| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/04910/И |
| Дугаар | 197/ШШ2025/03643 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 197/ШШ2025/03643
Зохигчийн эвлэрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: байрлах “******* *******” ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух хаягтай, ******* овогтой ******* /РД: *******/-д холбогдох,
818.530,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Даатгуулагч ******* ******* ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай ******* Даатгал ХХК-тай №230501-3547 тоот дугаартай “Тээврийн хэрэгслийн *******ын гэрээ байгуулан Hyundai маркын ******* УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Бөмбөгөр худалдааны төвийн урд замд О.*******ын жолоодож явсан Hyundai маркын УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь *******ын зүйл болох ******* УЕН улсын дугаартай тэвэрийн хэрэгслийг мөргөсний улмаас даатгуулагчийн хөрөнгөнд нийт 818,530.5 төгрөгийн хохирол учирсан болох нь холбогдох байгууллагуудын баримтаар тогтоогдсон байна. Манай компанийн зүгээс *******ын гэрээний үүргийн дагуу даатгуулагч ******* такси ХХК-д учирсан хохирол болох 818,530.5 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон тул хуульд заасан шаардах эрх үүссэн. Иймд МУ-ын Иргэний хуулийн 443-р зүйлийн 443,7, Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7 болон Даатгалын гэрээнд заасны дагуу буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх вватуулагчийн эрх нь *******аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын вижээгээр даатгагчид шилждэг тул дээрх төлбөрийг *******ын тохиолдлын буруутай этгээд болох О.*******аас 818,530.5 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна...” гэжээ.
Хариуцагч О.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие ******* овогтой ******* нь “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 818.530,5 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байна. Ингэхдээ 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 272.844 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 272.844 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 272.844 төгрөгөөр төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“******* *******” ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан 818.530,5 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 818.530,5 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 272.844 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 272.844 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 272.844 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 818.530,5 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж, төлөлтөө 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 272.844 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 272.844 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 272.844 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.195 төгрөгөөс 12,097.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 12,097.5 төгрөг, хариуцагчаас 12,097.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ