайн 95,000,000 төгрөгийг өөр хүнд өрөндөө өгсөн гэж хэлсэн...” гэсэн /1хх 48-53/,

гэрч Ц.Б-н: “...Би энэ талаар 2020 оны 4 дүгээр сарын сүүлээр Х надтай зээлийн гэрээ авч ирж уулзахад мэдэж байсан. Х надад хэлэхдээ 100,000,000 төгрөгийг зээлж авсан гэж хэлж байсан. Одоо мөнгөө өгөхгүй байна, та төлж барагдуулж өгөөч гэж хэлснээр би анх мэдэж байсан. Тэгээд би Этай уулзсан. Тэгэхэд манай дүү надад Хаас мөнгө зээлж авсан нь үнэн, 100,000,000 төгрөг биш 22,000,000 төгрөгийг дансаар 58,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэж хэлсэн. Тэгээд мөнгийг нь яаралтай барагдуулъя гэж ярилцсан. Тэгээд түүнээс хойш 11,000,000 төгрөгийг өгсөн байсан...манай дүү өмнө нь ОХУ-д сургуульд сурч байхдаа халдлагад өртөөд биеэ хамгаалах зорилгоор бусдын тархинд хүнд гэмтэл учруулсан гэж сонссон, тухайн үед аав , ээж маань ОХУ руу яваад ирж байсан, тэгээд тухайн хүнийг толгойдоо хүнд гэмтчихсэн байна, эмчилгээний зардлыг яаралтай төлөх хэрэгтэй гээд 100,000,000 төгрөгийг олоод Э руу цувуулж явуулж байсан, миний бодлоор энэ өрийг Хаас зээлсэн мөнгөөрөө төлсөн байх...” гэсэн /1хх 71-72/,

гэрч С.Д-н: ".. Манай охин Ц.Э нь 2019 оны намар байхаа ОХУ-д суралцаж байхдаа нэг хүний толгой руу цохиод гэмтээчихсэн гэсэн, тэгээд нөгөө хүн нь эмчилгээний төлбөр гээд их хэмжээний мөнгө нэхээд байна гэхээр нь би ах, дүү нараасаа болон найз нөхдөөсөө мөнгө зээлээд 20 гаран сая төгрөг олоод охины өгсөн данс руу шилжүүлсэн. Тэгээд тэр асуудал нь дуусаад 2019 оны 12 сард Улаанбаатар хотод ирсэн. Өнгөрсөн хавар цагаан сарын дараа утсаар яриад Хаас мөнгө зээлсэн, танаас авсан мөнгөө буцааж өгнө гээд миний ... гэсэн Хаан банкны данс руу 20 гаран сая төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг аваад хүмүүсээс авсан мөнгөө төлсөн. Зарим хүмүүсээс авсан өрөө төлж дуусаагүй байгаа...” гэсэн /1хх 74/,

гэрч О.Т-н: “...Би Э, Х нарыг танина. Эыг Хаар дамжуулж танилцсан.,2020 оны 1 дүгээр сарын сүүлээр 2 сарын эхээр Х бид хоёрыг Энхтайваны гүүрний баруун талын хоолны газарт сууж байхад хүрч ирээд хурдан аргаа мөнгө хийх санаа байна, маск оруулж ирээд зармаар байна, та хоёр мөнгийг нь гаргачих, би оруулаад ирье гэж хэлж байсан. Тэгээд надаас цаашаагаа зарах арга байгаа юу гэж хэлж байсан. Мөн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр маскны үйлдвэрийн талаар бичгийг Х руу явуулсныг Х над руу явуулж уншаад өгөөч гэж хэлж байсан. Мөн Э бид хоёр инстаграм сүлжээгээр бас мессежээр маскны талаар ярилцаж байсан, намайг асуух болгонд ирж байгаа гэх мэтээр худлаа шалтаг хэлж байсан. Тэгээд надад Орос худлаа утасны дугаар өгч байсан. ...” гэсэн мэдүүлгүүд /1хх 76-77/,

шүүгдэгч Ц.Эын дансны хуулга /1хх 93-100, 110-111, 114-123/, хохирогч С.Хы дансны хуулга /1хх 124/,

2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ /1хх 108-109/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Эыг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Эыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй, хохирогч "гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

  1. дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон хэдий ч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зөрчил гаргажээ.

Энэ талаар бичсэн прокурор П.Болормаагийн эсэргүүцлийн үндэслэлийг хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гарч, прокурорт 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гардуулжээ. Прокурор 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн байна. Анхан шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэрийг залруулах тухай шүүгчийн захирамж гаргаж, шүүгчийн захирамжийг прокурорт 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан баримт хэрэгт авагдсан байна. Дээрхээс дүгнэн үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд залруулга хийсэн шүүгчийн захирамж үндэслэлгүй болжээ.

Учир нь, шийтгэх тогтоолд залруулга хийсэн хуралдаан хэзээ болсон нь тодорхой бус бөгөөд хэрхэн залруулга хийсэн тухай шүүх хуралдааны тэмдэглэл болон оролцогч нарт залруулгын шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн дээрх байдлаар залруулга хийхдээ залруулга хийх хууль зүйн зохицуулалтад заагаагүй буюу шүүгчийн захирамжаар шийдвэрлэх боломжгүй асуудлаар залруулга хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмын дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн ял оногдуулахдаа зүй нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлах байтал, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамласан нь үндэслэлгүй байх ба энэ нь техникийн шинжтэй алдаанд хамаарахгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дээрх алдааг залруулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Иймд прокурор П.Болормаагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Түүнчлэн анхан шатны шүүх цаашид хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хэргийг хянан шийдвэрлэх, шүүхээс гаргасан эрх зүйн актыг мөн хуулийн хугацаанд гаргаж, оролцогчдод гардуулах шаардлагатай болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/316 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын:

"Шүүгдэгч ... овогт Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан...” гэснийг "Шүүгдэгч ... овогт Ц.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан...” гэж өөрчилсүгэй.

  1. Прокурор П.Болормаагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ