| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 101/2024/09034/и |
| Дугаар | 301/ШШ2025/00142 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 301/ШШ2025/00142
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: У... хот, Ч..... дүүрэг, .... хороо, 0000 тоотд оршин суух, “Д” ХХК
Хариуцагч: У... хот, Б... дүүрэг, 1.... дугаар хороо, 0000тоотод оршин суух, Т.Ц холбогдох
3,740,391.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа“...Миний бие Т... овогтой Ц... нь “Д”-аас нэхэмжилсэн 3,748,960.02 төгрөгийн дүнтэй танилцлаа. Дээрх төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дараах хувиарын дагуу төлж барагдуулъя гээд 2025 оны 03 дугаар сарын 28-нд 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,248,960 төгрөг төлнө...” гэжээ.
Нэхэмжлэгч “Д” ХХК-ын шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... хариуцагч Т.Ц-гийн гаргасан тайлбартай танилцлаа. Хариуцагч нь тайлбартаа манай нэхэмжилсэн 3,740,391.61 төгрөгийг 4 сарын хугацаанд хувааж төлье гэжээ. Уг тайлбар, хүсэлтийг манай талаас хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Т.Ц холбогдуулан 3,740,391.61 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 3,740,391.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч Т.Ц-гийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,797 төгрөгөөс 37,398.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 37,398.5 төгрөг, хариуцагч Т.Ц-гаас 37,398.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК -д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжилсэн 3,740,391.61 төгрөгийг хариуцагч Т.Ц хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,797 төгрөгөөс 37,398.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 37,398.5 төгрөг, хариуцагч Т.Ц-гаас 37,398.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Т.Ц нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР