| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/10002/И |
| Дугаар | 197/ШШ2025/03254 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2025/03254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, төв хаягт байрлах ******* ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК /*******/-д холбогдох
гэрээний үүрэг 9,637,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-нд холбогдуулж 2024 оны 8, 9, 10, 11 дүгээр сарын түрээсийн төлбөр 8,052,000 төгрөг, ашиглалтын зардал 600,000 төгрөг, алданги 985,980 төгрөг нийт 9,637,980 төгрөг нэхэмжилсэн.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа 2024 оны 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөрийг алдангийн хамт нийт 5,898,600 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй үндэслэлээ 2024 оны 10, 11 дүгээр саруудад түрээсийн үйл ажиллагаа явуулаагүй тул ашиглаж чадаагүй, түрээсийн хугацаанд халаалт ирээгүй байсан гэж тайлбарлажээ.
3. Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэлд хавсарган өгсөн Түрээсийн гэрээ-ээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдөр бичгийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь ******* дүүрэг 29-р хороо, хороолол, гийн гудамж 3/1, хаягт байрлах барилгын 6 дугаар давхарт оффисын зориулалт бүхий 61 м.кв талбайг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, хариуцагч нь тухайн талбайг зориулалтын дагуу ашиглаж, тохирсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.
4. Нэг талаас аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, нөгөө талаас эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг олж авч, тохирсон төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүсчээ.
5. Талуудын хооронд гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурцгаасан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасанд нийцэж байх ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.
7. Талуудын хувьд түрээсийн гэрээ байгуулагдсан үйл баримт болон түрээсийн гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан үйл баримтын талаар маргаагүй, хариуцагч нь 2024 оны 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөрийг алдангийн хамт төлөхийг зөвшөөрсөн. Харин 2024 оны 10, 11 дүгээр сарын түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал нэхэмжилсэн нь үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
8. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-т Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т Хөлсийг тогтмол хугацаанд төлөхөөр тогтоосон бол уг хугацаанд төлнө гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т төлбөрийг сар бүрийн 10-ны өдрийн дотор ... шилжүүлсэн байна, мөн гэрээний 8.2.1-д түрээслэгч түрээсийн төлбөр төлөх үүргээ 5 өдрөөс /ажлын/ дээш хоногоор хожимдуулбал гэрээг нэг талын санаачилгаар цуцлахаар тус тус тусгажээ.
9. Хэргийн баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч нь хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2024 оны 8 дугаар сараас хойш түрээсийн төлбөр төлөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байна.
10. Түүнчлэн гэрээний харилцаа хугацаанаасаа өмнө 2024 оны 11 дүгээр сард цуцлагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй ба түүний 2024 оны 10, 11 дүгээр саруудад огт үйл ажиллагаа явуулаагүй гэх тайлбар нь түрээсийн гэрээний төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
11. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т түрээслүүлэгч өөрт учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаардаж болно, гэрээний 3.4.5-д лифт ашигласны төлбөр зэрэг ашиглалтын зардал нь түрээсийн төлбөрөөс гадна сар бүр тогтмол байдлаар нийт 150,000 төгрөг байна гэж заасны нэхэмжлэгч нь ашиглалтын зардлыг гэрээгээр тохиролцсон хэмжээгээр тооцож 600,000 төгрөгийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардсан нь үндэслэлтэй.
12. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, гэрээний 6.2-т Түрээслэгч нь гэрээгээр харилцан тохиролцсон түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу 985,980 төгрөг шаардсаныг хангаж, хариуцагчаас түрээсийн гэрээний төлбөр 8,052,000 төгрөг, ашиглалтын зардал 600,000 төгрөг, алданги 985,980 төгрөг нийт 9,637,980 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
13. Хариуцагч нь шүүхийн дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 9,637,980 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,157 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 169,157 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН