| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00154/И |
| Дугаар | 318/ШШ2025/00133 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 318/ШШ2025/00133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргшэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: аймгийн Түргэн сумын 2 дугаар багт оршин суух, регистрийн дугаар ,ургийн овогт Н.Э,
Хүү Э.Бямбааг нас барсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Отай гэр бүл болж 6 хүүхэдтэй болсон боловч нэг хүүхдээ алдсан. Миний хүү Э.Б 1977 оны 3 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Түргэн суманд төрсөн бөгөөд 1978 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр вирусны хатгаа гэсэн оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нас барсан. Тухайн үед уй гашуутай байгаад хүүгээ нас барсан талаар бүртгүүлээгүй. 1992 онд эхийн алдарт 1 дүгээр одон авахаар материал бүрдүүлж өгсөн боловч хүү Э.Бямбаагийн нас барсны бүртгэл байхгүй гэснээр одон олдохгүй хойшлогдсон. Иймд миний хүү Э.Бямбааг 1978 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.Бямбаагийн төрсний бүртгэлийн лавлагаа, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 28/174 дүгээр албан бичиг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 40 дүгээр албан бичиг, гэрч Х.Ж, Ц.Ж нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Х.Ж, Ц.Ж нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Эын хүү Э.Бямбааг 1978 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Н.Эын хүү Э.Бямбааг нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1. Э.Бямбаагийн төрсний бүртгэлийн лавлагаанд: 1977 оны 3 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Түргэн суманд Надмидын Э, Цогнын О нарын гэр бүлд төрснөөр бүртгэгджээ.
2.2. аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 02 дугаар сарын 19-ний өдрийн 28/174 дүгээр албан бичигт: Э овогтой Бямбаа /1977.03.29/-ийн нас барсны бүртгэлийг аймгийн Түргэн сумын 1977-1981 оны нас барсны бүртгэлийн дэвтрээс шүүн үзэхэд бүртгэл олдоогүй болно гэжээ.
2.3. аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 40 дүгээр албан бичиг: Нэгдсэн эмнэлгийн 1977 оны нас баралтын түүх устгалд орсон болно гэжээ.
2.4. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.Ж, Ц.Ж нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Х.Жаргал Н.Э, Ц.О нар 1976 онд гэр бүл болсон бөгөөд 1977 оны 3 дугаар сарын 29-ний өдөр анхны хүүхэд болох хүү Э.Б төрж байсан. Манай гэр бүл Н.Эын гэр бүлтэй нэг нутаг ус, айл хөрш амьдардаг байсан болохоор сайн мэднэ. Э.Б нь 1978 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1 настай байхдаа хатгаа авч эмнэлэгт нас барж байсан. Хүү Э.Б нас барсны дараа Н.Э, Ц.О нар 5 хүүхэдтэй төрүүлж өсгөсөн гэж, гэрч Ц.Ж Н.Э, Ц.О нар 1976 онд гэр бүл болж байсан. Би Н.Этой нэг бригадад хамт ажиллаж амьдарч байсан учир Н.Эын гэр бүлийн талаар сайн мэднэ. Н.Э, Ц.О нар гэр бүл болоод 1 жилийн дараа 1977 оны хавар анхны хүүхэд болох хүү Э.Бямбаа төрж байсан. Э.Бямбаа нь 1978 онд 1 настай байхдаа хатгаа авч өвчний улмаас эмнэлэгт нас барж байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь Ц.Шинэбаярын төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
3. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар Журам батлах тухай зарлигаар Эхийн алдар одонгоор шагнах журамд өөрчлөлт оруулж, тус журмын 2.3.2 дахь хэсэгт Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно гэж зааснаар нэхэмжлэгч Н.Эын эхнэр Ц.О нь журмын тухайн заалтад хамрагдах гэсэн боловч хүү Э.Бямбаагийн нас барсны бүртгэлийг холбогдох байгууллагад бүртгүүлээгүй тул тухайн үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
4. Э.Бямбаа нь 1977 оны 3 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Түргэн суманд Надмидын Э, Цогнын О нарын гэр бүлд төрсөн болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Улмаар Э.Бямбаа 1978 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт нас барсан бөгөөд түүний нас барсны бүртгэлийг холбогдох байгууллагад бүртгүүлээгүй болох нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 28/174 дүгээр албан бичгээр нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч Н.Э нь хүү Э.Бямбаагийн нас баралтын түүхийг аймгийн Нэгдсэн эмнэлгээс шүүлгэсэн боловч 1977 нас баралтын түүхийг устгасан гэх хариуг өгчээ.
5. Иймд нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Х.Ж, Ц.Ж нарын мэдүүлэг зэргийг үндэслэн 1977 оны 3 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Түргэн суманд төрсөн, Эын Бямбааг 1978 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар 1977 оны 3 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Түргэн суманд төрсөн, Э.Б-г 1978 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт нас барсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ