Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/03681

 

 

 

 

                                                                               

Зохигчийн эвлэрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би

Нэхэмжлэгч:  давхарт  байрлах, “М *******” ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоотод оршин суух хаягтай, Г овогтой Б /РД: *********/-т холбогдох,

1.415.256,60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад     

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “М *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000067392 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1.398.256,60 төгрөг, Нотариатын төлбөрт 17.000 төгрөг, нийт 1.415.256,60 төгрөгийг хариуцагчаас гаргуулах...” гэжээ.

Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие ******* овогтой ******* нь “М *******” ХХК-ийн нэхэмжилсэн 1.415.256,60 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“М *******” ХК нь хариуцагч Г.Б-д холбогдуулан 1.415.256,60 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Г.Бнь нэхэмжлэлийн шаардлага болох 1.415.256,60 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Г.Бнь нэхэмжлэлийн шаардлага болох 1.415.256,60 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөн дүнг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.594,10 төгрөгөөс 18.797,05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 18.797,05 төгрөг, хариуцагчаас 18.797,05 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ                         А.БАТМАНДАХ