| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/04897/И |
| Дугаар | 197/ШШ2025/03642 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2025/03642
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: тоот “******* ******* ББСБ’’ ХХК /РД: *******/
Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогтой ******* /РД: *******/
Гэрээний үүрэгт 755.458,67 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ’’ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн С.******* нь “******* ******* ББСБ” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 223-ны өдөр “Цахим зээлийн эрхийн гэрээ”-г цахимаар байгуулан, улмаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 66646 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 230.000 төгрөгийн цахим зээл авч, зээлийн эргэн төлөлтөө одоог хүртэл хийгээгүй байна...” гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ******* овогтой ******* нь “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 755.458,67 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ’’ ХХК нь хариуцагч С.*******т холбогдуулан гэрээний үүрэгт 755.458,67 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага 755.458,67 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ’’ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 755.458,67 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгөн дүнг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.682 мтөгрөгийн 50 хувь болох 11.341 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 11.341 төгрөгийг хариуцагч С.*******ээс гаргуулж “******* ******* ББСБ’’ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ