| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00061/И |
| Дугаар | 157/ШШ2025/00059 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 157/ШШ2025/00059
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.О-эд холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 2,805,664.99 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Э.О-э нь манай компанитай 2022 оны 1 сарын 14-ний өдөр өдөр L05501333 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 02 сарын 17-ны өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2024 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ................... зээлийн дансны дугаартай, 89,000.00 /наян есөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 14 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ............. банкны тоот дансанд; 2024 оны 2 дугаар сарын 3-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 89,000 /наян есөн мянган төгрөг/
- Шимтгэл: 1,780 /нэг мянга долоон зуун наян төгрөг/
- Үндсэн хүү: 38,916.16 /гучин найман мянга есөн зуун арван зургаан төгрөг арван зургаан мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 7,496.49 /долоон мянга дөрвөн зуун ерөн зургаан төгрөг дөчин есөн мөнгө /
- Нийт: 137,192.65 /нэг зуун гучин долоон мянга нэг зуун ерөн хоёр төгрөг жаран таван мөнгө /
2. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ..................... зээлийн дансны дугаартай, 1,627,000.00 /нэг сая зургаан зуун хорин долоон мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .................банкны тоот дансанд 2024 оны 1 дүгээр сарын 5-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 1,627,000 /нэг сая зургаан зуун хорин долоон мянган төгрөг/
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 875,103.13 /найман зуун далан таван мянга нэг зуун гурван төгрөг арван гурван мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 157,869.21 /нэг зуун тавин долоон мянга найман зуун жаран есөн төгрөг хорин нэгэн мөнгө /
- Нийт: 2,659,972.34 /хоёр сая зургаан зуун тавин есөн мянга есөн зуун далан хоёр төгрөг гучин дөрвөн мөнгө /
Иймд зээлдэгч Э.О-ээс үндсэн зээлийн төлбөрт 1,716,000.00 /нэг сая долоон зуун арван зургаан мянган төгрөг/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 914,019.29 /есөн зуун арван дөрвөн мянга арван есөн төгрөг хорин есөн мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 165,365.70 /нэг зуун жаран таван мянга гурван зуун жаран таван төгрөг далан мөнгө/ төгрөг, шимтгэл 1,780 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 2,805,664.99 /хоёр сая найман зуун таван мянга зургаан зуун жаран дөрвөн төгрөг ерөн есөн мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б овогт Э-гийн О-э шүүхэд гаргасан тайлбартаа: “И ”-ийн зээлээ тодорхой ажилгүй байснаас төлж чадаагүй. Одоо 4 сараас тасралтгүй төлж дуусгана. 2,805,664.99 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Э.О-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,805,664.99 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Э.О-э нь 2,805,664.99 төгрөгийг “И” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн L05501333 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, Э.О-ийн зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,805,664.99 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,805,664.99 (хоёр сая найман зуун таван мянга зургаан зуун жаран дөрвөн бүхэл зууны ерэн ес) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,840.64 төгрөгийн тавин хувь 29,920.32 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 29,920.32 төгрөгийг, хариуцагч Э.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 29,920.32 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжилсэн 2,805,664.99 (хоёр сая найман зуун таван мянга зургаан зуун жаран дөрвөн бүхэл зууны ерэн ес) төгрөгийг хариуцагч Э.О-э нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,840.64 төгрөгийн тавин хувь 29,920.32 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 29,920.32 төгрөгийг, хариуцагч Э.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 29,920.32 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.О-э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР