Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 310/ШШ2025/00152

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 310/ШШ2025/00152

Дундговь аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                   1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ************* овогт ************ /РД:ЗЕ**********/ нь 1171994 /нэг сая нэг зуун далан нэгэн мянга есөн зуун ерэн дөрвөн төгрөгийг/ нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-д 2025 оны 03 сарын 30-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32678 /гучин хоёр мянга зургаан зуун далан найм/ төгрөгөөс 16339 /арван зургаан мянга гурван зуун гучин ес/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 16339 /арван зургаан мянга гурван зуун гучин ес/ төгрөгийг, хариуцагч Г.У********гээс 30490 /гучин мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******** финанс ББСБ ХХК-д олгосугай.

                    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ