2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/01993

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 13

191/ШШ2025/01993

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух Боржигон овогт *******ын Мандахбаяр /Регистрийн дугаар ЦБ62030712/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, ,, байрлах т холбогдох,

 

Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны******* тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 527,950,000 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах, 2024 оны 07 сарын*******6-ны өдрийн 8/05 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 сарын 27-ны өдрийн*******01/ШЗ2016/17558 захирамжаар Шарнуурын мандал ХХК, , нараас 2,559,565,036 төгрөгийг гаргуулан Хаан банканд олгож, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 сарын 20-ны өдрийн*******01/ШЗ2018/16248 дугаар албадан гүйцэтгэх захирамж,*******463 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Төлбөр төлөгч Шарнуурын мандал ХХК нь хуулийн этгээдийн оноосон нэрээ 2017 оны 03 сарын 03-ны өдрөөс өөрчилж ХХК болж өөрчлөгдсөн. Нэхэмжлэгч би шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгтэй танилцахад 2017 оны 02 сарын 22-ны өдрийн*******58/01 Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн гэх, мөн 2024 оны 05 сарын 29-ны өдрийн*******8261876/12 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол үйлдэж хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан ажиллагааны тэмдэглэлгүй, хэзээ хаана хэнд ямар өдөр ажиллагаа явуулсан нь тодорхойгүй, огноо өдөр нь засвартай, хуудасны дугаарлалт байхгүй, тэмдэглэлийн өдөр нь засвартай, хийсэн ажиллагаа эхэлсэн цаг, дууссан цаг хугацаа нь тодорхой бус, 2022 оны*******0 сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжлэх ажиллагааны*******58/02 дугаар тогтоолд 7 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгө дурдсан ч энэ талаар тэмдэглэлд тусгаагүй, битүүмжилсэн хураасан эд хөрөнгийн тоо ширхэг, нэр төрөл дурдаагүй, цаг хугацаа дурдаагүй байсан. Төлбөр төлөгч бид төлбөрийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цаг бүрд очиж уулзаж хуульд заасны дагуу үүргийг бүрэн биелүүлж, сар бүр 3 сая төгрөг төлж, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг хийж ажилласаар ирсэн. Шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсанд бичигдсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох , Баруун баян******* дүгээр гудамж******* a тоот хаягт байрлах 951 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, нэгж талбарын*******8637315447122 дугаартай*******91 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын*******8637315443150 дугаартай*******32 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлтэй , Баянхошууны*******8010. Баянхошууны гудамжны 02 тоот хаягт байрлах 2415 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 9.8 тэрбум төгрөг, 8.2 тэрбум төгрөгөөр тус тус үл хөдлөх эд хөрөнгийг эрх бүхий хуулийн этгээдээр үнэлүүлсэн байхад төлбөр авагч Хаан банк нь шүүхийн захирамжийн дагуу 2.5 тэрбум төгрөгийн авлагадаа тааруулж бүх барьцаа хөрөнгийг хямд авна гэж шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр явж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгч хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц, мөнгөн хөрөнгө гүйцэтгэх баримт бичигт заасан дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийн үнийн дүнтэй тэнцэх, төлбөрийн шаардлагын хэмжээгээр гүйцэтгэх баримт бичигт заасан үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж хураах гэсэн нийтлэг зарчмыг зөрчиж төлбөрийн хэмжээ бодит авлага нь 2.5 тэрбум төгрөг байхад илүү бусад төлбөр төлөгч нарын гэр бүлийн халдашгүй чөлөөтэй байх үндсэн хуулиар олгогдсон эрхэд бүдүүлгээр халдаж байна. Нэхэмжлэгч надад мэдэгдэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг танилцуулахгүйгээр мэдэгдэл, тогтоол үйлдэж миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны 01 тоот хаягт байрлах 42 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бодит стандарт хэмжээгээр*******83 м.кв талбайтай, хууль ёсны зөвшөөрлийн дагуу өргөтгөл хийсэн үйлчилгээний зориулалттай зах зээлийн ханш нь*******.5 тэрбум төгрөгийн үнэ ханштай үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 06 сарын 24-ны өдөр 527,950,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдэгдлийг танилцуулсан. Хөрөнгийн үнэлгээ бол санхүүгийн менежментийн чухал зүйл бөгөөд тус үл хөдлөх эд хөрөнгө нь аж ахуйн үйл ажиллагаа буюу байрлаж байгаа дэлгүүр нь ашигтай байхаас гадна түүнд ашиглаж буй хөрөнгийг зүй зохистой ашиглаж, урт хугацаанд үр өгөөжийг нь хүртэх чухал гэдгийг үнэлгээчин хараагүй. Үл хөдлөх хөрөнгө нь бусад хөрөнгүүдээс үнэ цэнэ, ашигт байдлын хувьд томоохон онцлог, давуу тал бүрдүүлдэг, төлбөр төлөгчийн гэр бүлийн амьдралын үндсэн хэрэгцээг хангаж хэвийн аж төрөх нөхцөлийг бүрдүүлдэг ганц объект. Үл хөдлөх хөрөнгийн байршил, давхар, хаалга, цэцэрлэг, сургууль, автобусны буудалдаа хэр ойр гэхчилэн бүх л зүйл нь үнэлгээ гаргахад жин дарах нь ойлгомжтой юм. Хууль, дүрэм, журам, стандартын дагуу тухайн хөрөнгийг үнэн зөв үнэлэхийн тулд заавал биеэр очиж хөрөнгийн байдлыг үзэж, танилцах өмчлөгчтэй уулзах тайлбар тодруулга мэдээлэл авах ёстой байхад огт уулзаагүй. Төлбөр төлөгч миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэзээ битүүмжилж хураасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд намайг огт оролцуулаагүй, мөн үнийн санал надаас огт аваагүй, хөрөнгө үнэлэх талаар огт мэдэгдээгүй.

ХХК-ийг шинжээчээр томипсон байхад О. уг үнэлгээг гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан журмын дагуу томилогдсон этгээд мөн гэдэг нь ойлгомжгүй байгаа. Шинжээчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг төлбөр төлөгч надаас тодруулж асуугаагүй, шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах эсэх талаар тайлбар тодруулга талуудаас аваагүй, шууд шинжээч томилсон тогтоол үйлдсэн, шинжээч томилсон тогтоол нь ШШГТХ-ийн*******2.2 заасан шаардлага хангаагүй, тэмдэглэл нь*******3.2-д заасан шаардлага хангаагүй, тэмдэглэл үйлдээгүй, тэмдэглэл үйлдсэн газрын мэдээлэл тодорхой бус шаардлага хангаагүй. Орон сууцыг 527,950,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс бага үнэлсэн, үнэлэх эрхгүй этгээд үнэлсэн гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үл хөдлөх хөрөнгийн хэмжээг хэрхэн хэмжсэн нь тодорхойгүй. Эй би эн дизайн ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоол байхгүй, эрх үүрэг танилцуулсан акт, тэмдэглэл үйлдээгүй этгээд гарын үсэг зурж хэмжсэн, уг компаниас эрх олгоогүй хүн хэмжилт хийсэн нь Шүүх шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн шинжээчийн дүгнэлтэд гуравдагч этгээд болон бусдаас ямар нэгэн тусламж аваагүй гэж байгаа ч Эй би эн дизайн ХХК-аар хэмжилт хийлгэсэн нь шинжээчийн дүгнэлтийн тайланд байдаг. Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан ажиллагааг бүрэн хийсэн нь эргэлзээтэй учир үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн*******77 дугаар зүйлд заасан дуудлага худалдаа явуулах үеийн үнэ тодорхой болоогүй байхад, уг үнэлгээнд гомдол гаргаж гаргасан байхад албадан дуудлага худалдааг 2024 оны 08 сарын 02-ны өдрийн*******0 цагт зарласан нь хууль зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шат дараалсан, хоорондоо уялдаа холбоотой ажиллагаа байтал дуудлага худалдаа явуулах үнэ тодорхой болоогүй буюу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргаж хууль зөрчсөн ажиллагаа явуулж байна. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүд нь тус тусдаа өмчлөлтэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр төлөгч, өмчлөгч нар дээр явагдах ёстой байтал ганцхан д чиглэгдэж явсан. Иймд ын нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003347 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны******* тоот хаягт байрлалтай өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн 527,950,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 08 сарын 02-ны өдөр албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдэл, 2024 оны 07 сарын*******6-ны өдрийн 8 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 сарын 27-ны өдрийн*******01/ШЗ2016/17558 захирамжаар Шарнуурын мандал ХХК, , нараас 2,559,565,036 төгрөгийг гаргуулан Хаан банканд олгож, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 сарын 20-ны өдрийн*******01/ШЗ2018/16248 дугаар албадан гүйцэтгэх захирамж,*******463 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003347 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны******* тоот хаягт байрлалтай өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 02 сарын 22-ны өдрийн*******58/01 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2024 оны 05 сарын 29-ний өдрийн*******8261876/12 дугаар хураах тогтоолоор хураан, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2024 оны 06 сарын 07-ны өдөр шинжээч томилон үнэлгээ тогтоож, тогтоосон үнэлгээг 2024 оны 06 сарын 24-ний өдрийн 4-132/15773 дугаартай мэдэгдэл гаргдуулж өгөх гэсэн боловч утасны дугаар нь холбогдох боломжгүй, мөн өөрийн бүртгэлтэй хаяг дээрээ амьдарч байгаа эсэх нь тодорхойгүй байсану чир төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбогдож, түүний viber хаяг руу илгэж мэдэгдсэн. 2024 оны 08 сарын 02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй.

Хөрөнгийн үнэлгээ хийсэн Виннэрвэй ХХК нь бол нээлттэй мэдээлэл зарлаж, м.кв хэмждэг төхөөрөмж бүхий байгууллагаар Эй би эн дизайн ХХК-ийг өөрсдөө сонгож, м.кв-ыг хэмжүүлсэн байна. Нэхэмжлэгч талаас Эй би эн дизайн ХХК-ийн хэмжилт хийдэг төхөөрөмжийн баталгаажуултын талаар маргасан. Эй би эн дизайн ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй, багаж нь холбогдох гэрчилгээтэй болох нь тогтоогдсон. Хэрэв ашиглаж байгаа тоног төхөөрөмж нь чанарын шаардлага хангахгүй байсан бол тус компанид гэрчилгээ олгохгүй байсан болов уу гэж бодож байна. Виннэрвэй ХХК-ийн дотоод ажилд нь манайх оролцох эрхгүй, яагаад гэвэл сонгон шалгаруулалтаар*******00 гаруй албан байгууллагаас сонгогдож манай байгууллагатай хамтарч ажилладаг. Манай байгууллагаас хамтарч ажиллахдаа бүх гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийг нь бүрэн шалгаж оролцуулдаг тул асуудалгүй гэж үзэж байна. Мөн төлбөр төлөгчийн талаас өөр барьцаа хөрөнгөд адилхан үнэлгээ хийлгэсэн байтал энэ талаар дурдаж гомдол гаргаагүй байж, яагаад заавал одоо энэ зүйлд, хэмжилт хийсэн компанийг ингэж оруулж байгаа юм, нэг ёсондоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатай удаашруулж байна гэж үзэж байна.*******998 онд ашиглалтад орж, 2004 онд гэрчилгээ гарсан байр, 2004 оноос хойш дахин хэмжилт хийлгэсэн зүйл байдаг уу, гомдол гаргаад м.кв нь зөрүүтэй гэж байгаа ч шүүхийн маргаантай байх 9 сарын хугацаанд тодорхой өөр байгууллагаар хэмжилт хийлгэсэн зүйл байдаг уу, тийм байдаг бол үзүүлээч. М.кв нь зөрүүтэй байна гэж байх боловч хэдэн м.кв талбайгаар яаж зөрч байгаа нь тодорхойгүй. Энэ компани асуудалтай байна гэсэн хэдий ч өөр шинжээчийн газраар үнэлүүлсэн зүйл байхгүй байж, яагаад ингэж тулгаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, шүүхийн процессыг санаатай удаашруулж байгаа юм бэ гэж манай тал гомдож байгаа учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Төлбөр төлөгч тал болох ХХК нь манайд үнийн санал гаргаж өгсөн, тус үнийн саналд нийт үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 3 хөрөнгийг дурдаж үнийн санал гаргаж өгсөн байдаг, энэ компани нь , нартай холбоотой, эдгээр хүмүүс нь гэрлэлтийн баталгаатай гэр бүлийн гишүүд, Баянзүрх дүүргийн Американ дэнж хотхонд хамтран амьдарч байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б. гэж хүн оролцож байгаа, түүнд шинжээчийн тайланг вибераар явуулсан баримт хэргийн материалд авагдсан. Тэгэхээр гэх хүн өөрөө заавал гарын үсэг зурах шаардлагагүйгээр Б. гэх хүнд мэдэгдсэн байхад тухайн хүнийг төлөөлж байгаа хүн нь гэх төлбөр төлөгчид мэдэгдэх үүрэгтэй. нь мэдээгүй байна гэвэл төлөөлөгч нь ажлаа хийгээгүй байна гэж би үзэж байна. Та ажлаа дутуу хийснээс болж нь мэдээгүй байх гэж бодож байна. Дуудлага худалдаатай холбоотой шүүхээс түдгэлзүүлэх захирамж нь анхны дуудлага худалдаанд орсны дараа гарсан, шүүхэд хэзээ нэхэмжлэл өгсөн талаар мэдэхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүгчийн захирамжийн дагуу түдгэлздэг. Анхны дуудлага худалдаанд орсны дараа буюу 2024 оны 08 сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гарсан тул манайх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус өдөр түдгэлзүүлсэн тул хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /1хх-1-7/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-8/, 2018.09.20-ны*******463 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /1хх-13-14/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.09.20-ны*******01/ШЗ2018/16248 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх захирамж /1хх-15-16/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.04.27-ны*******01/ШЗ2016/17558 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж /1хх-17-22/, 2024.06.24-ний өдрийн нэхэмжлэл /1хх-27-29/,*******58/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1хх-31-34/, 2024.05.29-ний*******8261876/10,*******8261876/11,*******8261876/12,*******8261876/13 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1хх-35-37, 38-40, 41-43, 44-46/, мэдэгдэл /1хх-47, 48/, 2024.06.07-ны 6/205, 6/206 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /1хх-49, 50/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-54-82/, 2024.07.23-ны итгэмжлэл /1хх-93/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /1хх-178-179/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-180/, дуудлага худалдааны зар нийтэлсэн сонингийн хуулбар /1хх-181-185/, 2024.08.02-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдааны тэмдэглэл /1хх-186-191/, 2024.09.16-ны мэдэгдэл /1хх-192/, 2024.10.21-ний өдрийн Хариу мэдэгдэх хуудас /1хх-193/, УЭЛ-046:2019 дугаартай шалгалт тохируулгын гэрчилгээний хуулбар /1хх-228/, Баянзүрх дүүргийн*******,*******ны******* тоотын талбайн хэмжилтийн зураг /1хх-249-250, 2хх-1-2/, Стандарт, хэмжил зүйн газарт гаргасан хүсэлт, шаардлага /2хх-3-5/, Стандарт, хэмжил зүйн газрын 2025.02.10-ны 02/193 дугаартай хариу албан бичиг /2хх-16-17/, Монгол Улсын шадар сайдын 2021.11.30-ны өдрийн*******25 дугаартай тушаал, хавсралт /2хх-18,*******9-22/, УЭЛ-046:2019 дугаартай шалгалт тохируулгын гэрчилгээний хуулбар /2хх-23/, Лазер зайн хэмжигчийн шалгалтын протокол /2хх-24/, 2019 оны бүртгэлийн баримт /2хх-25/, MNS OIML D10:2009 Монгол улсын стандарт /2хх-26-37/,

 

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2024.08.30-ны итгэмжлэл /1хх-105/, хариу тайлбар /1хх-110/, 2018.09.20-ны*******463 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /1хх-112-113/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.09.20-ны*******01/ШЗ2018/16248 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх захирамж /1хх-114-115/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.04.27-ны өдрийн*******01/ШЗ2016/17558 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж /1хх-116-121/, 2018.09.28-ны*******8261876 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /1хх-122/,*******8261876/12 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1хх-123-127/, мэдэгдэл /1хх-128/, ХААН банкны Үнийн санал хүргүүлэх албан бичиг /1хх-129/, ХХК-ийн Үнийн санал хүргүүлэх албан бичиг /1хх-130-131/, 2024.06.07-ны 6/206 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, хууль сануулсан баримт /1хх-132,*******33-134/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-136-166/, 2024.06.24-ний Хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх албан бичиг /1хх-167/, 2024.07.16-ны 8/05 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /1хх-168/, 2024.07.25-ны мэдэгдэл /1хх-169/, 2024.07.31-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1хх-172/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023.03.02-ны А/60 дугаартай тушаал /1хх-204/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024.06.18-ны 9-1/1855 дугаартай Жагсаалт хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт /2хх-38-39/, 2024.01.08-ны өдрийн 24/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /2хх-40-43/, Виннэрвэй үнэлгээ ХХК-н 2025.02.18-ны өдрийн 2/4 дугаартай тайлбар /2хх-44/, ХХК-н 2025.02.18-ны өдрийн 25/045 дугаартай тайлбар /2хх-45/, УЭЛ-133:2024 дугаартай шалгалт тохируулгын гэрчилгээний хуулбар /2хх-46, 47/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Стандарт, хэмжил зүйн газрын 2024.12.19-ний өдрийн 05/1297 дугаартай албан бичиг /1хх-244/, УЭЛ-046:2019 дугаартай шалгалт тохируулгын гэрчилгээний хуулбар /1хх-245/, Лазер зайн хэмжигчийн шалгалтын протокол /1хх-246/,

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч хариуцагч т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны******* тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 527,950,000 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн үнэлгээ болон 2024 оны 07 сарын*******6-ны өдрийн 8/05 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан.

 

3. Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 сарын 27-ны өдрийн*******01/ШЗ2016/17558 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар өргөдөл гаргагч Хаан банк ХХК, тайлбар гаргагч Шарнуурын мандал ХХК, , нарын хооронд гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрт 2,664,975,036 төгрөгийг 2016 оны 5 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн хооронд төлж барагдуулах, хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд , нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 44/1 дүгээр байрны 34 тоотод байрлалтай 56,54 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн*******,*******ны******* тоотод байрлалтай 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, , Баруун баян уул******* гудамж,*******а тоотод байрлалтай 951 м.кв талбайтай хуувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлалтай*******91 м.кв талбайтай амины хашаа зориулалттай эзэмших газар, , Баянхошууны*******8010, Баянхошууны гудамж, 2 тоот хаягт байрлалтай 2145 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, , Баруун баян уул******* гудамж,******* тоотод байрлалтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлалтай*******32 м.кв талбайтай иргэний ахуйн зориулалттай эзэмших газар, 54-14 УНЕ улсын дугаартай Киа Бонго 3,0 бага оврын ачааны автомашин зэрэг барьцаа үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон эвлэрийн гэрээг баталгаажуулжээ. /1хх-ийн*******16-121/

 

5. Төлбөр төлөгч нар тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******85 дугаар зүйлд зааснаар 2018 оны 09 сарын 20-ны өдрийн*******01/ШЗ2018/16248 дугаар Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж,*******463 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас тус тус бичигдсэн байна. /1хх-ийн*******14-115,*******12-113/

 

6. 2018 оны 09 сарын 28-ны өдрийн*******8261876 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэн явуулж, хуульд заасан холбогдох ажиллагаануудыг явуулсан байх ба нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой дараах ажиллагааг явуулжээ. Үүнд:

 

6.а.*******58/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны******* тоот хаягт байршилтай 42 м.кв, 3 өрөө орон сууц дэлгүүрийн зориулалтаар ашигладаг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2024 оны 05 сарын 29-ний өдрийн*******8261876/12 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагааг явуулж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байна. /1хх-ийн 33-34, 41-44,*******23-125/

 

6.б. Төлбөр төлөгч Шарнуурын мандал ХХК нь 2017 оны 03 сард хуулийн этгээдийн оноосон нэрээ өөрчилж ХХК болсон байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч тус компани болон иргэн , нарт 2024 оны 06 сарын 04-ний өдөр битүүмжлэн, хураагдсан үл хөдлөх хөрөнгийн харилцан тохиролцох үнийн саналыг 2024 оны 06 сарын 07-ны өдөр ирүүлэхийг мэдэгдэж, мэдэгдлийг төлбөр төлөгч -т хүлээлгэн өгсөн. /1хх-ийн 47/

 

6.в. Шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжлэн, хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр төлөгч ХХК-ийн захирал нь 2024 оны 06 сарын 06-ны өдрийн албан бичгээр Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны******* тоот хаягт байрлах 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бодит хэмжээгээр*******70 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж тодорхойлон уг хөрөнгийг*******,360,000,000 төгрөгөөр үнэлэн үнийн санал хүргүүлсэн, төлбөр авагч ХААН банк нь тухайн үл хөдлөх хөрөнгийг*******73,868,825 төгрөгөөр үнэлэн үнийн санал хүргүүлжээ. /1хх-ийн*******30-131,*******29/

 

6.г. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудаас битүүмжлэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар зөрүүтэй санал ирүүлж, үнийн талаар харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан 2024 оны 06 сарын 07-ны өдрийн 6/206 дугаар тогтоолоор Виннэрвэй үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилж, тус компанийн шинжээч О.д эрх, үүргийг танилцуулах холбогдох ажиллагааг хийж, Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны******* тоотод байрлалтай 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээг тогтоохыг шинжээчид даалгажээ. /1хх-ийн*******32-134/

 

7. Шинжээчээр томилогдсон Виннэрвэй үнэлгээ ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд болох нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтад орж, тус газартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан шинжээчийн дүгнэлт гарган ажиллаж байгаа болох нь, шинжээч О. нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу явагджээ. /1хх-ийн*******63,*******64, 2хх-ийн 38-43, /

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн*******77.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

 

8. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч Виннэрвэй үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин О. нь тогтоолын дагуу тухайн хөрөнгийг үнэлэн, 2024 оны 06 сарын 25-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны******* тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 527,950,000 төгрөгөөр тогтоож үнэлжээ. /1хх-ийн*******36-166/

 

9. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч нарт 2024 оны 06 сарын 24-ний өдрийн 4-132/15773 дугаартай албан бичгээр хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн байх бөгөөд мэдэгдлийг төлбөр төлөгч хүлээн авчээ. /1хх-ийн*******67/

 

10. Төлбөр төлөгч нь хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2024 оны 06 сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргасан байна. /1хх-ийн 27-29/

 

11. Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны******* тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох зөвшөөрлийг авсны үндсэн дээр өргөтгөл хийж аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, бодит хэмжилтээр*******83 м.кв талбайтай, гадна орчны нөхцөл байдал нэн таатай, ашигтай байрлал бүхий үл хөдлөх эд хөрөнгө, шинжээч нь үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжилтийг бусдаар хийлгэсэн нь хууль зөрчсөн, талбайн хэмжилтийг баталгаажуулаагүй багажаар буруу хэмжилт хийж зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж эрх ашгийг нь зөрчсөн гэж тайлбарлаж мэтгэлцсэн.

 

Мөн тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан ажиллагааны явцад холбогдох мэдээлэл, мэдэгдлийг түүнд хүргүүлж байгаагүй, ажиллагааны оролцогчийн хувьд үнийн санал өгөх, холбогдох шийдвэрт гомдол гаргах гэх мэт эрхийг эдлүүлээгүй, боломж олгоогүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үйлдсэн эд хөрөнгө хураах тогтоол нь зохих ёсны дагуу хийгдээгүй, бусад барьцаа хөрөнгийн үнэлгээ шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд хангалттай хүрэлцэхээр байхад маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэн, албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэх тайлбарыг гаргаж маргасан.

 

12. Хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч нарт мэдэгдлийг тухай бүрд нь хүргүүлж, мэдэгдлийг төлбөр төлөгч бөгөөд төлбөр төлөгч ын эхнэр, төлбөр төлөгч компанийн захирал хүлээн авч байсан болох нь тогтоогдож байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалж төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах, 33.1.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах эрхтэй гэж заасан бөгөөд төлбөр төлөгч болох нэхэмжлэгч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан болохоо баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч нь битүүмжилж хураагдсан хөрөнгийг шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн талаар түүнд мэдэгдээгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнийн санал авах ажиллагааны талаар болон шинжээч томилсонтой холбоотой тогтоол шийдвэрт гомдол гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээ хийх шинжээч томилсон асуудлаар бус хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

13. Хөрөнгийн үнэлгээ хийх гэдэг нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг ойлгох бөгөөд үнэ цэнэ гэдэг нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх мөнгөн дүнг хэлнэ.

 

13.а. Хөрөнгийн үнэлгээний тайланд үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003347 дугаартай, ын өмчлөлийн, нийслэлийн Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны******* тоот, улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх талбайн хэмжээ 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь хэмжилтээр*******43,37 м.кв талбайтай, үйлчилгээ /дэлгүүр, цайны газар, үсчин/-ний зориулалтаар ашиглаж байгаа, төвлөрсөн цэвэр, бохир, дулаан, цахилгаанд холбогдсон, Сансарын клонк, KFC-ийн баруун урд, ерөнхий боловсролын 48, 22 дугаар сургуулийн хойно байрлах дотоод засал дунд, чанар байдал сайн гэжээ. /1хх-ийн*******42/

 

13.б. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжлэн хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003347 дугаартай, ын өмчлөлийн, нийслэлийн Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны******* тоот үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр тухайн хөрөнгийн мэдээллийг орон сууцны зориулалттай 42 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх хөрөнгө гэж бүртгэсэн боловч өмчлөгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг өртгөтгөн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа болох нь зохигчийн тайлбар болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /1хх-ийн*******62,*******42/

 

13.в. Тус үл хөдлөх хөрөнгөд өргөтгөл хийсэн тул талбайн хэмжилтийг ХХК-аар гүйцэтгүүлсэн, тус компани нь 2024 оны 06 сарын*******2-ны өдөр MNS 6058:2009 Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал-ын дагуу хэмжилтийг хийж нийт талбайн хэмжээг*******43,37 м.кв гэж тодорхойлсон байна. /1хх-ийн*******42,*******55-161/

 

14. Нэхэмжлэгч нь ХХК шинжээчийн дүгнэлтдээ гуравдагч этгээд болон бусдаас ямар нэгэн тусламж аваагүй гэж байгаа ч талбайн хэмжилтийг ХХК-аар хийлгэсэн, тус компанийг шинжээчээр томилоогүй байхад хэмжилт хийсэн нь Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэх тайлбарыг гаргаж маргасан.

 

ХХК нь 2024 оны 06 сарын*******2-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн хэмжилтийг Стандарт, хэмжил зүйн газраас олгосон УЭЛ-146:2019 дугаартай Шалгалт тохируулгын гэрчилгээгээр баталгаажуулсан LDM-70, CEM загварын лазерметрээр хэмжилт хийсэн байх ба нэхэмжлэгч нь тухайн хэмжилт хийсэн багажийн баталгаат хугацаа дууссан байсан тул хэмжилт хийх ёсгүй гэх тайлбарыг гарган маргаж байх боловч Стандарт, хэмжил зүйн газрын албан бичигт хэмжих хэрэгслийн нарийвчлал, үнэн зөв, ашиглалтын нөхцөл, хэрэглээ зэргээс хамааруулан шалгалт тохируулга хоорондын хугацааг аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө тогтоож, өөрсдийн хүсэлтээр дараагийн шалгалт тохируулгад хамруулдаг гэжээ. /1хх-ийн*******55-161, 2хх-ийн*******6-17/

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн*******1 дүгээр зүйлийн*******1.1.4-т зааснаар үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ бусад үнэлгээчин болон мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулж үнэлгээ хийх эрхтэй бөгөөд ХХК-ийн үнэлгээчин нь үнэлгээ хийгдэж буй үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжилтийг Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй ХХК-аар гүйцэтгүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

15. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн Тав-д Барилгын шинж байдал, хэмжээний талаар бодит тоо баримт, мэдээ, материалд нарийвчилсан судалгаа хийж, үнэлүүлж буй обьектын өртгийн дүгнэлтийг гаргахдаа хөрөнгийн үйл ажиллагааны эрэлт хэрэгцээний орлуулах бүтээмжийн, хамгийн эрчимт ашиглалтын, орчин тохирох, хүлээлтийн зэрэг зарчмуудыг баримтлав. Үнэлгээ хийхдээ ҮОУС-ын дагуу зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлага, өртгийн хандлагууд, тэдгээрт тохирох аргуудыг ашигласан ба Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон БХБЯ-аас гаргасан тушаал журмын хүрээнд дүгнэлтийг гаргасан болно гэжээ. /1хх-ийн*******42/

 

Шинжээч нь үнэлгээ хийлгэж буй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг өртгийн хандлагын аргаар 220,165,589 төгрөг, орлогын хандлагын аргаар 395,643,844 төгрөг, зах зээлийн жишиг үнийн аргаар 527,950,000 төгрөг гэж тооцон, зах зээлийн жишиг үнийн аргыг ач холбогдол бүхий гэж тодорхойлон нийслэлийн Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны******* тоот үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 527,950,000 төгрөг гэж тогтоосон байна. /1хх-ийн*******48/

 

16. Нэхэмжлэгч нь үнэлгээ хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжилт нь бодит талбайн хэмжээнээс зөрүүтэй буюу багаар хэмжсэн гэх тайлбарыг гарган Уран асар ХХК-ийн 2016 онд хийсэн хэмжилтийн зургийг нотлох баримтаар ирүүлсэн ба тус хэмжилтийн баримтад хэмжилтийг MNS 6058:2019 Монгол улсын стандартын аргачлалын дагуу хийж гүйцэтгэж, Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны******* тоот үл хөдлөх хөрөнгийн нийт ашигтай талбай нь*******70,09 м.кв гэж тодорхойлжээ. /1хх-ийн 249-250, 2хх-ийн*******-2/

 

17. Хэрэгт авагдсан барилгын талбайн хэмжилт хийх эрх бүхий 2 хуулийн этгээдийн хэмжилт хийсэн баримтаар Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны******* тоот үл хөдлөх хөрөнгийн талбайг ХХК*******43,37 м.кв гэж, Уран асар ХХК*******70,09 м.кв гэж тодорхойлсон, тус 2 компани нь хэмжилтийг MNS 6058:2019 Монгол улсын стандартын аргачлалын дагуу тус тус хийж гүйцэтгэсэн боловч талбайн хэмжээ зөрүүтэй тодорхойлогдсон байна.

 

18. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон ХХК-ийн үнэлгээчин О. нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заансны дагуу хөрөнгийн үнэлгээ хийхдээ бусад мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулж үнэлгээ хийх эрхийн хүрээнд ХХК-аар үнэлгээ хийгдэж буй хөрөнгийн хэмжилтийг хийлгэсэн нь хууль зөрчөөгүй боловч тухайн үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд талбайн хэмжээ 42 м.кв орон сууцны зориулалттай гэж одоо эрхэлж буй үйлчилгээ /дэлгүүр, зоогийн газар, үсчин/-ний зориулалтаар ашиглаж буй бодит хэмжээнээс багаар бичигдсэн нөхцөл байдлыг мэдэж байгаагийн хувьд хэмжилтийг бодит байдалтай нийцэж байгаа эсэхийг нягталж шалгасны үндсэн дээр хөрөнгийн үнэлгээг хийвэл зохих ба энэ ажиллагааг шинжээч хийгээгүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээний тайланд тухайн үнэлгээний зүйлийн онцлог болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан үнэлгээнд ашиглаж байгаа журам, аргачлал, заавар нь үнэлгээний олон улсын стандартын зарим шаардлагаас өөр байх нөхцөл байдлын талаар тэмдэглэж тайлбарласан байх,, аливаа гажилт нь үнэлгээний тайлангийн найдвартай байдалд нөлөө үзүүлэхгүй байх, 8.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагад нийцээгүй байна.

 

19. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй үндэслэлээ шинжээчийн үнэлгээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нөлөөлөх боломжгүй, шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж тайлбарлаж байх хэдий ч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийхээр заасан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь шинжилгээнд хамааралтай болно. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталсан эсэхийг шийдвэр гүйцэтгэгч хянаж үзэх үүрэгтэй бөгөөд шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн үнэлгээний тайланд үнэлгээний аргачлал, үндэслэл бүрэн тусгагдсан эсэхийг анхаарч үзээгүй байна.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу явагдсан байх боловч шинжээчээр томилогдсон ХХК-ийн үнэлгээчний хөрөнгийн үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа, хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, 8.2.3-т заасан шаардлагыг хангаагүй байх тул ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй.

 

20. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шат дараалсан, хоорондоо холбоотой ажиллагаа тул хуульд нийцэхгүй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг үндэслэн гаргасан 2024 оны 07 сарын*******6-ны өдрийн 8/05 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

21. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны******* тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 527,950,000 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн үнэлгээ болон 2024 оны 07 сарын*******6-ны өдрийн 8/05 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

22. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт*******40,400 /70,200 + 70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид нийт*******40,400 /70,200+70,200/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хууль нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.1,*******60 дугаар зүйлийн*******60.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны******* тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 527,950,000 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн үнэлгээ болон 2024 оны 07 сарын*******6-ны өдрийн 8/05 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт*******40,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид*******40,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 сарын*******6-ны өдрийн*******01/ШЗ2024/20910 дугаар захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, мөн хуулийн*******20 дугаар зүйлийн*******20.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш*******4 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР