Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 197/ШШ2025/03619

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би

Нэхэмжлэгч:  тоотод байрлах “******* *******” ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух хаягтай, ******* овогтой ******* /РД: *******/-д холбогдох,

10.179.482,36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад     

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч нь ******* ******* ХК-иас авсан Онлайн цалингийн зээл авсан. Гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 103 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна...” гэжээ.

Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие ******* овогтой ******* нь “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 10.179.482,36 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг дүнг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1.696.581 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1.696.581 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1.696.581 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1.696.581 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1.696.581 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1.696.581 төгрөгөөр төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“******* *******” ХК нь хариуцагч Н.*******ад холбогдуулан 10.179.482,36 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10.179.482,36 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1.696.581 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1.696.581 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1.696.581 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1.696.581 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1.696.581 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1.696.581 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10.179.482,36 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж, төлөлтөө 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1.696.581 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1.696.581 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1.696.581 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1.696.581 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1.696.581 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1.696.581 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177.821,72 төгрөгөөс 88,910.86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 88,910.86 төгрөг, хариуцагчаас 88,910.86 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ                         А.БАТМАНДАХ