Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/30

 

*******ид холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахим/
Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн 2322000200106 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, , , мэргэжилтэй, , ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот дүүрэг дугаар хороо тоотод оршин суух хаягтай, урьд Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 03 жил 01 сарын хорих ял оногдуулсныг 01 жил 06 сараар тэнсэж хянан харгалзаж байсан, Регистрийн дугаар: .
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан овоо” гэх газарт байрлах Мандалговь-Луус сумын чиглэлийн улсын чанартай авто зам дээр иргэн гийн өмчлөлийн улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн ийн амь нас хохирсон, д 32.839.300 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 06 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 1 жил 06 сарын хугацаанд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч *******ид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 06 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн №459051 дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч нарын тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нэхэмжилсэн 17.839.300 төгрөг, түүнчлэн тухайн тээврийн хэрэгсэл нь гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гарч буй зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, жич шүүгдэгч нь уг тээврийн хэрэгслийн хохиролд 15.000.000 /арван таван сая/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. 
Иргэний нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 
1. Ш. *******ид холбогдох эрүүгийн 2322000200106 дугаартай хэрэгт шүүгдэгч нь гийн хууль ёсны өмчлөлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодохдоо бусдын амь насыг хохироож, өмчлөгч д 32839300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага ногдуулахдаа иргэний нэхэмжлэгчид төлөгдөөгүй үлдсэн 17839300 төгрөгийн хохирлыг тус тээврийн хэрэгслийг гэрээний үндсэн дээр ашиглагч байгууллага болох “Таван толгой төмөр зам” ХХК нь урьдчилж эд хөрөнгийн хариуцлагатай “хэлэлцэн шийдвэрлэж” түүний дараа буюу “эцэст нь хохирлоо” шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэн хэлэлцэхгүй орхисон нь 
А. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан.
Б. Мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн. яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасантай нийцээгүй.
Учир гэвэл, Г. би “Таван толгой төмөр зам” ХХК-аас бус, хохирол учруулагч буруутай этгээд болох Ш.*******оос өөрөөс нь тухайн хохирлыг нэхэмжилсэн буюу хуульд заасан журмын дагуу хариуцвал зохих этгээдэд нь холбогдуулан иргэний нэхэмжлэлээ гаргаж, дэмжиж оролцсон, үүгээр зогсохгүй шүүгдэгч Ш.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд удаа дараа иргэний нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хариуцан төлж барагдуулах болохоо өөрөө илэрхийлсэн, иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг маргаангүй зөвшөөрсөн байхад анхан шатны шүүхээс санаачилгаараа “Таван толгой төмөр зам” ХХК-тай урьдчилан хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг өгч хэлэлцэхгүй орхисонд гомдолтой байна.
Иргэний нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрсөн шаардлагын хэмжээгээр хохирлыг гаргуулж, харин маргаантай дүнг хэрэв шүүх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хуульд заасан журмын дагуу иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж хэлэлцэхгүй орхисон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тодорхойлж нотолбол зохих байдал нотлогдсон гэж үзэх боломжтой.
Харин дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хохирол гаргуулж нөхөн төлүүлэхгүйгээр хэлэлцэхгүй орхисон атлаа “шүүгдэгч хохирлоо нөхөн төлсөн” гэх дүгнэлтийг анхан шатны шүүх өгч, улмаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамааруулж, хуульд заасан нотолбол зохих байдлыг иргэний нэхэмжлэгчид хамааралгүй байдлаар хязгаарлаж шийдэл гаргасан нь тус шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас өмчлөгч д 32839300 төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлттэй буюу шийтгэх тогтоолын дотоод уялдаа харилцан зөрчилтэй болохуйц, улмаар хэргийн бодит байдлыг “эргэлзээгүй тогтоох” хуулийн шаардлагыг хангахааргүй байна. 
Иргэний нэхэмжлэгч нь “Таван толгой төмөр зам” ХХК-тай удаа дараа харилцаж нөхцөл байдлыг хангалттай тодруулсан бөгөөд тус компани нь шүүгдэгч Ш.******* албаны үүргээс гадуур байдлаар дээрх үйлдлийг гүйцэтгэж осол гарсан, энэ ч утгаараа үйлдвэрлэлийн ослын акт үйлдэгдээгүй, гэм хорыг гагцхүү өөрөө бүрэн хариуцан арилгах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байсан тул иргэний нэхэмжлэгч хуулийн дээрх заалтуудын агуулгаар хариуцвал зохих этгээдээс шаардаж нэхэмжлэлээ дэмжиж оролцсон. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр тус компанитай “хэлэлцэн зөвлөлдөх”, түүний эцэст дахин шинээр иргэний нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэл, шаардлага үүсээгүй.
Иймд шүүгдэгч Ш.*******ийн гэмт үйлдлийн улмаас учирсан хохирлыг гаргуулах, нөхөн төлүүлэх зорилгоор гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүгдэгч нь өөрөө сайн дураар, зарим хэсгээр хүлээн зөвшөөрсөн байхад тухайн хохирлыг гаргуулалгүй, бүхэлд нь хэлэлцэхгүй орхисныг эс зөвшөөрч байх тул иргэний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт хамтран шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл энэ хэргийн хүрээнд шүүгдэгч ******* тухайн иргэний нэхэмжлэлд яригдаад байгаа үнийн дүнг түүний өмгөөлөгч ******* бид нар 10000000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байгаа ч үйлчлүүлэгч маань энэ 17839300 төгрөг төлөхөө илэрхийлж байна гэдэг асуудлаар оролцсон. Шүүх хуралдааны тэмдэглэл 85 дугаар хуудаснаас эхэлж байгаа. Энэ хуралдааны тэмдэглэл дээр шүүгдэгчийн тайлбар хэлж байгаа, даргалагч асуулт асууж байгаа, энэ бүх тайлбар дээр төлөхөө  удаа дараа хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэдэгт тухайн гэмт хэргийн улмаас бусдын эдийн бөгөөд эдийн бус ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно гэж хуульд заасан. Үүнд зөвхөн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсноос гадна тухайн гэмт хэргийн улмаас хохирсон бусад иргэний хохирлыг заасан. Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан. Анхан шатны шүүхэд д 32839000 төгрөг авчирсан болохыг дүгнэсэн атлаа тухайн хохирлыг Таван толгой төмөр зам ХХК-аас урьдчилан төлөх шаардлагатай гэсэн байдлаар тайлбарласан. Хууль хэрэглээний хувьд оновчгүй шийдэгдсэн гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг нь асуучихсан байгаа. Тухайн асуултад тухайн үед шүүгдэгч өөрөө хариулахдаа 1 дүгээр хавтасны ******* дугаар талын гэрчийн мэдүүлэг дээр компани машин бариад ирэх чиглэл өгөөгүй, компанид хамааралгүй. Ийнхүү машиныг жолоог нь шилжүүлж авсан гэдгээ өөрөө удаа дараа мэдүүлсэн. Мөн 1 дүгээр хуудасны 45 дугаар талд Таван толгой төмөр замын хариуцсан мэргэжилтэн гэж хүнийг асуусан. Таван толгой төмөр замын ажилтнуудын хийгдсэн хурлын тэмдэглэл дээр  мөн адил ямар нэгэн ажилгүйдлийн хүрээнд биш  тухайн тээврийн хэрэгслийг авч явсан талаар товчхон дурдсан байдаг. Эдгээрээс харахад ямар нэгэн байдлаар тодорхой төмөр замтай холбогдуулж, тодорхой төмөр замаас урьдчилж зөвшилцөх шаардлага байхгүй гэж нөхцөл байдлыг тогтоочихсон байдаг юм байна. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой бүх ажиллагаануудыг хийчихсэн байхад шийдвэрлээгүй орхигдуулсан нь учир дутагдалтай болсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч өөрөө төлөхөө удаа дараа илэрхийлсээр байхад шийдвэрийг оролцуулаагүй. Эрүүгийн хуулийн 7.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнтэй холбоотой асуудал дээр хор уршиг арилсан гэж шийдэх нь учир дутагдалтай байгаа юм. Иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэв. 
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн хэргийн улмаас үүссэн хохиролд би их харамсаж байгаа. Амь хохирсон гуай надтай хамт ажилладаг, нэг хэлтэст ажилладаг хүн байсан. Энэ үйл явдал болсонд би их маш их харамсаж байгаа. Энэ иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүн дээр 33 сая хэдэн зээ мянган төгрөг гарсан байсан. Би боломжит хүрээндээ цалингийн зээл аваад 15000000 төгрөгийг өгсөн. Даатгалаас авсан 10000000 төгрөгийг компанид гэрээ байгуулахдаа энэ машин өөрөө бүрэн даатгалтай байх ёстой, тийм утгаараа түүнээс гаргуулж авсан даатгал. Би нөхөн төлбөрөө төлье гэдгийг илэрхийлсэн.  Үлдэгдэл 7 сая төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Шаардлагатай гэвэл эхнэрийнхээ нэр дээр байдаг машиныг зараад ч болтугай тэр дор нь төлж өгье гэдгээ илэрхийлсэн байгаа гэв. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч  шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэхтэй холбоотой эсэхэд л гомдол гаргах хуулийн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэсэн авах нь зөв үү, хохирол төлбөр байгаа гэсэн утга бүхийн гомдлоо дэмжээд ярьчихав уу гэж ойлголоо. Миний үйлчлүүлэгч *******ийн болгоомжгүй үйлдлийн улмаас болсон. Энэ үйлдэл дээр туйлын ихээр гэмшиж харамсаж явдаг. Анхан шатны шүүх хуралдаан ч бай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нөхцөл байдал, хуралдааны тайлбарын бүх зүйлээс тодорхой илэрхийлэгддэг юм. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нь өгнө өө гээд байхад өмгөөлөгч нь өгүүлэхгүй гэж байгаад л энэ хэргийг бараг шийдвэрлэсэнгүй гэдэг байдлаар ярьдаг. Би энэ хүнд эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа. Тийм учраас  иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг миний үйлчлүүлэгч төлөх үү, төлөхгүй юу гэдэг дээр хууль зүйн үндэслэл бүхий гаргалгааг анхан шатны шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан. Миний үйлчлүүлэгчийн зүгээс талийгаач гэдэг хүн нас барсантай холбогдуулаад учирсан хохирол төлбөрийг төлсөн байдаг. Талийгаачийн хууль ёсны төлөөлөгч эхнэр нь хуралд орж ирээд ханийн маань сүүлчийн хүсэлт байсан шүү. Энэ хүүхдийг  ямар нэгэн байдлаар хоригдож цагдуулж болохгүй гэдэг хүсэлтээ хэлж байсан.  Энэ гэмт хэрэг өөрөө тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн талаар энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргахдаа ч гэсэн маш тодорхой яригдсан. Энэ аваар болохын өмнө Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 1046 дугаартай дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтээр  хайрга дугуй хээнд зоогдсон хадаас мэсүүд ослын өмнө бий болсон байна. Энэ нь осол гарахад нөлөөлсөн байна  гэдэг ийм дүгнэлт ч гэсэн гарч байсан. Энэ автомашины түрээсийн гэрээг бид анхан шатны хурал дээр маш тодорхой судалж ярилцсан. Энэ түрээсийн гэрээгээр иргэний нэхэмжлэгч гэдэг хүн Тавантолгой төмөр зам ХХК-д энэхүү 74-81 буюу тэр өдөр *******ийн унаж яваад осол гаргасан энэ тээврийн хэрэгслийг 1 дүгээрт энэ гэрээний 3.2.5-д зааснаар  аюулгүй байдал өөрөөр хэлбэл машины эвдрэл гэмтлийг 100% хариуцах ёстой. Энэ машинд эвдрэл үүсээд Улаанбаатар хотод засварлуулаад буцаагаад энэ машиныг явуулсан байгаа. Тэгээд компаниасаа гэдэг хүнийг унаж ир ээ гэдэг асуудал ярьсан юм шиг байгаа юм. Тэгээд гэдэг хүн үндсэн жолооч байсан. Талийгаач маань Улаанбаатар хотоос гарахдаа ах нь зүрхний эм уучихсан бие ядраад байгаа учраас миний дүү бариад яваач ээ гэхлээр нь за ахын бие өвдөөд байгаа юм байна гэж бодоод ******* бариад явсан. Үнэндээ бол хурд хэтрүүлсэн ийм нөхцөл байдал байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Гэтэл зам дээр аюул саатал бий болоод зогсоох арга хэмжээ авсан боловч замын хажуу руу орж ийм харамсалтай хэрэг бий болсон юм. Гэтэл өнөөдөр иргэний нэхэмжлэгч 17 сая төгрөгийг амь тавин нэхэж байна. Өнөөдөр харин энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр бус хариуцагчаар татагдах субъект бол   байсан шүү гэдэг юмыг би анхан шатны хурал дээр тодорхой ярьсан.  Нэгдүгээрт энэ гэрээгээр аюулгүй байх ёстой. Хоёрдугаарт энэ гэрээний 1.1 дэх хэсгийн хамгийн доод талын заалт дээр байж байгаа юм. Жолоочийн хамт энэхүү гэрээнд заасан хугацаагаар түрээслээд ашиглуулна гэнэ. Гэтэл энэ машиныг жолоочоор томилоод энэ 2 хүн суугаад явах ёстой байтал жолоочоор томилохгүйгээр гэдэг хүн ааваараа хэлүүлсэн.  Энэ хүмүүс шилжүүлээд байгаа хариуцлагыг харин ч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3.4-д зааснаар өнөөдөр иргэний нэхэмжлэгч биш хариуцагч бол байх ёстой байсан. Хууль зүйн хувьд өнөөдөр талийгаач ийн амь нас хохироод нөхөж баршгүй уй гашуу тохиолдсон. Энд ч гэсэн хариуцагчаар татгагдвал зохих этгээд бол иргэний хариуцагч байсан. Миний үйлчлүүлэгчийг тэнсчихлээ гэдэг дээр бараг гомдоод гомдол гаргаж байгаад би  туйлын харамсаж байна. Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гомдлын агуулгаа тайлбарлая. ******* энэ мөнгийг өгөхгүй гэдэггүй шүү дээ. Миний үйлчлүүлэгчийн амьдрал ахуйн хувьд хүүхдүүдтэй, нэг хүүхэд нь даавууны синдромтой, гэр бүлээ ганц тэжээдэг хүн нь. Талийгаачийн оршуулгын зардлыг өгсөн. Цалингийн зээлээ хийгээд гэдэг хүн нэхээд байсан учраас 15 сая төгрөгийг чадах ядах хэмжээгээрээ төлөөгүй биш төлчихсөн байдаг. Гэтэл даатгалаас 10 сая төгрөгийн даатгалын нөхөн төлбөр энэ машины эзэн авчхаад хохиролд орсон. Гэтэл энэ мөнгөө хохирол төлбөрт оруулахгүй гэж гомдоод байна. Үүнийг манай тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үнэхээр 17 сая төгрөгийг төлөхөөр юм бол энэ даатгалын 10 сая төгрөг орох ёстой гэдэг ийм үндэслэл байгаа. Энэ гэрээний 3.2.5-д зааснаар аливаа эвдрэл гэмтэл аюулгүй байдлыг өөрөө хангах үүрэгтэй. ШШҮХ-ийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 146 дугаар дүгнэлтээр машин чинь өөрөө эвдрэл гэмтэлтэй байсан. Энэ нь өөрөө осол гарах үндэслэл нөгөө талаасаа бас бий болчхоод байгаа. Хоёрдугаарт энэ машин хөдлөөд явсан цагаасаа хойш  явах боломжгүй зогсоод байсан гэдэг юмыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ч гэсэн *******  ярьж байсан. Энэ талаар хэрэгт  тодорхой мэдүүлэг авагдчихсан байдаг. Тэгээд ийм эвдрэл гэмтэлтэй машиныг түрээсэнд гаргасан. Явахдаа жолоочтойгоо хариуцуулах ёстой бол жолоочтойгоо хариуцуулаагүй ийм нөхцөл байдлаас болоод өнөөдөр иргэний нэхэмжлэгч биш хариуцагч байгаа байсан шүү. Анхан шатны шүүхээс энэ гэрээний үүргээ тухайн компанитай байгуулсан гэрээний улмаас учирсан хор хохирлын асуудлыг компанитайгаа хянан шийдвэрлэх боломжтой. Үүнийг хэлэлцэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын энэ хэсэгт хийсэн дүгнэлт бол хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Тийм учраас энэ шийтгэх тогтоолыг хэвээр хүлээж өгнө үү гэв. 
Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дээрх хэргийн иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх асуудал дээр хохирол хор уршгийг бүрэн гүйцэд тогтоосон. Иргэний нэхэмжлэгч д 32929300 төгрөгийн хохирол. Учирсан хохирлын хор уршгийг бүрэн гүйцэд тогтоосон. Үүнээс шүүгдэгч 15000000 төгрөгийн төлбөр мөнгийг төлж барагдуулсан. 17839300 төгрөгийн хохирол төлбөрийн асуудал яригдсан. Энэхүү хохирол төлбөрийн асуудал дээр Лексус 470 маркийн автомашины эзэмшигч болон Таван толгой Төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын хооронд байгуулсан гэрээ хавтаст хэрэгт авагдсан байгаа. Дээрх гэрээгээр гэрээний нөхцөл байдлыг тодруулж байж үлдэгдэл 17839300 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулах асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэдэг ийм шийдвэр гарсан. Дээрх гэрээгээр тухайн тээврийн хэрэгсэл бүрэн тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсан байх. Тээврийн хэрэгсэл эвдэрсэн болон нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцах хариуцлагын заалтууд заагдсан ийм нөхцөл байдал байгаа. Тийм учраас иргэний журмаар шийдвэрлэх нь тодорхой нөхцөл байдлуудыг тодруулж шийдвэрлэх нь зүйтэй гэдэг анхан шатны шүүгчийн шийдвэр гарсан. Нөгөө талаас анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед хохирол, төлбөртэй холбоотой асуудал дээр шүүгдэгч бүх нөхцөл байдалд төлөхөө илэрхийлж оролцсон байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан овоо” гэх газарт байрлах Мандалговь-Луус сумын чиглэлийн улсын чанартай авто зам дээр иргэн гийн өмчлөлийн улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн ийн амь нас хохирсон, д 32.839.300 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч ийн “2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би Өмнөговь аймаг руу ээлжийн жолоочийн ажил руугаа явсан. Тухайн өдөр ахлах менежер *******, нярав , туслах Болд-Эрдэнэ нартай хамт улсын дугаартай Лексус-470 маркийн машинтай явсан. ******* бариад би жолоочийн хажууд сууж явсан. Миний ард Болд-Эрдэнэ, жолоочийн ард сууж явсан. Улаанбаатараас 06 цагийн үед гараад Дундговь дээр 12 цагийн үед очсон байх цайны газар их хүнтэй байсан болохоор хоол идээгүй явсан. Луусаас цааш явж байгаад би хэсэг унтсан, машины урдуур хонь гарах шиг болоод нэг мэдсэн машин замын эсрэг тал руу гарч онхолдсон. Жолооч ******* эсрэг тал руугаа гарч онхолдсон байх гэж би бодож байна... Би анхнаасаа огт машин бариагүй, ******* л барьсан, хотоос гарахад ч тэр Дундговь дээр очиход ч тэр ******* л машин авч барьж явсан гэх...”, /1-р хх-ийн 25-27-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын “Талийгаач маань 2023 оны 01 дүгээр сарын 16-нд осолд ороод түүнээс хойш 20 гаруй хоног ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Ингээд нас барах хүртлээ Цэргийн төв эмнэлэгт нийт 3 удаа хэвтсэн. Нэг хүзүү мултраад нэг хүзүү хугараад нугас дарагдсан гэсэн оноштой байсан. Эмч нар бол нугасыг нь чөлөөлсөн гэж хэлж байсан. Би талийгаачийгаа жолооныхоо эрхийг хасуулсан гэж өөрөөс нь сонсож байсан. Тэгээд сүүлд ажил руугаа явахдаа гал тогоонд ажиллана гээд явсан. Гэртээ хэвтээд утас үзээд байхаар ажил төрөл хийж байвал биед нь хэрэгтэй юм болов уу гээд явуулсан. Надад гомдол санал байхгүй. Талийгаач маань өөрөө амьд сэрүүн байхдаа хэн ч битгий ажлаасаа халагдаасай гомдолгүй гэж хэлж байсан. Тийм учраас надад гомдол байхгүй. дүүргээс гэж хүн мэдүүлэг авсан. Тэр үед ч миний хань гомдолгүй гэсэн тэгтэл байцаагч нь “Та ийм байдалд орчхоод гомдолгүй гээд яах юм бэ гомдолтой гэж хэл” гээд гомдолтой гэж бичүүлсэн юм шиг байна лээ. Тэрнээс талийгаач маань өөрөө гомдолгүй гэж хэлсэн. Нас барахдаа хэлж байсан сүүлийнх нь хүсэлт учраас надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 29-р хуудас/ Иргэний нэхэмжлэгч гийн “ улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийг манай нөхөр 2022 оны 03 дугаар сард худалдан аваад миний нэр дээр бүртгүүлсэн. Түрээсийн гэрээгээр манай нөхрийн ажил болон “Таван толгой төмөр зам” ТӨХК-д явдаг байсан. Машин маань 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр осолд орж олон эд анги нь эвдэрч манай гэр бүлд хохирол учраад байгаа тул гэм буруутай хүнээс хохирлоо гаргуулж авах шаардлагатай байна...” гэх, /1-р хх-ийн 50-р хуудас/
Гэрч ийн “Би “Таван толгой” төмөр зам ХХК-д талбайн ахлах ажил хийдэг. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагт Улаанбаатар хотоос хамт ажилладаг кемпийн ахлах мэргэжилтэн *******, урд суудалд жолооч , хойд суудалд би болон миний хажууд хангамжийн мэргэжилтэн бид 4 Lexus-470 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ******* жолоо бариад явсан. Бидний хойноос Prado-105 маркийн 43-88 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолооч нь кемпийн админ нар явж байсан. Ингээд 14:40 цаг өнгөрч байх үед бид нар Дундговь аймгийн Луус сум өнгөрөөд ойролцоогоор 10 орчим км газар явж байсан би арын суудалд байсан бөгөөд замын хажуу руу цагаан өнгийн Nissan Patrol маркийн машин Өмнөговь чиглэл дагуу зогсож байсан. Уг машиныг гүйцэж түрүүлэхэд зам хөндлөн бага мал явж байсан бөгөөд бидний сууж явсан тээврийн хэрэгсэл хурдаа хассан бөгөөд зогсох нь гэж бодтол хажуу тийшээ буюу замын ертөнцийн зүгээр зүүн тал руу хөвөө дагаад харайсан. Ингээд миний санаж байгаагаар машины цонх хагарч байсныг санаж байна.Тэгээд би хэсэг ухаан алдсан байсан бөгөөд ухаан орох үед миний хажууд сууж байсан босоорой гээд хэлж байсан. Тухайн үед машины 4 дугуй дээш харчихсан би бүс зүүсэн байсан учраас бүсэндээ өлгөгдсөн байсан” гэх, /1-р хх-ийн 32-р хуудас/
Гэрч М.ийн “Би Таван толгой төмөр зам ХХК-д ажилладаг юм. ... Хотоос гарахдаа бид нар машины баруун хойд дугуйны хий гарсан байсныг хийлүүлж, запас хийлүүлчхээд гарсан. Хотоос хөдлөхөөс өмнө машины жанамны утас салж нийлээд байсан учир ах утсыг нь нийлүүлээд хэвийн болсон. Замд явж байхад ******* гэрэл асаад байна гээд ахтай ярьж байсан. Яг юуны гэрэл асч байгааг нь мэдээгүй. Машины эзэнтэй ах утсаар яриад ингээд байна, тэгээд байна гээд хэлж байсан. Барагцаагаар 14 цагийн орчимд Дундговь аймгийн төв дээр ирсэн. “Өндөр ээж” гээд хоолны газарт хоол идэх гэхэд олон хүнтэй байсан учраас идэж чадаагүй. Тэгээд үргэлжлүүлээд явсан. Дундговь аймгийн төв өнгөрөөд би машинд унтаад явсан. Нэг сэрэхэд машин өнхөрчихсөн байсан. Тэгээд би машинаас түрүүлж буугаад *******ийг машинаас гаргасан. Тэр үед цагаан өнгийн жийптэй ажлын хувцастай залуучууд байсан. Тэд нар ирж бид нарт туслаад ахыг машинаас гаргаад эмнэлэг рүү хүргэсэн. Хамт явсан хүмүүсийн яриагаар цагаан өнгийн жийпийг гүйцэж түрүүлэх гэж байтал урд хонь орж ирсэн гэж яриад байсан” гэх, /1-р хх-ийн 40-р хуудас/
Гэрч ийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 12-13 цагийн орчимд Луус сум өнгөрөөд ойролцоогоор 10 орчим км явж байтал миний урдуур мал ороод ирэхээр нь хурдаа сааруулаад тэр хонинуудыг өнгөрөөтөл миний зүүн талаар хөх өнгийн lexus-470 маркийн /улсын дугаарыг нь хараагүй гэх/ машин миний зүүн гар талаар гүйцэж түрүүлж орж иртэл яг урдуур нь хонь явж таарсан. Тэгтэл тзр машин хурдаа сааруулаад л замынхаа зүүн тал руу замаас гараад далан уруудаад 1-2 удаа хөлбөрөөд зүүн талаараа унасан. Тэгээд , нар осолдсон машин дээр очоод хагарсан байсан урд шилийг нь зайчилж холдуулсан. Тэр хооронд би түргэн, цагдаа дуудахаар Луус сум руу машинтайгаа давхиж очоод эмнэлэгт мэдэгдсэн... Тэр машин уг нь миний зүүн гар талаар гүйцэж түрүүлээд орж ирсэн. Тийм хурдтай байгаагүй ерөнхийдөө зөөлөн орж ирсэн. Уг нь машин яг эгцээрээ орж ирээд л хонь урдуур нь тулаад тоормослох шиг болсон. Тэгээд дугуй нь буудсан уу тоормосны асуудал байв уу шууд замын зүүн гар тал руу гарсан байх. Тэр машины урдуур 1 хонь л гарч явсан. Тэр хонинд хүрэлгүй л зам руу гарсан. Яг л нүдэн дээр замаас гараад л өнхөрсөн хоромхон зуурт л болсон яагаад тэгээд замаас гараад онхолдсоныг л мэдэхгүй байна...” гэх, /1-р хх-ийн 43-р хуудас/
Гэрч ын “Би Таван толгой төмөр зам ХХК-д Аж ахуйн кемп үйлчилгээний хэлтсийн дарга ажилтай. Осолд орсон ажилчид 2023 оны 01 сарын 16-ны өдөр хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх ёстой байсан. Тэгтэл дур мэдэн манай компанид түрээсээр явдаг улсын дугаартай тээврийн хэрэгсэл засвараас гарч таараад тэр машиныг дарга удирдлагууддаа танилцуулалгүйгээр унаж явсан байна. Тухайн өдөр манай компанийн ажилчдын автобус хуваарийн дагуу Улаанбаатар хотоос явсан боловч осолд орсон 4 ажилчид автобусаар зорчоогүй байсан. *******ийн хувьд 2023 оны 01 сарын 14-ний өдөр надтай утсаар холбогдоход 43-88 УНК улсын дугаартай автомашинаар зорчоорой гэсэн чиглэл өгсөн” гэх мэдүүлгүүд, /1-р хх-ийн 45-р хуудас/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1046 дугаартай "... Автомашины урд тэнхлэгийн ажлын болон зогсоолын тоормосны эд анги ажиллаж байна. Автомашины гарсан гэмтлээс хөдөлгүүрийг асаах боломжгүй тул хойд тэнхлэгийн тоормосны ажиллагааг шалгах боломжгүй байна... Баруун урд, хойд дугуйн обуд хагарсан, баруун урд талын дугуйн дотуур хаймар зүсэгдсэн, дугуй хийгүй болсон гэмтлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой. Хаймар дугуйн хээнд зоогдсон төмөр хадаас мэт зүйл нь ослын өмнө үүссэн гэмтэл байна...” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 66-70-р хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1хх-ийн 103-106-р хуудас/
“Цагаан шонхрын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлал хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 01 -ны өдрийн 23/49 дугаартай “Lexus- 470 маркийн дугаартай автомашины жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Хэргийн материал дахь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын үзлэг хийсэн тухай схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчүүдийн мэдүүлэгтэй танилцахад техникийн бүрэн бүтэн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт, /1-р хх- ийн 119-120-р хуудас/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1133 дугаартай “...Талийгаач нь 6, 7-р нугалмын бүрэн мултрал, хүзүүний 7, сээрний 12-р нугалмын бяцарч шархадсан хугарал, нугас дарагдал гэмтлийн улмаас хэвтрийн хатгалгаа амьсгал гачаалт хам шинжээр хүндэрч нас баржээ” гэх шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 123-129-р хуудас/, шүүгдэгч Д.О-ын гэм бурууг хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д. *******ийг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна. 
Иргэний нэхэмжлэгчээс “...иргэний нэхэмжлэлийг шүүгдэгч нь өөрөө сайн дураар, зарим хэсгээр хүлээн зөвшөөрсөн байхад тухайн хохирлыг гаргуулалгүй, бүхэлд нь хэлэлцэхгүй орхисныг эс зөвшөөрч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй хэсэгт өөрчлөлт оруулж иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. 
Хэрэгт цугларсан гэрч болон зарим хүмүүсийн мэдүүлэгт дурдсанаар *******ийн унаж явсан “Lexus- 470 маркийн дугаартай автомашин нь эзэмшигч болон компанийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэхэд зориулагдаж байсан гэх боловч осол болох үед компанийн ажилд явсан эсэх асуудлыг зарим хүмүүс маргаантай байдлаар мэдүүлсэн байх бөгөөд давж заалдах шүүх иргэний нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу нэхэмжлэлийг хангах талаар эрх зүйн дүгнэлт хийн шийдвэрлэх боломж хомс байна. 
Энэ тохиолдолд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын талаар талууд хэлэлцэн шийдвэрлэж, гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй  гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ нь иргэний нэхэмжлэгчийн эрхийг хассан, хязгаарласан зүйлгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэл болов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ 

       ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР 

                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ