Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 318/ШШ2025/00172

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

     аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот               дүүрэг,        хороо,            гудамж      ,        байрлах, регистрийн дугаар           М ХХК-ийн,

Хариуцагч:      аймаг,           сум, 10 дугаар баг,         тоотод оршин суух, регистрийн дугаар       , Ш.М холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,699,942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.М нь М-ийн мессэж зээлийн уйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1400000679881 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ш.М нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 4 удаагийн хүсэлтээр 1,990,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатай авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Өнгөрсөн хугацаанд зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба 2023 оны 01 дүгээр 18-ны өдөр 516,854 төгрөг, 2023 оны 02 дугаар 11-ний өдөр 4,569 төгрөг нийт 521,423 төгрөг төлсөн хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн. Зээлдэгчийн зээл тус бүрийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ашигласан хугацаагаар тооцсон бөгөөд 2025 оны 01 дүгээр 21-ний өдрийн байдлаар дараах тооцоотой байна. Үүнд: зээлийн өнгөрсөн хугацаанд авсан зээл 1,990,000 төгрөг, өнгөрсөн хугацаанд төлсөн 521,423 төгрөг, зээлийн үлдэгдэл 1,495,294 төгрөг, зээлийн хүү 1,011,677 төгрөг, нэмэгдсэн хүү 192,971 төгрөг нийт 2,699,942 төгрөг буюу Ш.М нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 2,699,942 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ

Хариуцагч Ш.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М ХХК-аас нэхэмжилсэн 2,699,942 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. М ХХК-аас авсан зээлээ 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 3 хувааж төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Мийн тайлбартай танилцлаа. Хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ш.Мд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,699,942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ХХК -ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,699,942 төгрөгийг хариуцагч Ш.М төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие М ХХК-аас нэхэмжилсэн 2,699,942 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. М ХХК-аас авсан зээлээ 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 3 хувааж төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Ш.М нь нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Хариуцагч Ш.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,149 төгрөгийн тал хувь болох 29,074.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 29,074.5 төгрөг, хариуцагч Ш.Мөөс 29,074.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,699,942 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 3 хувааж төлж барагдуулахыг хариуцагч Ш.М хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 29,074.5 төгрөг, хариуцагч Ш.Мөөс 29,074.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, 29,074.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ