Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00528

 

 

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00528

 

Г.Г, А.Г нар нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/00100 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г, А.Г нар хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, өмчлөх эрх шилжүүлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 8/2 дугаар, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 8/3 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г миний бие нь эхнэр А.Г-ын хамтаар Инвескор ББСБ ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж нийт 150 000 000 төгрөгийн зээл авсан. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02165 дугаартай шийдвэрээр Г.Г , А.Г нараас 246 716 641 төгрөгийг гаргуулж Инвескор ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Г.Г ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204083467 дугаартай, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шарга хоолой доод төгөл 5 дугаар хэсэг гудамж 12/7 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18661317091008 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар, Г.Г, А.Г нар өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203006199 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дүгаар хороо, 11 дүгээр хороолол /14192/, Эрхүүгийн гудамжны Зв тоотод байрлах 181.9 м.кв талбайтай 3 дугаар давхрын хэсэг, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 20 дуraap хороо, Бага шарга хоолой доод төгөл 5 дугаар хэсэг гудамж 12/7 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18661317091008 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газрыг 64 150 300 төгрөгөөр, мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамжны Зв тоотод байрлах 181,9 м.кв талбайтай 3 дугаар давхрын хэсэг, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 377 829 100 төгрөгөөр тус тус үнэлсэн. Дээрх үнэлгээг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчиж өмчлөгч нараас үнийн санал аваагүй, үнэлгээг танилцуулаагүй. Мөн үнэлгээ зах зээлийн үнээс хэт багаар үнэлэгдсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан бөгөөд НШШГГ-ын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 8/3, 8/2 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолууд гарсан. Дээрх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 14 хоногийн дотор төлбөр төлөгчид танилцуулах ёстой бөгөөд хуульд заасан хугацаанд танилцуулаагүй нь миний хуулиар олгосон эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Уг тогтоолыг хуулийн хугацаанд танилцуулсан бол төлбөрийг барагдуулж өөрсдийн өмч хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх боломжтой байсан. Иймд 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Мөн НШШГГ-ын өмчлөх эрх шилжүүлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 8/2 дугаар тогтоол, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 8/3 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2165 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2401 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 505 дугаар тогтоолоор Г.Г , А.Г нараас 246 716 641 төгрөгийг гаргуулж Инвескор ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Г.Г , А.Г нарт Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулсан боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006199 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, ЗВ тоотод байршилтай, 181.9 м.кв талбайтай, 3 дугаар давхрын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204083467 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шар хоолой, Доод төгөл 5-р хэсэг гудамж, 12/7 тоотхаягт байршилтай 216 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18661317091108 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Хөрөнгө-Эстимэйт ХХК-аар хөрөнгийг үнэлүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч үнэлгээтэй танилцаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа олгуулах хүсэлт гаргасан. Төлбөр төлөгч А.Г , Г.Г нар дээрх хуулийн хугацаанд барьцаа хөрөнгүүдийг бие даан худалдан борлуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Энэ хугацааг хүртэл авч байсан байж А.Г , Г.Г нар үнийн санал аваагүй гэж хэлж болохгүй. Дээрх хөрөнгүүд анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаагаар худалдан борлогдсон тухай мэдэгдлийг гардуулахаар төлбөр төлөгчийг удаа дараа зарлан дуудахад мөргөл хийж байгаа, хөдөө явж байна, төлбөр авагчтай харилцан тохиролцож байгаа гэсэн тайлбаруудыг өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор зарлан дуудсан хугацаанд хүрэлцэн ирээгүй. Төлбөр төлөгчийн оршин суух хаягаар удаа дараа очсон боловч гэртээ байхгүй байсан тул оршин суух хаягт баталгаат шуудангаар мэдэгдлийг хүргүүлж, мөн утсаар мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0358 дугаартай шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, хоёр дахь албадан дуудлага худалдаа зэргийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Г миний бие өөрийн эхнэр А.Г-ын хамтаар Инвескор ББСБ ХХК- тай 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж нийт 150 000 00 төгрөгийн зээл авсан. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02165 дугаартай шийдвэрээр Г.Г , А.Г нараас 246 716 645 төгрөгийг гаргуулж Инвескор ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Г.Г ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шарга хоолой доод төгөл 5 дугаар хэсэг гудамж 12/7 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар, Г.Г, А.Г нар өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамжны Зв тоот хаягт байрлах 181.9 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шарга хоолой доод төгөл 5 дугаар хэсэг гудамж 12/7 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газрыг 64 150 300 төгрөгөөр, харин Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамжны Зв тоот хаягт байрлах 181.9 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 377 829 100 төгрөгөөр тус тус үнэлсэн. Энэхүү үнэлгээг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчиж өмчлөгч нараас үнийн санал аваагүй, үнэлгээг танилцуулаагүй бөгөөд үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт багаар үнэлэгдсэн байдаг. Мөн дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан бөгөөд НШШГГ-ын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 8/3, 8/2 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолууд гарсан. Тус тогтоолуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 14 хоногийн дотор төлбөр төлөгчид танилцуулах ёстой байхад хуульд заасан хугацаанд бидэнд танилцуулаагүй нь бидний хуулиар олгогдсон эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Хэрэв уг тогтоолыг хуулийн хугацаанд танилцуулсан бол төлбөрийг барагдуулж өөрсдийн өмч хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Г.Г , А.Г нараас 246 716 641 төгрөгийг гаргуулан Инвескор ББСБ ХХК-д олгон, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 56 дугаар зүйлийн 56.1, 62, 70, 71 дүгээр зүйлд заасан шаардлагатай нийцжээ, ...Г.Г , А.Г нараас 246 716 641 төгрөгийг гаргуулан Инвескор ББСБ ХХК-д олгон, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Г , А.Г нар хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, өмчлөх эрх шилжүүлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 8/2, мөн өдрийн 8/3 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02165 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2401 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 00505 дугаар тогтоолоор Г.Г , А.Г нараас 246 716 641 төгрөгийг гаргуулан Инвескор ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх31-43/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 181/ГХ2019/00617 тоот гүйцэтгэх хуудас олгогдсоноор Г.Г, А.Г нар өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол /14192/, Эрхүүгийн гудамжны 3-В тоот хаягт байршилтай, 181.9 м.кв талбайтай, 3 дугаар давхарын хэсэг, Г.Г ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204083467 дугаартай, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шарга хоолой доод төгөл 5 дугаар хэсэг гудамж 12/7 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18661317091008 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 152/01-01 тоот, 152/01-02 тоот тогтоолоор тус тус битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 152/20280008/01 тоот, 152/2028/0008/02 тоот тогтоолоор тус тус хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй. /хх29, 50-53, 62-65/

 

Анхан шатны шүүх хариуцагчийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасанд нийцсэн тул уг ажиллагааг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд дуудлага худалдаа явуулах үеийн үнэлгээг тогтоох санал дээр харилцан тохиролцсон бол үнэлгээ хийлгэхээр мэргэжлийн үнэлгээчнийг шинжээчээр томилохгүй, харин төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй бол шинжээч томилон мэргэжлийн үнэлгээчдийн саналыг үндэслэн үнэлгээ тогтоохоор заасан байна.

 

Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан баримтаас үзвэл хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч буюу өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад Г.Г ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204083467 дугаартай, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шарга хоолой доод төгөл 5 дугаар хэсэг гудамж 12/7 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууцыг 540 000 000 төгрөгөөр, Г.Г, А.Г нар өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол /14192/, Эрхүүгийн гудамжны 3-В тоот хаягт байршилтай, 181.9 м.кв талбайтай, 3 дугаар давхарын хэсэг үл хөдлөх эд хөрөнгийг 691 220 000 төгрөгөөр тус тус үнэлсэн санал Г.Г гаргасан /хх67/, төлбөр төлөгч А.Г үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Инвескор ББСБ ХХК нь Сүхбаатар дүүргийн 7 дүгаар хороо, 11 дүгээр хороолол /14192/, Эрхүүгийн гудамжны Зв тоотод байрлах 181.9 м.кв талбайтай 3 дугаар давхрын хэсгийг 120 000 000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шарга хоолой доод төгөл 5 дугаар хэсэг гудамж 12/7 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууцыг 27 000 000 төгрөгөөр, мөн хаягт буй 700 м.кв газрыг 3 000 000 төгрөгөөр /хх73/ тус тус үнэлж үнийн саналыг ирүүлсэн боловч талууд үнэлгээг харилцан тохиролцож чадаагүй тул Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4/238, мөн өдрийн 4/244 тоот тогтоолоор тус тус шинжээчээр томилсон /хх79, 103/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон тогтоолдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дотор дүгнэлт гаргах хугацаа тогтоон ирүүлэхийг даалгажээ.

 

Шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь Иргэний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шарга хоолой доод төгөл 5 дугаар хэсэг гудамж 12/7 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг зах зээлийн үнийг 64 150 300 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 7 дүгаар хороо, 11 дүгээр хороолол /14192/, Эрхүүгийн гудамжны Зв тоотод байрлах 181.9 м.кв талбайтай 3 дугаар давхрын хэсгийн зах зээлийн үнийг 377 829 100 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх-91-102, 106-116/

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу дээрх үнэлгээний талаар 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 4/17958, 4/17959 тоот мэдэгдлүүдээр төлбөр төлөгч Г.Г, А.Г нар оршин суух хаягаар 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, A.G гэсэн фэйсбүүк хаягаар А.Г т, мөн түүний 95546990 дугаартай утсанд мессэж илгээн тус тус мэдэгджээ. /хх123-127/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Г.Г нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шарга хоолой доод төгөл 5 дугаар хэсэг гудамж 12/7 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Сүхбаатар дүүргийн 7 дүгаар хороо, 11 дүгээр хороолол /14192/, Эрхүүгийн гудамжны Зв тоотод байрлах 181.9 м.кв талбайтай 3 дугаар давхрын хэсгийг шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр өөрөө бие даан борлуулах хүсэлтээ 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өгч хуульд заасан хугацааг авсан байна. /хх-128/

 

Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгчийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа шаардаж, 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 7/64, 7/4 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шарга хоолой доод төгөл 5 дугаар хэсэг гудамж 12/7 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газрын шинжээчийн тогтоосон үнэ болох 64 150 300 төгрөгийн 70 хувиар тооцон 44 905 210 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон болохыг, Сүхбаатар дүүргийн 7 дүгаар хороо, 11 дүгээр хороолол /14192/, Эрхүүгийн гудамжны Зв тоотод байрлах 181.9 мкв талбайтай 3 дугаар давхрын хэсэг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 377 829 100 төгрөгийн 70 хувиар тооцон 264 480 370 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон болохыг тус тус төлбөр төлөгч нарт болон төлбөр авагч нарт 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4-152/24186, 4-152/24187, 4-152/24190, 4-152/24396 тоот мэдэгдлүүдээр тус тус мэдэгдэж, уг мэдэгдлүүдийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, мөн анхны албадан дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө буюу 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Үндэсний шуудан сонинд албадан дуудлага худалдааны тухай нийтэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх130-142/

 

НШШГГ-ын анхны албадан дуудлага худалдаа 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр болсон дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 8/02 дугаартай тогтоолоор 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр болох хоёр дахь албадан дуудлага худалдаа зарлагдаж, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагт НШШГГ-т зохион байгуулагдах болон Г.Г ын өмчлөлийн дээрх орон сууц, газрыг, Г.Г, А.Г нар өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг тус тус үнэлсэн үнэлгээний 50 хувиар санал болгох доод үнийг тогтоохыг төлбөр төлөгч Г.Г , А.Г нарт мэдэгдсэн мэдэгдэл болон 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 8/02, 8/23 дугаар тогтоолыг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 4-152/27300, 4-152/27301 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч нарт мэдэгдэж, тэмдэглэл үйлдэж дээрх мэдэгдлийг 2020 оны 7 дугаар сарын 23, 27-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Өнөөдөр сонинд нийтлэгдсэн байна. /хх148-155/

 

Хариуцагч байгууллагын хоёр дахь албадан дуудлага худалдаа 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр болж Г.Г А.Г нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- 2203006199 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дүгаар хороо, 11 дүгээр хороолол /14192/, Эрхүүгийн гудамжны Зв тоотод байрлах 181.9 м.кв талбайтай 3 дугаар давхрын хэсэг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 193 914 550 төгрөг, улсын бүртгэлийн Ү-2204083467 дугаартай, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шарга хоолой доод төгөл 5 дугаар хэсэг гудамж 12/7 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18661317091008 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар нь 34 075 150 төгрөгөөр тус тус худалдан борлогдож төлбөр авагч Инвескор ББСБ ХХК нь ялагч болсон, дээрх дуудлага худалдаагаар худалдан борлогдсон эд хөрөнгүүдийн Өмчлөх эрхийг шилжүүлэх тухай 8/2, 8/3 дугаартай тогтоолуудыг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гаргаж, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлөхийг төлбөр төлөгч нарт удаа дараа мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн, мөн төлбөр төлөгч Г.Г А.Г нар нь өөрсдийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203006199 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дүгаар хороо, 11 дүгээр хороолол /14192/, Эрхүүгийн гудамжны Зв тоотод байрлах 181.9 м.кв талбайтай 3 дугаар давхрын хэсэг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагч Инвескор ББСБ ХК-д шилжүүлэхийг зөвшөөрч 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүсэлт гаргасан байна. /хх156-165, 169-186/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Г.Г , А.Г нар нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дах хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах байсан боловч дээрх хугацаанаас хойш гомдол гаргасан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 62, 70, 71 дүгээр зүйлд заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Энэ талаарх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хууль бусаар хийгдсэн, үнэлгээ гаргахтай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн, хүний эрх зөрчигдсөн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчиж өмчлөгч нараас үнийн санал аваагүй, үнэлгээг танилцуулаагүй бөгөөд үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт багаар үнэлэгдсэн гэх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 8/2 дугаар, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 8/3 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлоо шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчсөн бөгөөд дээрх гомдлоо НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргах байтал нэхэмжлэгч нар шүүхэд гаргасныг анхан шатны шүүх анхаараагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Г, А.Г нар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул өмчлөх эрх шилжүүлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 8/2, 8/3 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дугаарлалтын өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/00100 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Г, А.Г нар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай, 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул өмчлөх эрх шилжүүлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 8/2, 8/3 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дах заалтыг 3, 3 дах заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж тус тус дугаарлан өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ