Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 157/ШШ2025/00066

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа ****************ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э-т холбогдох “орон сууц ашиглалтын зардал 526,493 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа **************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Д.Э- нь ****************тэй байгуулсан гэрээг зөрчиж, ашиглалтын зардлаа төлөхгүй байна. 2024 оны 11 сараас 2025 оны 02 дугаар сарыг дуустал ашиглалтын зардал болох 430,252 төгрөг байна. ****************тэй байгуулсан гэрээний дагуу алданги болох 96,241 төгрөг, нийт 526,493 төгрөг болж байгаа. Гэрээнд cap бүрийн заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги тооцдог. Иймд Д.Э-аас ашиглалтын зардал болох 526,493 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч О  овогт Д-гийн Э- шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Д овогтой Э- нь УБҮ-ийн орон сууцны төлбөр болох 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 2 сарын төлбөр мөн алданги болох нийт 526,493 төгрөгөөс 208,626 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 317,867 төгрөгийг 4 сарын 02-ны дотор төлнө” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа **************** нь хариуцагч Д.Э-т холбогдуулан орон сууц ашиглалтын зардал 526,493 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Д.Э- нь 526,493 төгрөгийг “М” ТӨҮГ-ын харьяа ****************т төлөх үүрэгтэй болох нь ОЩА 05 дугаар байрны 10 тоот орон сууцны тооцооны дэлгэрэнгүй, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 526,493 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 526,493 (таван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун ерэн гурав) төгрөгөөс 208,626 төгрөгийг төлж, үлдэгдэл 317,867 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,239 төгрөгийн тавин хувь 11,119.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 11,119.5 төгрөгийг, хариуцагч  Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 11,119.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа ****************т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа ****************ийн нэхэмжилсэн 526,493 төгрөгөөс 208,626 төгрөгийг төлж, үлдэгдэл 317,867 төгрөгийг хариуцагч Д.Э- нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,239 төгрөгийн тавин хувь 11,119.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 11,119.5 төгрөгийг, хариуцагч  Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 11,119.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа ****************т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Э- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                   

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР