Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 150/ШШ2025/00081

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

       **аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

       Нэхэмжлэгч: **хот, **дүүрэг, ** дүгээр хороо,  ****, “**банк”-ны төв байранд байрлах, “**банк” ХК-ийн  нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: **аймгийн **сум, ** дугаар баг, ** тоотод оршин суух хаягтай, ****, РД:**/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,543,564.08 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч “** банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч ** овогтой **нь **банктай цахимаар ЗГ-R000750183 тоот "Дижитал зээлийн гэрээ" байгуулж, 2024 оны 08 сарын 22-ний өдөр 1105611846 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000.00 (арван сая төгрөг)-н зээлийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч **овогтой **нь ЗГ- R000750183 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зорчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 03 сарын 11-ний өдрийн байдлаар 86 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 9,543,564.08 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна. Иймд зээлдэгч **овогтой **-с **банктай байгуулсан ЗГ-R000750183 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 9,543,564.08 (есөн сая таван зуун дөчин гурван мянга таван зуун жаран дөрвөн төгрөг найман мөнгө) төгрөгийг гаргуулж **банканд олгуулж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч “**банк” ХК нь хариуцагч **аас зээлийн гэрээний үүрэгт 9,543,564.08 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 9,543,564.08 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 1,060,396.08 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

   Нэхэмжлэгч “**банк” ХК нь улсын тэмдэгтийн хураамжид 167,648 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 83,824 төгрөгийг хариуцагч ***, улсын орлогоос 83,824 төгрөгийг тус тус  гаргуулж “**банк” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. “**банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, ** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,543,564.08 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч ** нь 9,543,564.08 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс  2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 1,060,396.08 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,648 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** 83,824 төгрөгийг, улсын орлогоос 83,824 төгрөгийг тус тус гаргуулан “** банк” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны журмаар дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА