| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00311/И |
| Дугаар | 309/ШШ2025/00315 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 309/ШШ2025/00315
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ийн *******од холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 3,353,833.55 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.******* нь манай компанитай 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр L11200441 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Ингээд зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээл олгосон. Үүнд 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,861,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээл олгосон. Иймд Г.*******оос зээлийн гэрээний үүрэгт ...нийт 3,353,833.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус байгууллагаас зээл аваад өвчний улмаас ажлаа хийж чадахгүй зээлийн эргэн төлөлтөө тасалдуулсан. Иймд надаас нэхэмжилсэн 3,353,833.55 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байна. Миний хувьд энэ мөнгийг бөөнд нь төлөх боломжгүй тул сар бүрийн 25-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулах боломжтой байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,353,833.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.******* нь “******* ******* ББСБ” ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр L11200441 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулан, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,861,000 төгрөгийг 4.5 хувийн хүүтэй, нийт 15 сарын хугацаанд буцаан төлөхөөр зээлж авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх Цахим зээлийн эрх нээр гэрээ, зээлийн дансны хуулга, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 3,353,833.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний үүрэгт 3,353,833.55 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,611.34 төгрөгийн 50 хувь болох 34,305.67 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 34,305.67 төгрөгийг, хариуцагч Г.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 34,305.67 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК /РД: *******/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ