| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/001153/И |
| Дугаар | 318/ШШ2025/00178 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 318/ШШ2025/00178
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, регистрийн дугаартай, М банк ХК-ийн,
Хариуцагч: аймаг, сум, оршин суух, регистрийн дугаар , Б.М холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,202,332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Т ББСБ ХХК-тай 3Г2024020808544 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж Iphone pro 15 маркийн гар утсыг нийт 4,388,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 20 сарын хугацаанд 2 удаа 144,573 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 16 сар, 31 удаагийн төлөлт 3,587,978 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ 511,961 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 102,392 төгрөг нийт дүн 4,202,332 төгрөгийг Маас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 4,202,332 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүхэд гаргасан тайлбартаа: М-ын тайлбартай танилцлаа. Хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Мад холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,202,332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4,202,332 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие Т ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 4,202,332 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч М нь нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,187 төгрөгийн тал хувь болох 41,093.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 41,093.5 төгрөг, хариуцагч М-аас 41,093.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,202,332 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч М хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 41,093.5 төгрөг, хариуцагч Маас 41,093.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК -д олгож, 41,093.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ