Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 318/ШШ2025/00073

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

        аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч:         аймгийн Хяргас сумын Хангай багт оршин суух, регистрийн дугаар            Х ургийн овогт Н.Ж,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1973 онд төрсөн. Миний бие 8 дугаар ангиа төгсөөд         аймгийн           сумын Сангийн аж ахуйд ажилд орсон талаар           сумын сангийн аж ахуйн даргын 1987 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тушаал байгаа. Мөн 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн 54 тоот тушаал байгаа. Иймд ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Ж нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие ажилласан жил тогтоолгохоор шүүхэд хандсан билээ. Бичиг баримт дутуу учраас гаргасан нэхэмжлэлээ буцаан татах хүсэлтэй байгаа тул хүлээн авч шийдэж өгнө үү гэх тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,         аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Жд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Ж ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,         аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Жд олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ