Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 157/ШШ2025/00045

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа ********************ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.О-т холбогдох “орон сууц ашиглалтын зардал 570,284 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа ******************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч О.О- нь ********************тэй байгуулсан гэрээг удаа зөрчиж, ашиглалтын зардлаа төлөхгүй байна. 2024 оны 11 сараас 2025 оны 02 дугаар сарыг дуустал ашиглалтын зардал болох 489,280 төгрөг байна. ********************тэй байгуулсан гэрээний дагуу алданги болох 81,004 төгрөг, нийт 570,284 төгрөг болж байгаа. Гэрээнд cap бүрийн заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги тооцдог. Иймд О.О-ээс ашиглалтын зардал болох 570,284 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б  овогт О-ын О- шүүхэд гаргасан тайлбартаа: “О.О- миний бие Уулын баяжуулах үйлдвэрээс орон сууцны төлбөр 570,284 төгрөгийг нэхэмжилсэн байна. Уг төлбөрийг энэ оны 6 дугаар сард багтаан төлнө.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа ******************** нь хариуцагч О.О-т холбогдуулан орон сууц ашиглалтын зардал 570,284 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч О.О- нь 570,284 төгрөгийг “М” ТӨҮГ-ын харьяа ********************т төлөх үүрэгтэй болох нь 47 дугаар байрн ... тоот орон сууцны тооцооны дэлгэрэнгүй, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 570,284 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 570,284 (таван зуун далан мянга хоёр зуун наян дөрөв) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,758 төгрөгийн тавин хувь 8,879 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 8,879 төгрөгийг, хариуцагч  О.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 8,879 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа ********************т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа ********************ийн нэхэмжилсэн 570,284 (таван зуун далан мянга хоёр зуун наян дөрөв) төгрөгийг хариуцагч О.О- нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,758 төгрөгийн тавин хувь 8,879 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 8,879 төгрөгийг, хариуцагч  О.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 8,879 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа ********************т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.О- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                   

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР