Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 150/ШШ2025/00080

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

**аймгийн ***сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: **хот, **дүүрэг, ** дүгээр хороо, **гудамж, ** цогцолборт байрлах, “**ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **аймгийн **сум, ** дугаар баг, **хөдөө оршин суух, ****, РД:**-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,631,376 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч “**ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***нь "**ББСБ"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 11 сарын 10-ны өдөр 1400000819227 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ** нь уг гэрээний үндсэн дээр 2022.12.20-ны өдөр 440,000 төгрөгийг сарын 3,1% хүүтэй, 2022.12.21-ний өдөр 340,000 төгрөгийг сарын 3,2% хүүтэй, 2022.12.26-ны өдөр 70,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. ** нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 2023.01.21-ний өдөр 17,274 төгрөг төлсөн хэдий ч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй ба зээлийн гэрээний үүрэг 2025 оны 01 дүгээр сарын 21- ний өдрийн байдлаар нийт 1,631,376 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “**ББСБ” ХХК нь хариуцагч ** зээлийн гэрээний үүрэгт 1,631,376 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 1,631,376 төгрөгийг хариуцагч ** нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 326,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 326,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 326,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 326,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 327,376 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар  тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,052 төгрөгийн 50 хувь буюу 20,526 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “**ББСБ” ХХК-д, 20,526 төгрөгийг хариуцагч ** гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. “***ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,631,376 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж 1,631,376 төгрөгийг хариуцагч ** нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 326,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 326,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 326,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 326,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 327,376 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,052 төгрөгийн 50 хувь буюу 20,526 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “**ББСБ” ХХК-д, 20,526 төгрөгийг хариуцагч ** гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА