Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

                             

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,

улсын яллагч Ю.Батсүх,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Л-д холбогдох 1734005370046 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 29-ний өдөр  Хэнтий аймгийн Сүмбэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн сэтгэл зүйч мэргэжилтэй, ам бүл 2 ээжийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 1-1 тоотод оршин суух хаягтай, Булган аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгэр сарын 04-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350  цагийн албадан ажил хийлгэх ялаар, Өмнөговь аймгийн сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 хоногийн хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн ялаар шийтгэж хөнгөн ялыг хүнд ялд багтааж бүгд 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 01 сарын 28-ны өдрийн 12 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоног гэснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял болгон өөрчилж 1 жилийн ялд багтааж 1 жилийн хорих ялаар , Төв аймгийн сум дундын хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 153А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.25 дах хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 2 жилийг тус тус Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлж, 1 жил 1 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 2 сар 13 хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 1 жил 03 сар 28 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, Сартуул овогт Дгийн Л / гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Л нь Б.Сүхбаатар, С.Баясгалан, Л.Мөнхбаатар, Г.Түвшинбат нартай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын нутаг “Булган тохой” гэх газар Б.Ганбаяр, Д.Сэргэлэнбаатар нарын 69-67 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж явсан 19 шуудай алтны хүдэр 2 ширхэг  гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газраас Д.Л-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Л нь: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалт прокурорын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, ял тохиролцож ирсэн.” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас:

            мөрдөн байцаалтад хохирогч Б.Ганбаярын мэдүүлсэн: “Би 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Цагаан гозгор” гэх газраас өөрийн эзэмшлийн портер маркийн 69-67 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сэргэлэнбаатарын хамт тээврийн хэрэгслийн тэвшин дээр 23 шуудай хүдэр ачаад Сэлэнгэ аймгийн Баруун хараа руу тээрэм оруулах гээд явж байсан юм. Тэгээд би тухайн үед тус тээврийн хэрэгслээ жолоодоод харин жолоочийн хажуу талын суудалд Сэргэлэнбаатар суугаад Төв аймгийн Сүмбэр сумаар дайраад явж байтал урд нэг цэнхэр өнгийн портер маркийн 64-73 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байсан ба сумын засмал замаар явж байтал нөгөө урд явсан тээврийн хэрэгсэл гэнэт зам хөндлөн зогссон байгаа. Тухайн үед өдрийн 11 цагийн үе байсан ба тэр газар Сүмбэр сумын төв харагдахгүй газар байсан. Тэгээд тус тээврийн хэрэгслээс хүмүүс бууж ирээд нэг махлаг биетэй, шар царайтай залуу “юу байна” гэж хэлэхэд нь би түүнд хандан “тайван тайван” гэхэд тэр залуу шууд миний фудволкноос заамдаад авахад Сэргэлэнбаатар машинаас буугаад зугатаасан ба би тэр залууд хандан “яагаад намайг заамдаад байгаа юм бэ” гэхэд хажуу талаас нь бор царайтай, махлаг биетэй залуу гараа хийгээд миний жолоодож явсан машиныг унтраах гээд машинаа унтраа гээд байсан. Тэгэхэд нь би машинаа унтраахгүй гээд түлхүүрээ базаад байж байхад гаран дээр дарсаар байгаад машиныг унтраасан байгаа. Тэгэхэд нөгөө талын хаалгаар нэг залуу орж ирэхэд машины гаднаас нэг залуу утсыг нь ав гээд байсан бөгөөд тэгэхээр нь би самсунг маркийн гар утсаа баруун гартаа атгаад байж байхад машинд орж ирсэн залуу машинд байсан ногоон өнгийн гар утсыг аваад дараа нь миний гарт байсан самсунг маркийн гар утсыг гарыг минь тэнийлгэж байгаад авсан. Тухайн үед тэд нарын унаж явсан машин миний машины хажууд ирээд зогссон байсан ба тэр гурван залууг намайг саатуулж байх үед нөгөө хоёр залуу нь машины тэвшин дээрээс чулуу ачиж эхлэсэн. Мөн надаас гар утас булааж авдаг хүн нөгөө хоёр хүнтэйгээ нийлээд чулуу ачаад эхлэсэн ба нөгөө намхан махлаг биетэй, шар царайтай залуу “чамайг ална шүү, чи муу зүгээр наана байж бай” гэж хэлээд мөн тэвшин дээр байгаа чулуунуудыг ачсан. Тэгтэл нэг хууз сахалтай махлаг дунд зэргийн нуруутай, бор царайтай хүн надад хэлэхдээ “чи зүгээр байж бай, чулуу чамд олдоно. Амь чинь чамд олдохгүй шүү” гэсэн.Тэгээд тэд нарыг чулуу ачсаны дараа би тэдэнд хандан “наад чинь олон хүний юм байгаа шүү дээ. Жоохон үлдээчих” гэхэд 4 шуудай хүдэр үлдээгээд 19 шуудай хүдрийг аваад явсан байсан. Намайг боосон гэх залууг сүүлд сонсоход Л гэдэг гэсэн. Мөн миний гарнаас гар утас авсан залуу хууз сахалтай махлаг, дунд зэргийн нуруутай, бор царайтай хүн надад “чи зүгээр байж бай. Чулуу чамд олдоно. Амь чинь чамд олдохгүй шүү” гэж хэлсэн хүнийг харвал танина. Тус 23 шуудай хүдэр бол “Орхонтуулын хишиг” төрийн бус байгууллага манай бригадын Даваасүрэн тэргүүнтэй ажилчдын хүдэр байгаа юм. Тэр 5 залуу 19 шуудай хүдэр, 2 гар утас, тээврийн хэрэгслийн түлхүүр зэргийг дээрэмдсэн байгаа.Тухайн үед тэр 5 залуу болон би байсан ба Сэргэлэнбаатар зугатаагаад явсан байсан. Сэргэлэнбаатар шууд зугатаагаад явсан ба түүнийг тэр хүмүүс зодож цохисон асуудал байхгүй. Миний биед гэмтэл бэртэл учраагүй ба шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Бид нарыг хохиролгүй болгож өгвөл ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-36-37 тал/,

                мөрдөн байцаалтад хохирогч Г.Сэргэлэнбаатарын мэдүүлсэн: “...Би 2017 оны 05 сарын 30-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагаас Ганбаярын эзэмшлийн портер маркийн 69-67 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан ба тээврийн хэрэгслийн тэвшин дээр 23 шуудай хүдэр ачаад Сэлэнгэ аймгийн Баруун хараа тээрэмд оруулах гээд явсан юм. Тухайн үед Ганбаяр тус тээврийн хэрэгслээ жолоодоод харин жолоочийн хажуу талын суудалд би суугаад Төв аймгийн Сүмбэр сум дайраад явж байтал урд нэг цэнхэр өнгийн портер маркийн 64-73 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт зам хөндлөн зогсоод гэнэт 5 залуу буугаад ирсэн. Тухайн үед өдрийн 11 цаг өнгөрч байсан ба тэр газар Сүмбэр сумын төв харагдахгүй газар байсан. Тэгээд тус тээврийн хэрэгслээс бууж ирсэн 5 залуугаас түрүүлээд нэг муруй хамартай, махлаг биетэй, шар царайтай залуу “юу байна” гэж хэлээд ирсэн ба Ганбаярын фудволкнаас заамдаад утастай нь булаацалдаад ирсэн ба хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн юүдэнтэй цамц өмссөн, бор царайтай, туранхай, дунд зэргийн нуруутай залуу ирээд намайг боогоод авахаар нь би түүний гарыг нь цохиод  цагдаа дуудаад ирье гэж хэлээд зугатаасан юм. Тэгээд би замаар гүйж байхад 5 орчим минутын дараа нөгөө хүмүүс араас портертэй ирээд намайг мөргөх шахсан ба ард ирээд тоормозлосон. Тэгтэл нэг нь “хөөе ална шүү машин руугаа буц пизда минь” гэж хэлээд тэд нар хажуугаар давхиад явсан ба араас нь улсын дугаарыг нь харъя гэхэд улсын дугаараа хар маслоор будсан байсан. Тэгээд би тэд нарын араас яваад орсон гудамжаар нь ороход олоогүй ба бид хоёрын араас ирж байсан приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан Даваасүрэн эгч нар бид хоёрыг дээрэмдүүлсэнийг мэдээд Сүмбэр сумын цагдаад мэдэгдсэн байсан. Ганбаярыг заамдаж авсан хүнийг болон намайг боосон гэх хүнийг танина. Ганбаярыг заамдаж авсан гэх хүнийг Л гэдэг гэсэн нөгөө намайг боосон хүнийг Мөнхбаатар гэдэг гэсэн. Тус 23 шуудай хүдэр бол “Орхон туулын хишиг” төрийн бус байгууллагын манай бригадын Даваасүрэн тэргүүтэй ажилчдын хүдэр юм. Тэр 5 залуу 19 шуудай хүдэр, 2 гар утас, тээврийн хэрэгслийн түлхүүр зэргийг дээрэмдсэн гэсэн ба намайг цагдаа дуудъя гээд зугтаагаад явахад Ганбаяр тэр 5 залуутай үлдсэн байгаа. Би тэд нарт цохиулаагүй зугатаагаад явсан байгаа. Миний биед гэмтэл бэртэл учраагүй ба шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би гомдолтой байна. Бид нарыг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /хх-39 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Н.Батболдын мэдүүлсэн: “2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн портер маркийн 64-73 УНЛ улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинтай таньдаг дүү нар болох Түвшинбат, Сүхбаатар, Мөнхбаатар нарын хамт Баруун хараагаас Төв аймгийн Сүмбэр сумын нутагт очоод орой нь манай машин асахгүй байсан болохоор нь Сээгийн гэх айлд машинаа тавьсан байсан. Сээгийгийн хашаанд машинаа оруулж байхад Лхагва, Баясгалан нар ирээд Лхагва бид хоёр Ядамжавын Эрдэмээ гэх айлд очиж хоноод Түвшинбат хадам ээжийндээ, Мөнхбаатар хүргэн ахындаа Сүхбаатарын хамт хоносон гэсэн ба Баясаа гэртээ хоносон. Ингээд маргааш нь буюу 2017 оны 05 дугаар сарын 30-ны өглөө Эрдэмийн гэрт Түвшинбат, Сүхбаатар, Мөнхбаатар, Баясаа нар архи уугаад Лхагва нэг хүнтэй утсаар яриад Түвшинбат, Сүхбаатар, Мөнхбаатар, Баясаа нарыг дагуулаад Баясаа нэг таньдаг хүнийхээ приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй тэд нарыг аваад явсан. Тухайн үед Лхагва надаас миний машиныг шороо зөөмөөр байна гээд надаар асаалгаад аваад явсан. Би тэд нартай хамт яваагүй. Тэд нарыг хашаа явж байгааг би мэдээгүй надад Лхагва би шороо зөөхдөө машиныг чинь ашиглаад өгье л гэж байсан. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Би 64-73 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод нэг хүнээс авсан одоо нэрийг нь санахгүй байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрээ И.Даваадорж гэж л байдаг би солиулж амжаагүй юм” гэх мэдүүлэг /хх-40 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Л.Мөнхбаатарын мэдүүлсэн: “.. тэгэхээр нь тэр архийг бид 4 хуваагаад ууж байтал Лхагва гээд нэг ах машинтай давхиж ирээд бид нарт нэг мөнгөний ажил байна нэг хүнд 80000 / наян мянган төгрөг/ өгье гэж хэлсэн тэгэхээр нь би тэр машинд суугаад явсан. Төв аймгийн Сүмбэр сумаас гараад Баруун хараа явж байх замд нэг хошуу өнгөрөөд зогссон араас нэг портер маркийн тээврийн хэрэгсэл ирэхээр нь Түвшээ ах, Лхагваа ах хоёр буугаад ард зогссон тээврийн хэрэгслийн жолоочийг Түвшээ ах барьж аваад зууралдаад байсан тэгээд жолоочийн хажууд суугаад явж байсан хүн машинаасаа буугаад зугатахаар нь намайг тэр залууг гүйж очоод бариад ир гэсэн тэгэхээр нь би тэр зугатсан залуугийн араас хөөгөөд гүйгээд гүйцэхгүй болохоор нь орхичихоод буцаад иртэл Түвшээ ах, Лхагва ах, Баясаа, Сүхээ нь машин дээрээ шуудайтай чулуу ачаад байж байсан. Намайг машинд суу гээд машинд суулгаад Төв аймгийн Батсүмбэр сумын төв рүү явсан. Сумын төв ороод айлын хашаанд гражинд тээврийн хэрэгслээ тавиад хашаанаас нь гараад одоо гэр гэртээ харьцгаая гээд бид нар тарсан” гэх мэдүүлэг /хх-41-42 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Б.Энхбаярын мэдүүлсэн: “..Дгийн Л 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баттөмөр гэдэг хүнтэй манай тээрэм дээр ирж 10 гаран шуудай бондгор чулуу тээрэмдүүлж гурил шиг болгоод тэрийгээ угааж алт гаргаж аваад явсан. Тухайн үед би яг хажууд нь байгаагүй болохоор хэр их алт гарсан болохыг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-45 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч А.Баттөмөрийн мэдүүлсэн: Би тухайн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Жаргалант сумын төв дээр байж байсан чинь Сүмбэр сумын Баярхүү гэдэг ах маань утсаар яриад машины ус халаад байна тэвшин дээрх чулууг нь ачаад Унгар Энхбаярын тээрэм оруулах хэрэгтэй байна гэхээр нь би найзынхаа машинтай очиж тус чулууг нь тээрэм дээр хүргэж өгсөн. Тэгэхэд Л халамцуу, Түвшинбат гэх залуутай байсан ба миний санаж байгаагаар 12 шуудай жижиг бондгор чулуу байсан. Тэгээд тээрэм дээр тус чулууг нь буулгаад явсан. Баярхүү ах Түвшинбаттай хамт дараа нь манайд ирж хоносон ба Л ирээгүй” гэх мэдүүлэг /хх-46 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Х.Саранчимэгийн мэдүүлсэн: “Би тухайн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед манай нөхөр Баттөмөр над руу залгаад Унгар хочтой Энхбаяр гэдэг хүний тээрэм дээр шороо угаадаг түмпэн аваад ир гэхээр нь тухайн үед Унгар ахын түмпэн манайд байсан болохоор би аваад очсон чинь Л нь манай Сүмбэрийн хүргэн Түвшинбат гэдэг залуу, Сүмбэрийн Баярхүү ах нартай хамт Унгарын тээрэм дээр бондгор оруулж байсан ба шороогоо угаах гэж байсан. Тэгээд би түмпэн өгчихөөд эргээд явсан. Лийг хэдэн шуудай бондгор оруулсан эсэхийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-47 тал/,

                мөрдөн байцаалтад шинжээч Б.Анхныбаярын мэдүүлсэн: “Би 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1298 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан байгаа. Маркетын буюу нэг цэгийн үйлчилгээн дээр захиалгаар орж ирсэн шороог бутлах цех дээр бутлагдаж, хими физик аргын тасагт хувиарлагдаж инженер Наранчимэг задалж 30 гр шороог химийн арга зааврын дагуу задалж уусмал байдалд шилжүүлсэн байсныг тусгай аргаар хэмжин үзэхэд уг шорооны алтны агууллага нь 1 килограмм тутамдаа 298.52 алтны агууламжтай байх боломжтой болохыг тодорхойлж гаргасан байгаа. Тухайн үед бутлах цех дээр 3 кг шороо захиалгаар ирж бутлагдаад 200 гр нь хими физикийн хэмжилтэнд орсон гэсэн үг юм. Алтны хүдэр чулуулаг баяжилтын алтны агууламжтай харьцуулахад харьцангуй өндөр агууламжтай байна гэсэн үг юм. 3 кг шороог буталж нэгэн төрлийн болгосон байснаас хэмжилт хийж 1 кг тутамд 298.52 килограмм алтны агууламжтай байх боломжтой болохыг тодорхойлж гаргасан 19 шуудай чулуутай шорооноос тус бүр дээшилж авч ирүүлээгүй, харилцан адилгүй байдаг тул 19 шуудай чулуутай шорооны 1 грамм тутмаас хэдэн грамм алт гарахыг тодорхойлох боломжгүй юм /хх-54 тал,

                -“Эрүүгийн хэрэг тусгаарлах тухай” прокурорын тогтоол /хх-01 тал/,

                -гэмт хэргийн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/,

                -тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-18 тал/,

                -“Хан-Үнэлэмж” ХХК-ын үнэлгээний тайлан /хх-30-33 тал/,

                -“Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-35 тал/,

                -Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн /хх-51-52 тал/,

                -“Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-90, 98 тал/,

                -“Яллагдагчаар цагдан хорих тухай” 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүгчийн захирамж /хх-95-96 тал/,

                -“Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хх-114 тал /,

                -Ялын төрөл хэмжээний тухай санал /хх-150 тал/,

    -Шүүгдэгч Д.Лийн ял шийтгэлийн тэмдэглэл, урьд шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд, иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн байцаалтанд шатанд өгсөн мэдүүлгүүд болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Гурав: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.Л нь Б.Сүхбаатар, С.Баясгалан, Л.Мөнхбаатар, Г.Түвшинбат нартай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын нутаг “Булган тохой” гэх газар Б.Ганбаяр, Д.Сэргэлэнбаатар нарын 69-67 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж явсан 19 шуудай алтны хүдэр 2 ширхэг  гар утсыг хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ганбаярын мэдүүлсэн “...Тухайн үед өдрийн 11 цагийн үе байсан ба тэр газар Сүмбэр сумын төв харагдахгүй газар байсан. Тэгээд тус тээврийн хэрэгслээс хүмүүс бууж ирээд нэг махлаг биетэй, шар царайтай залуу “юу байна” гэж хэлэхэд нь би түүнд хандан “тайван тайван” гэхэд тэр залуу шууд миний фудволкноос заамдаад авахад Сэргэлэнбаатар машинаас буугаад зугатаасан ба би тэр залууд хандан “яагаад намайг заамдаад байгаа юм бэ” гэхэд хажуу талаас нь бор царайтай, махлаг биетэй залуу гараа хийгээд миний жолоодож явсан машиныг унтраах гээд машинаа унтраа гээд байсан. Тэгэхэд нь би машинаа унтраахгүй гээд түлхүүрээ базаад байж байхад гаран дээр дарсаар байгаад машиныг унтраасан байгаа. Тэгэхэд нөгөө талын хаалгаар нэг залуу орж ирэхэд машины гаднаас нэг залуу утсыг нь ав гээд байсан бөгөөд тэгэхээр нь би самсунг маркийн гар утсаа баруун гартаа атгаад байж байхад машинд орж ирсэн залуу машинд байсан ногоон өнгийн гар утсыг аваад дараа нь миний гарт байсан самсунг маркийн гар утсыг гарыг минь тэнийлгэж байгаад авсан. Тухайн үед тэд нарын унаж явсан миний машины хажууд ирээд зогссон байсан ба тэр гурван залууг намайг саатуулж байх үед нөгөө хоёр залуу нь машины тэвшин дээрээс чулуу ачиж эхлэсэн. Мөн надаас гар утас булааж авдаг хүн нөгөө хоёр хүнтэйгээ нийлээд чулуу ачаад эхлэсэн ба нөгөө намхан махлаг биетэй, шар царайтай залуу “чамайг ална шүү, чи муу зүгээр наана байж бай” гэж хэлээд мөн тэвшин дээр байгаа чулуунуудыг ачсан. Тэгтэл нэг хууз сахалтай махлаг дунд зэргийн нуруутай, бор царайтай хүн надад хэлэхдээ “чи зүгээр байж бай, чулуу чамд олдоно. Амь чинь чамд олдохгүй шүү” гэсэн. Тэгээд тэд нарыг чулуу ачсаны дараа би тэдэнд хандан “наад чинь олон хүний юм байгаа шүү дээ. Жоохон үлдээчих” гэхэд 4 шуудай хүдэр үлдээгээд 19 шуудай хүдрийг аваад явсан байсан. Намайг боосон гэх залууг сүүлд сонсоход Л гэдэг гэсэн. ...Тэр 5 залуу 19 шуудай хүдэр, 2 гар утас, тээврийн хэрэгслийн түлхүүр зэргийг дээрэмдсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-36-37 тал/,

                мөрдөн байцаалтад хохирогч Г.Сэргэлэнбаатарын мэдүүлсэн: “...Би 2017 оны 05 сарын 30-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагаас Ганбаярын эзэмшлийн портер маркийн 69-67 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан ба тээврийн хэрэгслийн тэвшин дээр 23 шуудай хүдэр ачаад Сэлэнгэ аймгийн Баруун хараа тээрэмд оруулах гээд явсан юм. Тухайн үед Ганбаяр тус тээврийн хэрэгслээ жолоодоод харин жолоочийн хажуу талын суудалд би суугаад Төв аймгийн Сүмбэр сум дайраад явж байтал урд нэг цэнхэр өнгийн портер маркийн 64-73 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт зам хөндлөн зогсоод гэнэт 5 залуу буугаад ирсэн. ...Тэгээд тус тээврийн хэрэгслээс бууж ирсэн 5 залуугаас түрүүлээд нэг муруй хамартай, махлаг биетэй, шар царайтай залуу “юу байна” гэж хэлээд ирсэн ба Ганбаярын фудволкнаас заамдаад утастай нь булаацалдаад ирсэн ба хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн юүдэнтэй цамц өмссөн, бор царайтай, туранхай, дунд зэргийн нуруутай залуу ирээд намайг боогоод авахаар нь би түүний гарыг нь цохиод  цагдаа дуудаад ирье гэж хэлээд зугатаасан юм. ....Тэгтэл нэг нь “хөөе ална шүү машин руугаа буц пизда минь” гэж хэлээд тэд нар хажуугаар давхиад явсан ба араас нь улсын дугаарыг нь харъя гэхэд улсын дугаараа хар маслоор будсан байсан. ...Ганбаярыг заамдаж авсан гэх хүнийг Л гэдэг гэсэн нөгөө намайг боосон хүнийг Мөнхбаатар гэдэг гэсэн. Тус 23 шуудай хүдэр бол “Орхон туулын хишиг” төрийн бус байгууллагын манай бригадын Даваасүрэн тэргүүтэй ажилчдын хүдэр юм. Тэр 5 залуу 19 шуудай хүдэр, 2 гар утас, тээврийн хэрэгслийн түлхүүр зэргийг дээрэмдсэн гэсэн” гэх мэдүүлэг /хх-39 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Н.Батболдын мэдүүлсэн: “..2017 оны 05 дугаар сарын 30-ны өглөө Эрдэмийн гэрт Түвшинбат, Сүхбаатар, Мөнхбаатар, Баясаа нар архи уугаад Лхагва нэг хүнтэй утсаар яриад Түвшинбат, Сүхбаатар, Мөнхбаатар, Баясаа нарыг дагуулаад Баясаа нэг таньдаг хүнийхээ приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй тэд нарыг аваад явсан. Тухайн үед Лхагва надаас миний машиныг шороо зөөмөөр байна гээд надаар асаалгаад аваад явсан. Би тэд нартай хамт яваагүй. Тэд нарыг хашаа явж байгааг би мэдээгүй надад Лхагва би шороо зөөхдөө машиныг чинь ашиглаад өгье л гэж байсан” гэх мэдүүлэг /хх-40 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Л.Мөнхбаатарын мэдүүлсэн: “Лхагва гээд нэг ах машинтай давхиж ирээд бид нарт нэг мөнгөний ажил байна нэг хүнд 80000 / наян мянган төгрөг/ өгье гэж хэлсэн тэгэхээр нь би тэр машинд суугаад явсан. Төв аймгийн Сүмбэр сумаас гараад Баруун хараа явж байх замд нэг хошуу өнгөрөөд зогссон араас нэг портер маркийн тээврийн хэрэгсэл ирэхээр нь Түвшээ ах, Лхагваа ах хоёр буугаад ард зогссон тээврийн хэрэгслийн жолоочийг Түвшээ ах барьж аваад зууралдаад байсан тэгээд жолоочийн хажууд суугаад явж байсан хүн машинаасаа буугаад зугатахаар нь намайг тэр залууг гүйж очоод бариад ир гэсэн тэгэхээр нь би тэр зугатсан залуугийн араас хөөгөөд гүйгээд гүйцэхгүй болохоор нь орхичихоод буцаад иртэл Түвшээ ах, Лхагва ах, Баясаа, Сүхээ нь машин дээрээ шуудайтай чулуу ачаад байж байсан” гэх мэдүүлэг /хх-41-42 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Б.Энхбаярын мэдүүлсэн: “..Дгийн Л 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баттөмөр гэдэг хүнтэй манай тээрэм дээр ирж 10 гаран шуудай бондгор чулуу тээрэмдүүлж гурил шиг болгоод тэрийгээ угааж алт гаргаж аваад явсан. Тухайн үед би яг хажууд нь байгаагүй болохоор хэр их алт гарсан болохыг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-45 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч А.Баттөмөрийн мэдүүлсэн: Би тухайн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Жаргалант сумын төв дээр байж байсан чинь Сүмбэр сумын Баярхүү гэдэг ах маань утсаар яриад машины ус халаад байна тэвшин дээрх чулууг нь ачаад Унгар Энхбаярын тээрэм оруулах хэрэгтэй байна гэхээр нь би найзынхаа машинтай очиж тус чулууг нь тээрэм дээр хүргэж өгсөн. Тэгэхэд Л халамцуу, Түвшинбат гэх залуутай байсан ба миний санаж байгаагаар 12 шуудай жижиг бондгор чулуу байсан. Тэгээд тээрэм дээр тус чулууг нь буулгаад явсан” гэх мэдүүлэг /хх-46 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Х.Саранчимэгийн мэдүүлсэн: “Би тухайн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед манай нөхөр Баттөмөр над руу залгаад Унгар хочтой Энхбаяр гэдэг хүний тээрэм дээр шороо угаадаг түмпэн аваад ир гэхээр нь тухайн үед Унгар ахын түмпэн манайд байсан болохоор би аваад очсон чинь Л нь манай Сүмбэрийн хүргэн Түвшинбат гэдэг залуу, Сүмбэрийн Баярхүү ах нартай хамт Унгарын тээрэм дээр бондгор оруулж байсан ба шороогоо угаах гэж байсан” гэх мэдүүлэгүүд/хх-47 тал/ болон гэмт хэргийн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-18 тал/, “Хан-Үнэлэмж” ХХК-ын үнэлгээний тайлан /хх-30-33 тал/, “эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /х35 тал/, зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

             Иймд шүүгдэгч Д.Лийг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Д.Лийг бусдын эд хөрөнгийг бусадтай бүлэглэн илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

             Хэрэгт 19 шуудай алтны хүдэрийн үнэлгээг гаргах боломжгүй гэсэн байх боловч шүүгдэгч Д.Л нь 19 шуудай алтны хүдэрийн үнэ болох 860000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болно.

 

            Шүүгдэгч Д.Лийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу хүдэрийн үнэ 860000 төгрөг, гар утасны үнэ 45000 төгрөг нийт 905000 төгрөгийн өөрт ноогдох хэсэг буюу 181000 төгрөгийг 1 жилийн дотор төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

                Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Д.Лид холбогдуулан Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                Шүүгдэгч Д.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн шүүгдэгч Д.Лид 6 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ялын төрөл хэмжээний санал гаргасан байна.

                Шүүгдэгч Д.Л болон шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нар нь улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн завшөөрсөн болохоо шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Д.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

               

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Тав: Бусад зүйлийн талаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 64-73 УНЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь Н.Батболдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсон. Гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээгүй байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 64-73 УНЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгохгүйгээр мөрдөн байцаалтад машины үнэлгээгээр 2400000/хх-28 тал/ төгрөгөөр тогтоогдсон үнийн дүнгээр тухайн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон 5 шүүгдэгчээс хувь тэнцүүлж буюу 2400000 төгрөгийг 5 шүүгдэгчид хувааж нэг шүүгдэгчээс 480000 төгрөг ногдож байх тул шүүгдэгч Д.Лоос 480000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 1734005370046 тоот хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

 

Мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч Д.Л нь 27 хоног цагдан хоригдсонийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцвол зохино.

 

Шүүгдэгч Д.Л нь дээрх гэмт хэргийг Б.Сүхбаатар, С.Баясгалан, Л.Мөнхбаатар, Г.Түвшинбат нартай бүлэглэн үйлдсэн боловч Д.Лид холбогдох хэргийг 2017 оны 12 сарын 12-ны өдөр тусгаарлан хянан шийдвэрлэж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. /хх-2 тал/,

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Сартуул овогт Д.гийн Л.ийг бусдын эд хөрөнгийг бусадтай бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лийг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л.ид оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л.ийн цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож ял эдлэх хугацааг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тооцсугай. 

5.Хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 64-73 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 480000 төгрөгийг шүүгдэгч Д.Л.оос /түүнд ногдох хувь/ гаргуулан улсын орлого болгосугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт зааснаар Д.Л.оос хохирол 181000 төгрөгийг /ногдох хувь/ гаргуулан хохирогч Б.Ганбаяр, Д.Сэргэлэнбаатар нарт олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л.оос хохирол 181000 төгрөгийг 2019 оны 2 сарын 26-ны дотор төлөхөөр тогтоосугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л.ид шүүхээс тогтоосон хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох хохирлыг арилгах арга хэмжээ авахыг үүрэг болгосугай.

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Л.ид авсан цагдан хорих таслан таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ