| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00077/И |
| Дугаар | 150/ШШ2025/00085 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 150/ШШ2025/00085
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: **хот, **дүүрэг, ** дугаар хороо, **тауэр, **т байрлах, “** банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***аймгийн **сум, ** дүгээр баг, ** тоотод оршин суух хаягтай, *****, РД:**/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 10,607,700.55 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**Банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000158427 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 3,112,717.60 төгрөг, 6000157035 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 7,477,982.95 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 10,607,700.55 төгрөгийг хариуцагч ** гаргуулах гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “** банк” ХК нь хариуцагч ** зээлийн гэрээний үүрэгт 10,607,700.55 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 10,607,700.55 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 807,700.55 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “** банк” ХК нь улсын тэмдэгтийн хураамжид 184,673 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 92,336.5 төгрөгийг хариуцагч **, улсын орлогоос 92,336.5 төгрөгийг тус тус гаргуулж “** банк” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “** банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, ** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,607,700.55 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч ** нь 10,607,700.55 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 807,700.55 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА