Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 310/ШШ2025/00156

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 310/ШШ2025/00156

Дундговь аймаг

 

       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Х******т овогт М*****ын Б*******р /РД:ЗЮ*********/ нь 9684013 /есөн сая зургаан зуун наян дөрвөн мянга арван гурав/ төгрөгийг нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-д 2025 оны 04 сарын 25-ны өдөр 1615000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 1615000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 1615000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1615000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1615000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1609013 төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169894 /нэг зуун жаран есөн мянга найман зуун ерэн дөрөв/ төгрөгөөс 84947 /наян дөрвөн мянга есөн зуун дөчин долоо/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 84947 / наян дөрвөн мянга есөн зуун дөчин долоо / төгрөгийг, хариуцагч ******* 84947 / наян дөрвөн мянга есөн зуун дөчин долоо / төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************ ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ