| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0056/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/60 |
| Огноо | 2018-03-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н-ын Б холбогдох эрүүгийн 1738004330052 дугаар хэргийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тоотод хашаанд байсан иргэн Т.Г-ийн “Пажиро” маркийн автомашины 2 дугуйг хулгайлан авч 320,000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тоотод хашаанд байсан иргэн Т.Г-гийн “Пажиро” маркийн автомашины 2 дугуйг хулгайлан авч 320,000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: …2017 оны 12 дугаар сарын 30-нд байх би өдөр сараа санахгүй мартсан байна. Мөрөн сумын 0-р хороонд нилээд хойгуур 00 дэлгүүрийн гудамжинд Г гэдэг таньдаг айлдаа очоод гэр цоожтой байхаар нь гадаа байсан “пажиро” маркийн машины 2 дугуйг тайлж аваад дугуйг нь таксигаар авч яваад зах дээр Тосонцэнгэл явдаг машинд өгөөд явуулсан. Манай нэг таньдаг ах Э-гийн машин замын хажуу талруу унаад дугуй нь эвдэрчихсэн гэж надруу утсаар ярьхаар нь би дугуй олж өгч явуулж байна гээд Г ахын машины дугуйг хэлэлгүй авч хулгайлсан нь миний буруу гэдгийг хүлээж байна. Нөгөө дугуйнууд Э гэдэг ахад маань байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Хохирогч Т.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: …Өнөө өглөө би 08 цагт гэрээсээ гараад орой 18 цаг 30 минутын орчим гэтээ яваад очтол хашаанд байсан “пажеро” маркийн машины арын запас дугуй, баруун талын хойд талын дугуй алга болчихсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Баруун хойд талын дугуйг тайлж аваад оронд нь мод эвээд орхичихсон байсан. Би нэг дугуйгаа 250.000 / хоёр зуун тавин мянган/ төгрөгөөр үнэлнэ. Миний алдсан хоёр дугуй хоёулаа хайлшин обудтай байсан. Хайлшин обуд гадуур 150.000 төгрөгөөр зарагдаж байгаа, тэгээд дугуй нь 100.000 төгрөг гэж байгаа тийм болохоор нэг дугуйгаа 250,000 төгрөгөөр үнэлж байна … гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: …2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 12 цагийн үед Г- ахын гэрт очсон чинь гадаа нь “санота 2” маркийн хар өнгөтэй машин байсан. Тэгээд орсон чинь гадаа Н.Б- гэх залуу Г- ахын “пажеро” маркийн машины ард талын хаалгаар дугуйн дорцов барьчихсан бууж ирсэн. Тэгээд би Н.Б-аас юу хийж байгаа юм бэ? Г- ах байна уу гэж асуусан чинь аан Г- ах надад машинаа 1 сая төгрөгөнд зарна гэсэн юм. Г- ах байхгүй байна гэхээр нь би гараад явчихсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Д.Б-, Н.Э- нарын мэдүүлэг/ хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Н.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын - тоотод хашаанд байсан иргэн Т.Г-ийн “Пажиро” маркийн автомашины 2 дугуйг хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд, шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Т.Г, гэрч Б.Д-ын нарын мэдүүлэг, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Иймд шүүгдэгч Н.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Хохирогчийн нэхэмжлэл, эд зүйлс үнэлсэн тайланг үндэслэн шүүгдэгч Н.Б-аас 320.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Г-т олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 11 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР