Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 150/ШШ2025/00063

 

 

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 150/ШШ2025/00063

Сэлэнгэ аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч ** нэхэмжлэлтэй хариуцагч ** холбогдох хэргийн зохигч энэ асуудлаар ямар  нэгэн үл ойлголцох байдал бий болгохгүй байх талаар тохиролцож, хариуцагч ** нь нэхэмжлэгч ** талаар ар гэрт нь болон ажлын газарт нь зөв мэдээлэл өгөхөө илэрхийлсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.АЛГИРМАА

                    ШҮҮГЧИД                         Г.САРАНТУЯА

                                                                     Г.ДЭЛГЭРСАЙХАН