| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00122/И |
| Дугаар | 310/ШШ2025/00153 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 310/ШШ2025/00153
| 2025 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 310/ШШ2025/00153 | Дундговь аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийн баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Зуут овогт С*******гийн Б*********н /РД:ЗА************/ нь нэхэмжлэгч *** банк ХК-ийн нэхэмжилсэн 4321517.62 /дөрвөн сая гурван зуун хорин нэгэн мянга таван зуун арван долоо төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг 2025 оны 03 сарын 30-ны өдөр 1100000 /нэг сая нэг зуу/ төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 1100000 /нэг сая нэг зуу/ төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1100000 /нэг сая нэг зуу/ төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1021517.62 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84094.28 /наян дөрвөн мянга ерэн дөрвөн төгрөг хорин найман мөнгө/ төгрөгөөс 42047 /дөчин хоёр мянга дөчин долоо/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 42047 /дөчин хоёр мянга дөчин долоо/ төгрөгийг, хариуцагч *****************42047 /дөчин хоёр мянга дөчин долоо / төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***** банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ