Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 310/ШШ2025/00159

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 310/ШШ2025/00159

Дундговь аймаг

                   

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б******н овогт Б******ийн С******н /РД:ЗЮ********/ нь 4897631.40 төгрөг /дөрвөн сая найман зуун ерэн долоон мянга зургаан зуун гучин нэгэн төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч *** банк ХК-д 2025 оны 03 сарын 30-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 897631.40 /найман зуун ерэн долоон мянга зургаан зуун гучин нэгэн төгрөг дөчин мөнгө / төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93312.10 /ерэн гурван мянга гурван зуун арван хоёр төгрөг арван мөнгө/ төгрөгөөс 46656.05 /дөчин зургаан мянга зургаан зуун тавин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 46656.05 /дөчин зургаан мянга зургаан зуун тавин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.С******ас 46656.05 /дөчин зургаан мянга зургаан зуун тавин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***** банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ