| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00316/И |
| Дугаар | 132/ШШ2024/00304 |
| Огноо | 2024-08-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 132/ШШ2024/00304
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******* сум, 4 дүгээр баг, Р******* барилгын хороо ******* тоотод оршин суух, Б******* овогт Х*******ын Г******* /РД:ГЭ*******/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөгчөөр тогтоолгох тухай 132/2024/00316/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Г*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Г******* нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Миний бие нь Б******* сумын А хувьцаат компанийн ажилчдын байр болох 4 айлын байрны 4 айлын байрны 2 номерын тоот сууцыг 1998 онд 329760 төгрөгөөр худалдан авсан. Энэ байшиндаа гал голомтоо эхлүүлсэн. 1998 оноос хойш тус байшиндаа 26 жил амьдарч байна. Тухайн үед байшингийн өмчлөгчөөр тогтоолгоогүй байсан. Энэ жил улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандхад шүүхийн шийдвэрээр өмчлөгч мөн гэж тогтоолгоод ир гэсэн. Иймд Б******* аймгийн Б******* сумын 4 дүгээр багт байрлах 61 м.к үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгчөөр Х.Г******* намайг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-А ХК-ийн захирлын орон сууц худалдан авагчтай байгуулсан гэрээний хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Б******* аймгийн Б******* сумын 4 дүгээр баг, Р******* барилгын хороо, 2 дугаар гудамж, 201б тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-Х.Г*******ын эзэмшлийн, Б******* сум, 4 дүгээр баг, Барилгын хороо-2, 201б тоотод байрлах, 6308008524 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийн хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-Х.Г*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 7-р хуудас/,
-Үл хөдлөх эд хөрөнгийн план зураг /хэргийн 8-р зураг/,
-Үл хөдлөх эд хөрөнгийн фото зураг /хэргийн 9-12-р хуудас/,
-Х.Г*******ын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цахилгаан ашигласны хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хэргийн 18-24-р тал/,
5.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Г.Цэцэгмааг асуусан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Г*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Х.Г******* нь Б******* аймгийн Б******* сумын 4 дүгээр баг, Р******* барилгын хороо, 2 дугаар гудамж, 201б тоот хаягт байршилтай, 61 метр квадрат хэмжээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх хөрөнгийг 1998 онд худалдаж авч 26 жил амьдарсан боловч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар холбогдох байгууллагад хандаагүй. Улсын бүртгэлийн хэлтэст хандхад шүүхээр уг хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохоо тогтоолго гэсэн тул шүүхэд хандсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.
2.Хэрэгт авагдсан баримт, зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзвэл Б******* аймгийн Б******* сумын 4 дүгээр баг, Р******* барилгын хороо, 2 дугаар гудамж, 201б тоот хаягт байршилтай, 61 метр квадрат хэмжээтэй, үл хөдлөх эд хөрөнгө нь А ХК-ийн Барилгын хорооны ажилчдын байрны зориулалтаар баригдсан. 1998 онд уг байрыг ажилчдад хувьчлах шийдвэр гарч амьдарч байсан байраа хувьчлан авсан болох нь тогтоогдож байна.
3.Х.Г******* нь уг үл хөдлөх эд хөрөнгийг Г.Цас 1998 онд худалдан авч, 26 жил амьдарч байгаа буюу өнөөг хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа болох нь
-А ХК-ийн захирлын орон сууц худалдан авагчтай байгуулсан гэрээний хуулбар,
-Б******* аймгийн Б******* сумын 4 дүгээр баг, Р******* барилгын хороо, 2 дугаар гудамж, 201б тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
-Х.Г*******ын эзэмшлийн, Б******* сум, 4 дүгээр баг, Барилгын хороо-2, 201б тоотод байрлах, 6308008524 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийн хуулбар,
-Үл хөдлөх эд хөрөнгийн план зураг,
-Үл хөдлөх эд хөрөнгийн фото зураг,
-Х.Г*******ын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цахилгаан ашигласны хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан,
-гэрч Г.Цэцэгмаагийн: Х.Г*******ын амьдарч байгаа уг байшин нь Барилгын хорооны ажилчдын байр гэж анх баригдсан. 1998 онд уг байрыг ажилчдад хувьчлах шийдвэр гаргахад Х.Г******* нь өөрийн амьдарч байсан байраа хувьчилж авч байсан. Х.Г******* нь тухайн үед 329,760 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед А ХК-ийн нягтлангаар би ажиллаж байсан. Гэрээг миний бие үйлдэж захирлаар батлуулж байсан. Компанийн дансанд бүртгэлтэй байсан тул өмчлөх эрхийн гэрчилгээ гарч байгаагүй. Хувьчлах шийдвэр гарсанаар амьдарч байсан ажилчид нь хувьчилж авсан гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Х.Г*******ыг Б******* аймгийн Б******* сумын 4 дүгээр баг, Р******* барилгын хороо, 2 дугаар гудамж, 201б тоот хаягт байршилтай, 61 метр квадрат хэмжээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б******* овогт Х*******ын Г******* /рд:ГЭ*******/-ыг Б******* аймгийн Б******* сумын 4 дүгээр баг, Р******* барилгын хороо, 2 дугаар гудамж, 201б тоот хаягт байршилтай, 61 метр квадрат хэмжээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ