Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 318/ШШ2025/00190

 

ё

            Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг  

            баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: УАӨСЗДын,

Хариуцагч: Ц.Бд холбогдох, 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9/23 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад         

ТОДОРХОЙЛОХ нь:       

Нэхэмжлэгч УАӨСЗДа Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06 өдөр 375 дугаартай шийдвэрээр Ц.Б-аас гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10,270,000 төгрөг гаргуулж, ....... сангийн ............ дугаар дансанд олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт аль нэг тал давж заалдаагүй тул хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 375 дугаартай гүйцэтгэх хуудсыг бичүүлэн ирсэн учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 375 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашраад 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай 9/23 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолд талууд хоорондоо, эвлэрсэн гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгосон гэсэн байна. Гэтэл Цгийн Ба нь 2020 оны 8 дугаар сараас эхлэн сар бүр 250,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан тул зээлийн баримтыг сум руу шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг тухайн үеийн Засаг дарга явуулсан. Үүгээр 2 талыг тохиролцон эвлэрсэн гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн эрх хэмжээний хүрээнд хоорондоо тохиролцлоо гэх бичиг хийж өгсөн байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Ц.Багаас 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 240,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 800,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 250,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 200,000 төгрөг, нийт 1,490,000 төгрөг төлж одоо үлдэгдэл 9,014,000 төгрөгийн төлбөр барагдуулах талаар ямар нэгэн зүйл аваагүй буюу 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 395 дугаартай шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй нөхцөл байдал үүссэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаах үндэслэл болсон талууд тохиролцсон гэрээ эхнээсээ хүчин төгөлдөр бус цаасаар гэрээ хийгдээгүй тухайн үеийн Засаг даргатай хийсэн аман хэлцэл байсан нь дээрх хуульд заасан төлбөр авагч, төлбөр төлөгч нарын эвлэрэл нь нэг талаас Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасан иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох тодорхой зорилго бүхий талуудын хооронд хийгдсэн хэлцэл бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д зааснаар бичгээр хийсэн хэлцлийн хувьд талууд гарын үсэг зурснаар хийгдсэнд тооцогдон гэснийг зөрчиж байна. Үүнээс болж одоог хүртэл энэ зээл төлөгдөхгүй төр хохирч мөн хариуцсан мэргэжилтний ажилд хүндрэл учирсаар байна. Ц.Ба руу зээлээ хийгээд өгөөч гэж байнга утсаар ярихад би хотод нэг авто засварын газар нээсэн боломжоороо хийнэ гэж хэлсээр огт төлөлт хийхгүй өнөөдрийг хүрч байна. Монгол Улсад хүчин төгөлдөр байгаа шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой зарчим байдаг учраас Цгийн Багаас Өлгий сумын Сум хөгжүүлэх санд 10,270,000 төгрөг гаргуулах тухай шийдвэр биелэгдээгүй байгаа тул Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9/23 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоолыг хүчингүй болгосноор Цгийн Багаас ............ санд 10,270,000 төгрөг гаргуулах тухай шүүхийн шийдвэрт дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх боломж нээгдэнэ. Иймд тус тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.                                

Нэхэмжлэгч УАӨСЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жигзмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “УАӨСЗДын Ц.Бд холбогдуулан гаргасан тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.                

ҮНДЭСЛЭХ нь:       

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.          

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч УАӨСЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлжээ.             

3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.       

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч УАӨСЗДа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Бд холбогдох, “Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9/23 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийн нэхэмжлэгч УАӨСЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Нэхэмжлэгч УАӨСЗДа нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.        

 

 

 

ШҮҮГЧ                                   Я.УРНАА