| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00609/И |
| Дугаар | 318/ШШ2025/00147 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 318/ШШ2025/00147
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: аймгийн сумын 3 дугаар баг, айлын тоотод оршин суух, регистрийн дугаар , Ш ургийн овогт Д.Л,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: аймгийн сумын Магсаржав тоотод оршин суух регистрийн дугаар, Ж.Ж,
Хариуцагч: аймгийн сумын тоотод оршин суух, регистрийн дугаар , Б ургийн овогт Ж.А холбогдох,
аймгийн сумын 7-р багийн тоот хаягт байрлах, 139,8 м2 талбайтай, улсын бүртгэлийн 000200613 дугаартай хувийн орон сууц, гражийн хамт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: аймгийн сумын 7-р багийн 22-32 тоотод оршин суух Ж.Атай 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр аймгийн сумын 7-р багийн 22-32 тоот 139,8 м2 хувийн сууц, гражийн хамт улсын бүртгэлийн дугаар 000200613, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийж нийт 40,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Иймд аймгийн сумын 7-р багийн 22-32 тоотод үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр Д.Лг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Л, Ж.А нар харилцан тохиролцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж нь хариуцагч Ж.Ад холбогдуулан аймгийн сумын 7-р багийн 22-32 тоот хаягт байрлах, 139,8 м2 талбайтай, улсын бүртгэлийн 000200613 дугаартай хувийн орон сууц, гражийн хамт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-т олгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2. дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-ын хариуцагч Ж.А-д холбогдох, аймгийн сумын 7-р багийн 22-32 тоот хаягт байрлах, 139,8 м2 талбайтай, улсын бүртгэлийн 000200613 дугаартай хувийн орон сууц, гражийн хамт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-т олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ