Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 157/ШШ2025/00067

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-өд холбогдох “4,119,028.74 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С” ХХК-тай иргэн Д гийн Б- нь 2022 оны 06 сарын 25-ны өдөр БЗГ22-2697 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ"-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 939 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Тус гэрээгээр 1,899,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу cap бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож хийсэн. 2022 оны 07 сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Үндсэн зээл 1,899,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар "... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно..." гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцно. Энэхүү мөнгөн дүнгээс 0 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 4,109,728.74 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 4,119,028.74 төгрөгийг Дэчиндоогийн Б-өөс гаргуулж өгнө үү. Хэрэв хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4.3 дахь заалтад заасны дагуу хариуцагчиин цахим хаягаар нэхэмжлэлиин хувииг гардуулах ажиллагаа хииж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б  овогт Д-гийн Б- шүүхэд гаргсан тайлбартаа: “Д овогтой Б- миний бие (...) С ХХК-ийн нэхэмжилсэн 4,119,028.74 төгрөгийг 8 сарын хугацаатай сар бүрийн 22-ны өдөр 514,878 төгрөгөөр төлөхөөр харилцан тохирлоо” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Д.Б-өд холбогдуулан 4,119,028.74 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Д.Б- нь 4,119,028.74 төгрөгийг “С” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн БЗГ22-2697 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, зээл төлөлтийн дансны хуулга, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,119,028.74 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,119,028.74 (дөрвөн сая нэг зуун арван есөн мянга хорин найман бүхэл зууны далан дөрөв) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,855 төгрөгийн тавин хувь 40,427.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 40,427.5 төгрөгийг, хариуцагч Д.Б-өөс улсын тэмдэгтийн хураамж 40,427.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжилсэн 4,119,028.74 (дөрвөн сая нэг зуун арван есөн мянга хорин найман бүхэл зууны далан дөрөв) төгрөгийг хариуцагч Д.Б- нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,855 төгрөгийн тавин хувь 40,427.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 40,427.5 төгрөгийг, хариуцагч Д.Б-өөс улсын тэмдэгтийн хураамж 40,427.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Б- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                   

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР