Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 318/ШШ2025/00132

 

    аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:     аймаг,             сум, 3 дугаар баг, 7 дугаар байрны 14 тоотод байрлах, регистрийн дугаар   , Д ХХК-ийн,

Хариуцагч:     аймгийн          сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох,

Дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 12,601,185 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч М. хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч     аймгийн          сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан гаргасан дулааны эрчим хүчний төлбөр 12,601,185 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй үндэслэлтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1 дүгээр зүйлийн 751.1-д Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж, 751.1.1-д бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан тул тус иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Д ХХК Тус компани          сумын нэгдсэн халаалтын үйл ажиллагааг 2018 оноос хойш эрхлэн явуулж байна. Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай тогтоолоор төсөвт байгууллагад борлуулах дулааны үнэ тарифыг 2192 төгрөгөөр шинэчлэн баталсан. Ингээд үнэ тариф нэмэгдсэн талаар хэрэглэгч болох төсвийн 5 байгууллагуудад тариф шинэчлэн тогтоосон тогтоолыг албан бичгээр 2023 оны 7 дугаар сард хүргүүлсэн. 2023-2024 оны халаалтын жилийн гэрээг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хэрэглэгч байгууллагуудтай шинэчилж хийсэн. 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс төсөвт үнэ тарифийг нэмэгдүүлсэнээр төсөвт тусгагдаагүй гэдэг үндэслэлээр одоог хүртэл зөрүүг өгөхгүй байгаа. Иймд          сумын Хүүхдийн цэцэрлэгээс 12,601,185 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Ч 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр халаалтын гэрээгээ шинэчлэн байгуулсан. 2023 оны 7 дугаар сард сумын Засаг даргын Тамгын газраас 2024 оны төсвөө төлөвлөхдөө халаалтын үнийг нэмэгдүүлсэн байдлаар хийх чиглэл өгсөн учир шинэ тарифаар төсвөө явуулсан. Гэтэл аймгийн төрийн сангийн хэлтсээс хуучин тарифаар халаалтын зардлаа төсөвлөж өгсөн тул бид хуучин тарифаар тухайн компанид олгож явсан. Дулааны төлбөрийг манай зүгээс хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч нэхэмжилсэн дүнгээр төсөв нэмэгдүүлж өгөхгүй байгаа учраас төлөх боломжгүй байгаа гэжээ.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.     аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар Д ХХК-ийн          сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн тогтоож, тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж эхлэхээр тогтоосон байна. Тус тогтоолын нэгдүгээр хавсралтад үйлдвэр, аж ахуйн нэгжийн халаалтыг 1м3 тутамд 1500 /НӨАТ-гүй/ төгрөг, төсөвт байгууллагын халаалтыг 1м3 тутамд 2192 /НӨАТ-гүй/ төгрөг, айл өрхийн халаалтыг 1м3 тутамд 1500 /НӨАТ-гүй/ төгрөгөөр тус тус тогтоосон байна.

5.2. Д ХХК нь     аймгийн          сумын Хүүхдийн цэцэрлэгтэй 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 05 дугаартай дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээг шинэчлэн байгуулсан байх ба уг гэрээнд тус компанийн захирал болон Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нар гарын үсэг зурж баталгаажуулсан ба хангагч, хэрэглэгчийг төлөөлсөн этгээд гарын үсэг зураагүй байх боловч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын хувьд маргаагүй.

5.3. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

5.4. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнээс үзвэл 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд     аймгийн          сумын Хүүхдийн цэцэрлэгийн 3670 м3 байрыг м.куб үнийг 2411 /НӨАТ орсон/ төгрөгийн дулааны эрчим хүчээр хангахаар тохиролцжээ.

5.5.     аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар Д ХХК-ийн          сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн тогтоосон байх ба хариуцагч тухайн тогтоол болон дулааны эрчим хүчний төлбөр 12,601,185 төгрөгийн үнийн дүнгийн хувьд маргадаггүй, харин тухайн нэмэгдсэн үнэ тарифтай холбоотой төсвийг нэмэгдүүлж өгөхгүй байгаа учраас дулааны төлбөрийг төлөх боломжгүй гэж маргасан.

6. Д ХХК болон     аймгийн          сумын Хүүхдийн цэцэрлэг нь эрчим хүч худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, бие даан байгуулж харилцан үүрэг хүлээсэн байх тул нэхэмжлэгч Д нь хариуцагч     аймгийн          сумын Хүүхдийн цэцэрлэгээс гэрээний үүргийн биелэлтийг шаардах, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Иймд хариуцагчийн Нэхэмжилсэн дүнгээр төсөв нэмэгдүүлж өгөхгүй байгаа учраас төлөх боломжгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Түүнчлэн Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт Хэрэглэгч нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар, зохицуулалтгүй хангалтын төлбөрийг гэрээний үнээр төлнө гэж заасан байна гэж зааснаар нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч     аймгийн          сумын Хүүхдийн цэцэрлэгээс дулааны эрчим хүчний төлбөр 12,601,185 төгрөгийг шаардах эрхтэй.

Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар хариуцагч     аймгийн          сумын Хүүхдийн цэцэрлэгээс дулааны эрчим хүчний төлбөр 12,601,185 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож шийдвэрлэв.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,569 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч     аймгийн          сумын Хүүхдийн цэцэрлэгээс 216,569 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч     аймгийн          сумын Хүүхдийн цэцэрлэгээс дулааны эрчим хүчний төлбөр 12,601,185 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,569 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч     аймгийн          сумын Хүүхдийн цэцэрлэгээс 216,569 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор     аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ