Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 301/ШШ2025/00148

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

 

                                    301/ШШ2025/00148

   

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Ц сумын .... багт оршин суух, Т.У

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Т.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч нь хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

- Миний бие 1.. онд төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нас болсон. Би өөрийн нөхөр болох Б-тэй 1994 онд танилцаж 1994 оны 10 дугаар сард хурим хийж хамтран амьдрах болсон. Хамтын амьдрах хугацаанд охин А 1996 онд, хүү Т 2014 онд тус тус төрсөн юм. Бид хамтран амьдрах хугацаанаас эхлэн одоо хүртэл хувийн малаа маллан хамт амьдарч байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн малын А данс нөхрийн нэр дээр гардаг бөгөөд тухайн онуудын малын А данс надад хамааралгүй болоод байна. Иймд би өндөр насны тэтгэврээ тогтоолгох зорилгоор нөхөр Б-тэй Цэнхэр сумын Цэцэрлэг багт 1994 оноос хойш 2025 оныг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргаж байна... гэв.

2. Хүсэлт гаргагчаас:

- А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04, 05 дугаар тодорхойлолтууд,

- А аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт,

- А аймгийн Ц сумын Ц багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тоот тодорхойлолт,

- Б-ийн А, Б овогт Б-ийн Т төрсний гэрчилгээний хуулбар,

- Б овогт Б-н Б, Лу овогт Т-ын У нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

- Б овогт Б-н Ба-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

- Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03-10/538 дугаар 2010 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаа,

- Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03-10/533 дугаар 2000 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаа,

- Үндэсний  төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03-10/535 дугаар 1989 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагч Т.У-ийн хүсэлтээр Б.Б, Б.С нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

-  А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11/192 дугаар албан тоотын хавсралтаар ирүүлсэн: 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б овогт Б-ын Б, Ц овогт М-н Э нарын гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Шүүх хүсэлт гаргагч Т.У-ийг Б.Б-тэй 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний Б.Б-тэй хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна.

          Үүнд:

- Архангай аймгийн Цэнхэр сумын .... багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Тус багийн иргэн Т.У нь 1994 оноос Б.Б-тэй одоог хүртэл мал маллаж хамт амьдарч байгаа нь үнэн болно” гэсэн 24 тоот тодорхойлолт,

- А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн "Тус сумын иргэн Б-ийн Т /РД:А/ нь эрүүл боожиж байгааг тодорхойлов”  гэсэн 05 тоот тодорхойлолт,

- А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн "Тус сумын иргэн Б-ийн А /РД:А/ нь эрүүл боожиж байгааг тодорхойлов”  гэсэн 04 тоот тодорхойлолт,

- А аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолтод “ Б овогтой Т нь А аймгийн Ц сумын ерөнхий боловсролын сургуулийн .. ангид суралцдаг нь үнэн болно” гэсэн

- Ба-ийн А 029 дугаар төрсний гэрчилгээний хуулбар,

- Б овогт Б-ийн Т Г-57/07 дугаар төрсний гэрчилгээний хуулбар,

 

 

 

- Б овогт Б-ын Б, Л овогт Т-. У нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

- Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогод “Б-н Б, тэргүүлэгч өөрөө, 1967 оны 01 дүгээр сард төрсөн, 32 настай, эрэгтэй, Т-ын Ч, эхнэр, 1974 оны 05 дугаар сард төрсөн, 25 настай, эмэгтэй, Б-ийн А, охин, 1996 оны 11дүгээр сард төрсөн, бүртгэгдсэн Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03-10/553 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

- Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192 тоот албан бичгээр ирүүлсэн “Б овогт Б-ын Б, Ц оогт М.Э нарын гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа,

 

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Б.Б: “Би 1994 онд Т.У-тэй танилцаж 1994 оны 10 сард Т.У-тэй хуримаа хийсэн.  1996 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянмөнхийн Азжаргал нь төрсөн. 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү Б.Т төрсөн. 1994 оноос хойш миний бие Т.У-тэй одоог хүртэл А аймгийн Ц сумын .... гэх газарт хамт амьдарч байна. Би 1993 онд М.Э гэх хүнтэй гэр бүл болж байсан. 1993 оны өвөл 01 дүгээр сард гэрлэлтээ батлуулаад 1994 оны хавар 5 сарын үед шүүх хурлаар орж гэрлэлтээ цуцлуулж байсан. Өмнө нь шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан боловч Иргэний бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй байсан. Тэгээд сая 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ цуцлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тэгээд Т.У-тэй 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр батлуулсан” гэх,

Гэрч Б.С: “Б.Б, Т.У хоёр нь анх 1994 оны 10 сард Архангай аймгийн Цэнхэр сумын ____ гэх газарт хуримаа хийж байсан. Би хурмын үйл ажиллагаанд нь оролцож байсан. Би энэ хүмүүстэй 1998, 1999 онуудад айл саахалт байсан. Б.Б, Т.У нар нь 1994 оноос одоог хүртэл тасралтгүй хамт амьдарч байсан. Би Б.Б төрсөн эгч нь учраас энэ хоёр хүний хамтын амьдралтай байсан байдлыг сайн мэдэж байна. Б, Т.У нарын том охин А нь 1996 онд төрсөн, 2014 онд удаах хүүхэд Тогтохсүрэн нь төрсөн. Манай дүү Б нь М.Э гэх хүнтэй 1993 онд гэр бүл болоод 1 нэг жил гаран болоод салцгаасан. Үүнээс хойш  Т.У гэх хүнтэй хамт амьдарч байгаа” гэх

 

3. Хүсэлт гаргагч Т.У нь Б.Б 1994 онд гэр бүл болж хамт амьдарснаас хойш гэрлэлтээ төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлээгүй ч 1996 оны 11 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин А, 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Тнарыг төрүүлэн ам бүл 4-үүлээ хамт амьдарч байсан нь дээрх нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                               

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Л овогт Т-. У, Б овогт Б-ын Б-тэй 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.ОРХОНТАМИР