Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 309/ШШ2025/00322

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ын *******,

Хариуцагч: *******ийн ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13,716,650.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.*******, О.******* нар нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ******* банктай *******4715127519 дугаартай зээлийн гэрээ байгуулж 19,900,000 төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь тус зээлийн гэрээний үүргийг зөрчиж, эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй байна. Иймд Б.*******, О.******* нараас зээлийн гэрээний үүрэгт ...нийт 13,716,650.91 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* /утас *******/, О.******* /утас / нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.*******, О.******* бид 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ******* банктай *******4715127519 дугаартай зээлийн гэрээ байгуулж 19,900,000 төгрөгийн зээл авсан. Б.*******ы бие өвдсөний улмаас ажлаасаа гарч, зээлээ цаг хугацаанд нь төлж чадаагүй. Одоо зээлийн үлдэгдэл 13,716,650.91 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Б.*******, О.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,716,650.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 13,716,650.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, О.******* нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.*******, О.******* нар нь зээлийн гэрээний үүрэгт 13,716,650.91 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,533.25 төгрөгийн 50 хувь болох 113,267 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 113,267 төгрөгийг, хариуцагч Б.*******, О.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 113,267 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ