Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 318/ШШ2025/00146

 

 1. Нэхэмжлэгч Ц.о хариуцагч Ж.Бт холбогдох, гэрлэлт цуцлуулах, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжид авах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хувь 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.о улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөг нэхэмжлэгч Ц.от олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгү