| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0058/э |
| Дугаар | 2018/ШЦТ/62 |
| Огноо | 2018-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ундрах
Улсын яллагч П.Итгэл
Хохирогч Ш.О-
Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Б-т холбогдох эрүүгийн 1838000880064 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Н.Б-,
Шүүгдэгч Н.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын үүдэнд иргэн Ш.О-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын дугаар багийн нутаг дэвсгэр сумын Засаг даргын тамгын газрын үүдэнд иргэн Ш.О-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь духны баруун дээд хэсэг, зүүн хацар дээд уруулын дотор талд язарсан зэрэг хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Ш.О-ын: “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр сумын захиргаа орж байгаль хамгаалагч Гүндсамбуутай уулзахаар ажлын өрөөнд нь ортол гадуур ажилтай байсан тул хамт нэг өрөөнд суудаг Дамдинсүрэнтэй уулзчихаад гадаа үүдэнд гараад Гүндсамбуу гуайг хүлээхээр гарч явтал захиргааны үүдэнд манай нутгийн Н.Б- гэдэг хүн тааралдахаар нь та дүүгээ гахай агнасан гэжбайгаль хамгаалагч нарт матсан юмуу, юунд дүүгээ гоочилж явдаг юм бэ гэж хэлтэл чи юу солиороод байгаа юм. Хэн чамайг матсан юм бэ, би матаагүй шүү гэж хэлээд намайг заамдаж авсан. Би зөрүүлээд заамдаж авсан тэгээд маргалдаж байтал миний уруул руу нэг удаа цохихоор нь би зөрүүлээд баруун нүд рүү нь цохисон. Тэгээд бид 2 зууралдаад хэрэлдээд байж байтал цагдаа ирээд цагдаагийн кабон руу авч ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,
Гэрч Н.Г-ын: “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үдээс хойш 16 цагийн орчим шиг санагдаж байна. Манай сумын тамгын газарт согтуу хүмүүс маргалдаад байх шиг чимээ гараад байхаар нь би хэсгийн төлөөлөгчийн утас руу залгаж мэдэгдсэн. Би гарч хараагүй болохоор хэн хэн маргалдаж байсныг нь мэдэгүй. Удалгүй сумын цагдаа Эрхэмбаяр ирээд аваад явсан байсан. Дараа нь хүмүүсийн ярих нь Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн иргэн Батбаяр гуай, Ш.О- нар маргалдаж, зодолдсон сурагтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 89 дугаартай:
зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Н.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 1838000880064 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ыг 240 /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоног хорих ялаар тооцож солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ