| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00079/И |
| Дугаар | 157/ШШ2025/00068 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 157/ШШ2025/00068
2025 03 27
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.*******т холбогдох “7,304,900 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч М.******* нь Токи ББСБ ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024.06.22-ны өдөр Токи ББСБ ХХК-тай №ЗГ2024062224845 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "IPhone15_Pro_Max_256GB" маркийн гар утсыг нийт 5,838,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.06.22-2026.12.15 хүртэл 30 сарын хугацаанд cap бүр 292,189 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.
2. 2024.06.22-ны өдөр Токи Кредит үйлчилгээний гэрээ байгуулж 276,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг cap бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон.
Хариуцагч нь 2024.05.15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш “Токи ББСБ” ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцлаж,шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
1. ЗГ2024062224845 тоот гэрээн дээр "IPhone15_Pro_Max_256GB" маркийн rap утас:
Үндсэн зээлийн үлдэгдэл 5,673,830 төгрөг, үндсэн хүү 1,110,070 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 222,000 төгрөг, нийт 70,005,900 төгрөг.
2. Токи кредит 2144994 тоот гэрээний төлбөр:
Нийт ашигласан зээлийн дүн 249,400 төгрөг, үндсэн хүү 44,900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,200 төгрөг, шимтгэл 2,500 төгрөг, нийт 299,000 төгрөг.
Нэхэмжлэх нийт дүн 7,304,900 (долоон сая гурван зуун дөрвөн мянга есөн зуун төгрөг) төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Боржигон овогт Мөнхжаргалын ******* шүүхэд гаргсан тайлбартаа: “Токи ББСБ-аас 7,304,900 төгрөг нэхэмжилжээ. Тус зээлийг бүрэн төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК нь хариуцагч М.*******т холбогдуулан 7,304,900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч М.******* нь 7,304,900 төгрөгийг “Токи ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ2024062224845 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ, 1144994 дугаартай Токи кредит үйлчилгээний гэрээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,304,900 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,304,900 (долоон сая гурван зуун дөрвөн мянга есөн зуу) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,828 төгрөгийн тавин хувь 65,914 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 65,914 төгрөгийг, хариуцагч М.*******оос улсын тэмдэгтийн хураамж 65,914 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 7,304,900 (долоон сая гурван зуун дөрвөн мянга есөн зуу) төгрөгийг хариуцагч М.******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,828 төгрөгийн тавин хувь 65,914 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 65,914 төгрөгийг, хариуцагч М.*******оос улсын тэмдэгтийн хураамж 65,914 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР