Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 157/ШШ2025/00055

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э-ад холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 5,878,817.82 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “Х” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Э  овогтой Э- нь Хны Бор-Өндөр тооцооны төвөөс 2022 оны 04 сарын 19-ний өдөр 1430019327 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь 2022 оны 04 сарын 19-ны өдөр зээлдэгч Э.Э-ын Х дахь ................... тоот дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430019327 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2022 оны 12 сарын 06-ны өдрөөс эхлэн төлөлгүй 826 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Э.Э-аас үндсэн зээл 4,003,002.66 төгрөг, зээлийн хүү 1,689,779.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 186,035.2 төгрөг, нийт 5,878,817.82  төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Д  овогт Э-ын Э- шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Энхбатын Э- нь Х  банкнаас нэхэмжилсэн 5,878,817.82 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч Э.Э-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,878,817.82 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Э.Э- нь 5,878,817.82 төгрөгийг “Х” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 1430019327 дугаартай барьцаат зээлийн гэрээ, нэхэмжлэл, Э.Э-ын Хас банкин дахь дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э- нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,878,817.82 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,878,817.82  (таван сая найман зуун далан найман мянга найман зуун арван долоон бүхэл зууны наян хоёр) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,011 төгрөгийн тавин хувь 54,505.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 54,505.5 төгрөгийг, хариуцагч Э.Э-ын улсын тэмдэгтийн хураамж 54,505.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХК-ийн нэхэмжилсэн 5,878,817.82  (таван сая найман зуун далан найман мянга найман зуун арван долоон бүхэл зууны наян хоёр) төгрөгийг хариуцагч Э.Э- нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,011 төгрөгийн тавин хувь 54,505.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 54,505.5 төгрөгийг, хариуцагч Э.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 54,505.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Э- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР