| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 101/2024/10323/И |
| Дугаар | 197/ШШ2025/03846 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/03846
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, давхарт байрлах ******* ******* ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,933,486.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* ******* ББСБ ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 4447 тоот гэрээгээр хариуцагчид 2,699,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр ******* ******* ХХК-аас зурагт худалдан авсан ... гэжээ.
Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ ХХК-аас зээлээр зурагт авсан бөгөөд төлж чадахгүй хорт хавдар өвчин тусаж бүрэн төлж дуусаагүй тул та бүхэнд надад хугацаа олгож өгнө үү. Би нэхэмжлэл болон шүүхийн дуудах хуудастай танилцсан тул эргэн төлөхөө амлаж байна ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,933,486.84 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,933,486.84 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,933,486.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,886 төгрөгийн тал хувь 22,943 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Э.*******аас 22,943 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН