Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/840  

 

 

 

 

 

 

 

 

 

   2023           8             17                                         2023/ДШМ/840  

 

 

М.Бид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

хохирогч З.Мын өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ,

хохирогч Э.Ц, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал, Ц.Гансүх,

хохирогч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Мөнхбат, 

иргэний нэхэмжлэгч М.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,

яллагдагч М.Б, түүний өмгөөлөгч Батбаяр, 

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/965 дугаар шүүгчийн захирамжийн эс зөвшөөрч прокурор Г.Ууганбаатарын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 44 дугаартай эсэргүүцлээр яллагдагч М.Бид холбогдох 1910027120184 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М.Б, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо 54а байрны 1001 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

Яллагдагч М.Б нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 7 дугаар саарын 10-ны өдрийн 01-01/05 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь тогтоогдсон Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нийтийн зориулалттай, арьс ширний 25, 26 дугаар орон сууцыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 01-ний А/660 дугаар захирамжаар дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг олон нийтэд нээлттэй зарласнаар "ОХС" ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, улмаар төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байхдаа “ОХС” ХХК-ийн нэрээр хамтран ажиллахаар З.Мтай харилцан тохиролцож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүнд “ОХС” ХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмшүүлэх байдлаар итгэл төрүүлэн төөрөгдөлд оруулан хуурч, улмаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Флора таур” нэртэй 16 давхар барилгад хөрөнгө оруулах зэргээр З.Мын өмчлөлийн : 1. Ү-2203000582 дугаартай, 000584135 тоот гэрчилгээний дугаар бүхий, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 1 дүгээр байр 29, 32 тоот 1039,25 мкв үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр А.Мт шилжүүлэх замаар залилж 4,746,133,500 төгрөгийн хохирол учруулсан, 2. Ү-2203002901 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо бага тойруу 1- 35 тоот 37 мкв үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Д.Г-т шилжүүлэх замаар залилж 168,974,680 төгрөгийн хохирол учруулсан, 3. Ү-2205029781 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2-р хороолол 14-2в тоот 145,56 мкв үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр У.С-д шилжүүлэх замаар залилж 416,085,810 төгрөгийн хохирол, нийт хохирогч З.М-д 5,331,193,990 /таван тэрбум гурван зуун гучин нэгэн сая нэг зуун ерэн гурван мянга есөн зуун ер/ төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Флора таур нэртэй 16 давхар барилгад хөрөнгө оруулах нэрийдлээр “ОХС” ХХК-ийн нэрээр хамтран ажиллахаар Э.Ц-тэй харилцан тохиролцож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүнд “ОХС” ХХК-ийн 33 хувийн хувьцааг эзэмшүүлэх байдлаар итгэл төрүүлэн төөрөгдөлд оруулан хуурч, улмаар Э.Ц-ийн өмчлөлийн 1 .Ү-2206047915 дугаартай, 000524069 тоот гэрчилгээний дугаар бүхий, Хан- Уул 11 дүгээр хороо 17/10 Б тоот 214,7 мкв үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банктай 23/02-1 дугаартай Барьцааны гэрээ байгуулах замаар барьцаалан залилж 898,764,550 төгрөгийн хохирол учруулсан, 2. Ү-2201034779 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо Толгойт 18101 Москва гудамж 48в байр 4 тоот 206.56 мкв үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Д.Ганбат руу шилжүүлэх замаар залилж 368,080,970 төгрөгийн хохирол учруулсан, 3. Ү-2206028218 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 24/4 дүгээр байр 37 тоот 106,42 мкв үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Р.Э, П.Д нар руу шилжүүлэх замаар залилж 308,882,410 төгрөгийн хохирол, нийт 1,575,727,930 /нэг тэрбум таван зуун далан таван сая долоон зуун хорин долоон мянга есөн зуун гуч/ төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Флора таур нэртэй 16 давхар барилгад хөрөнгө оруулах нэрийдлээр иргэн З.Мын өмчлөлд байсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 19 дүгээр хороолол АШ 26 дугаар байрны 15а, 156 тоот орон сууцыг хохирогч Б.Сд 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 19 дүгээр хороолол АШ 26 дугаар байрны 15а, 156 тоот орон сууцыг залилж хохирогч Б.Сд 127,809,438 /нэг зуун хорин долоон сая найман зуун есөн мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 3 хохирогчид нийт 7,034,731,358 /долоон тэрбум гучин дөрвөн сая долоон зуун гучин нэгэн мянга гурван зуун тавин найм/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт залилсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Б-ийн үйлдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 19100 2712 0184 дугаартай хэргийн яллагдагч М.Б-ийг шүүхэд шилжүүлж, түүний гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх үндэслэл үүссэн гэж шүүх дүгнэв.

Тодруулбал: 1.“М.Б нь Ү-2203000582 дугаартай, 000584135 тоот гэрчилгээний дугаар бүхий, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байр 29, 32 тоот 1039,25 мкв үл хөдлөх хөрөнгийг хохирогч З.Маас итгэмжлэлийн дагуу авч А.Мт 1 тэрбум төгрөгийн барьцаанд тавих замаар залилсан гэх үйлдэлд хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Д-ын үйлдэл оролцоо байсан эсэхийг тогтоох шаардлагатай. Ц.Д тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан М.Бид 1 тэрбум төгрөгийн зээл өгсөн байхдаа уг үл хөдлөх хөрөнгийг “Ти финанс банк бус санхүүгийн байгууллагад” давхар барьцаалан 1 тэрбум төгрөгийн зээл авсан /1хх-141-142/. Уг үл хөдлөх хөрөнгө нь дээрх зээлийн барьцаанд хураагдсан бөгөөд зээлсэн 1 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байдаг. Гэтэл Ц.Д нь М.Бийн “ОХС” ХХК-ийн эзэмшигч Т.Баясгалантай байгуулсан үйлчилгээний талбайн захиалгын гэрээгээр “Флора таур” нэртэй 16 давхар үйлчилгээ, орон сууцны барилгын 1 дүгээр давхраас 212,1 мкв үйлчилгээний талбай”-г авах гэрээг үндэспэн 1.2 тэрбум гаруй төгрөгийн өрөндөө авахаар тохиролцож “Орон сууцны захиалгын гэрээг үндэслэн үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээг /9хх-214-218/ 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр М.Бтой байгуулсан байна. Энэ үйл баримт нь тухайн үйлдлийг М.Б нь ганцаараа үйлдсэн эсэх, Ц.Дын үйлдэл оролцоо байсан эсэх зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдал байх тул үүнийг шалгаж тогтоох шаардлагатай.  

2. Яллагдагч М.Бийн Ү-2203000582 дугаартай, 000584135 тоот гэрчилгээний дугаар бүхий, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байр 29, 32 тоот 1039,25 мкв үл хөдлөх хөрөнгө, Ү-2203002901 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо бага тойруу 1-35 тоот 37 мкв үл хөдлөх хөрөнгө, Ү-2205029781 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2-р хороолол 14-2в тоот 145.56 мкв үл хөдлөх хөрөнгийг хохирогч З.М, мөн Ү-2206047915 дугаартай, 000524069 тоот гэрчилгээний дугаар бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 17/10 Б тоот 214,7 мкв үл хөдлөх хөрөнгө, Ү-2201034479 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101 Москва гудамж 48в байр 4 тоот, 206,56 мкв үл хөдлөх хөрөнгө, Ү-2206028218 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 24/4 дүгээр байр 37 тоот 106,42 мкв үл хөдлөх хөрөнгүүдийг хохирогч Э.Ц нараас бусдад худалдах, бэлэглэх, арилжих, зээлийн барьцаанд бариулах, зээл  авах, зээлийн барьцааны гэрээ байгуулах зэргээр итгэмжлэлийн дагуу шилжүүлэн авсан дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь “ОХС” ХХК-ийн гүйцэтгэж байсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Флора таур” нэртэй 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын төслийн үйл ажиллагаанд бодитоор хөрөнгө оруулалт болж орсон эсэх, хэрэв хөрөнгө оруулалт болж орсон бол тухайн хөрөнгө оруулалтын үнэлгээ, хэмжээг шалгаж тогтоох шаардлагатай. Ингэснээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах, хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг хариуцан арилгах этгээдийг /иргэний хариуцагч зэрэг/ тогтооход чухал ач холбогдолтой.

Мөн яллагдагч М.Бийн дээрх үйлдэлд хэрэгт гэрчээр оролцсон Ц.Д, А.М нарын үйлдэл оролцоо байсан эсэх, ямар үйлдэл оролцоогоор оролцсон зэргийг тогтоох шаардлагатай. Хэрэв үйлдэл оролцоогүй гэж тогтоогдвол Ц.Д, А.М нарыг тухайн хэрэгт иргэний хариуцагчаар тогтоох эрх зүйн үндэслэл байгаа эсэх зэргийг нэг мөр шалган тогтоох шаардлагатай.

Түүнчлэн яллагдагч М.Боос гаргасан хэргийн 6, 7 дугаар хавтаст авагдсан хохирлын үнэлгээнүүдийг яллагдагчид танилцуулаагүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх гомдлыг үндэслэл бүхий гэж үзэн, шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад засагдах боломжтой зөрчил гэж дүгнэв.

Дээр дурдсан хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалгаж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн хор уршгийг арилгах болон гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх ач холбогдолтойн гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх зарчим шаардлагад нийцэх тул “шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай” үндэслэлээр яллагдагч М.Бид холбогдох эрүүгийн 19100 2712 0184 дугаартай хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв. Дээрх үндэслэлээр М.Бид холбогдох эрүүгийн 19100 2712 0184 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд М.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.  

Прокурор Г.Ууганбаатар бичсэн эсэрүүцэл, шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ : “...1. Энэ хэрэгт гэмт хэрэг гарсан байдал, хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг гарсан газар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг хэргийн нотолбол зохих байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Тухайлбал,  яллагдагч М.Б нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь тогтоогдсон Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нийтийн зориулалттай арьс ширний 25, 26 дугаар орон сууцыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 01-ний А/660 дугаар захирамжаар дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг олон нийтэд нээлттэй зарласнаар "ОХС" ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, улмаар төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байхдаа “ОХС” ХХК-ийн нэрээр хамтран ажиллахаар З.Мтай харилцан тохиролцож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүнд “ОХС” ХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмшүүлэх байдлаар итгэл төрүүлэн төөрөгдөлд оруулан хуурч, улмаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Флора таур нэртэй 16 давхар барилгад хөрөнгө оруулах зэргээр З.Мын өмчлөлийн 1. Ү-2203000582 дугаартай, 000584135 тоот гэрчилгээний дугаар бүхий, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байр 29, 32 тоот 1039,25 мкв үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр А.Мт шилжүүлэх замаар залилж 4,746,133,500 төгрөгийн хохирол учруулсан, 2. Ү-2203002901 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, бага тойруу 1- 35 тоот 37 мкв үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Д.Ганчимэгт шилжүүлэх замаар залилж 168,974,680 төгрөгийн хохирол учруулсан, 3. Ү-2205029781 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2-р хороолол, 14-2в тоот 145,56 мкв үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр У.Солонгод шилжүүлэх замаар залилж 416,085,810 төгрөгийн хохирол, нийт хохирогч З.Мад 5,331,193,990 /таван тэрбум гурван зуун гучин нэгэн сая нэг зуун ерэн гурван мянга есөн зуун ер/ төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Флора таур нэртэй 16 давхар барилгад хөрөнгө оруулах нэрийдлээр “ОХС” ХХК-ийн нэрээр хамтран ажиллахаар Э.Цтэй харилцан тохиролцож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүнд “ОХС” ХХК-ийн 33 хувийн хувьцааг эзэмшүүлэх байдлаар итгэл төрүүлэн төөрөгдөлд оруулан хуурч, улмаар Э.Цийн өмчлөлийн 1. Ү-2206047915 дугаартай, 000524069 тоот гэрчилгээний дугаар бүхий, Хан- Уул 11 дүгээр хороо, 17/10 Б тоот 214,7 мкв үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банктай 23/02-1 дугаартай Барьцааны гэрээ байгуулах замаар барьцаалан залилж 898,764,550 төгрөгийн хохирол учруулсан, 2. Ү-2201034779 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Толгойт 18101 Москва гудамж 48в байр 4 тоот 206.56 мкв үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Д.Ганбат руу шилжүүлэх замаар залилж 368,080,970 төгрөгийн хохирол учруулсан, 3. Ү-2206028218 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 24/4 дүгээр байр 37 тоот 106,42 мкв үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Р.Эрдэнэчимэг, П.Дунгармаа нар руу шилжүүлэх замаар залилж 308,882,410 төгрөгийн хохирол, нийт 1,575,727,930 /нэг тэрбум таван зуун далан таван сая долоон зуун хорин долоон мянга есөн зуун гуч/ төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Флора таур нэртэй 16 давхар барилгад хөрөнгө оруулах нэрийдлээр иргэн З.Мын өмчлөлд байсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 19 дүгээр хороолол АШ 26 дугаар байрны 15а, 156 тоот орон сууцыг хохирогч Б.Сд 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, АШ 26 дугаар байрны 15а, 156 тоот орон сууцыг залилж хохирогч Б.Сд 127,809,438 /нэг зуун хорин долоон сая найман зуун есөн мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 3 хохирогчид нийт 7,034,731,358 /долоон тэрбум гучин дөрвөн сая долоон зуун гучин нэгэн мянга гурван зуун тавин найм/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан Хан-Уул дүүргийн 3  дугаар хорооны нутаг дэвсгэрт залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч,  хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний компаниудын үнэлгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч М.Бийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, газар орон, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлын хэмжээ, гэмт үйлдлийн арга зэргийн талаар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхгүйгээр зохих өөрчлөлт оруулсан болно.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу буюу хэрэв худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэнэ гэдгийг тайлбарлан сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд нь хэргийн бусад нотлох баримт болох удаа дараагийн хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр давхар нотлогдож, мэдүүлэг өгөгчийн эх сурвалжийг тодорхой гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгтэй нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт хийгдвэл зохих нэмэлт ажиллагаа байхгүй, шүүхээс заасан ажиллагаа нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, дордуулах, хохирогчийн эрхийг хасах, хязгаарлахтай хамааралгүй байсаар байтал хэрэгт ач холбогдолгүй ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан гэж үзэж байна. Энэ хэрэгт Ц.Д, З.Мнаран, А.М, “ОХС” ХХК нарыг буруутгах хууль зүйн боломжгүйн дээр тэднийг М.Бтой бүлэглэн хохирогч нарыг залилсан гэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна. Өөрөөр хэлбэл яллагдагч, хохирогчийн өмгөөлөгч нарын яриад байгаа гэрч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад багадаа 3-4 удаа тус тус мэдүүлэг, тайлбар өгсөн, энэхүү мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, эргэлзээ төрүүлдэггүй. Цаашид дахин эдгээр гэрч нараас мэдүүлэг авснаар ямар шинэ нөхцөл байдал тогтоогдох эсэх нь эргэлзээтэй буюу хэрэгт ач холбогдолгүй байна. Шүүх талуудын мэтгэлцээнийг үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой тул шүүхийн хэлэлцүүлэгт холбогдох гэрч, хохирогч нарыг оролцуулахаар шийдвэрлэж болно. Хохирол тогтоох ажиллагааг хэрэгт авагдсан мэргэжпийн шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэж тогтоосон.

            2. Мөрдөгч, прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргийнхээ хүрээнд хуульд заасан бүх арга хэмжээг авч шалгахад яллагдагч М.Б нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хөрөнгө оруулах нэрийдлээр өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг өөртөө, бусдад шилжүүлэх замаар, буцаан өгөх санаа зорилгогүйгээр авсан болох нь хөдөлбөргүй тогтоогджээ.  

3. Хэргийн үйл баримт 2017 оны 5 дугаар сараас эхлэлтэй буюу гэмт хэрэг үйлдэгдэж эхэлснээс хойш даруй 6 жилийн хугацаа өнгөрсөн ба шүүхээс хэргийг прокурорт буцааснаар хэргийн шийдвэрлэлтэд хэрхэн өөрчлөлт орох, хэргийн зүйлчлэл хүндрэх, хөнгөрөх эсэх, эсхүл оногдуулах эрүүгийн хариуцлага өөрчлөгдөх зэргийг шүүх тогтоолдоо дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

 4. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бус шүүх хуралдааны явцад нотолж болохоор заасан тул мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэргийг энэ хугацаанд нэг ч удаа гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, нотлох баримтыг шинжлэн судлаагүй, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч мэтгэлцэх боломжгүй нөхцөл байдалд байна.

5. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн яллагдагч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг тогтоож, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, эсхүл яллагдагчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж үзвэл цагаатгах тогтоол гаргах зэргээр хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байтал хэргийг прокурорт буцаасан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.

Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/965 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэл бүхий гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадаагүй, эргэлзээ бүхий нөхцөл байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй.

Учир нь, өнөөдрийг хүртэл эд хөрөнгүүд тодорхой этгээдийн барьцаанд шилжсэн ч хохирогч нарын эзэмших эрх нь зөрчигдөөгүй байгаа. Ц.Дын үйлдэл оролцооны талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. М.Б гэх хүнээс Ц.Д нь өр төлбөрт тооцож, “Флора таур” нэртэй хотхоноос 214 м2 талбайг авахдаа 1039 м2 талбайг хохирогчоор тогтоогдсон З.Мад шилжүүлэн өгнө гэсэн хэдий ч Ц.Д өөрөө дур мэдэн цааш нь захиран зарцуулж, банк бус санхүүгийн байгууллагад тавьж мөнгө авсан үйлдэл байгаа. Хохирсон гэх хохирогчдын өмнө М.Б буруутай юу, эсхүл  Ц.Д, М.Б нар хамтран банк бус санхүүгийн байгууллагад тавьсан уу гэх эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа.

Мөн хохирол, хор уршигтай холбоотой асуудлын тухайд зөвхөн эд хөрөнгүүдийг үнэлж хохирол гаргасан атлаа яллагдагчаар тогтоогдсон М.Б тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг юунд зарцуулсан бэ. Хэрэв үнэхээр захиран зарцуулсан бол 8.000.000.000 гаруй төгрөг яасан талаар тогтоосон зүйл байхгүй. Мөн үнэлгээтэй холбоотой оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн асуудал байгаа. Хохирлын үнэлгээг тогтоож, шинжээч томилж байгаа тохиолдолд оролцогч нарт танилцуулах ёстой. Шинжээч томилж байгаа шийдвэртэй холбогдуулан материал гаргаж өгөх, шинжээчээс татгалзах энэ бүх нөхцөл байдлуудаар оролцогчийн эрхийг хязгаарласан үйл баримтууд байгаа. Ийм учраас прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлыг нотолсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. А.М, Ц.Д нар нь олон удаагийн мэдүүлгүүд өгсөн. Ц.Д, А.М, Д.Б нарын өгсөн гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо давхцаж таардаг. Үүгээр үнэн зөв мэдүүлгүүд өгсөн юм байна гэж үзэж байгаа. Нөгөөтэйгөөр, Ц.Д, А.М нарыг шалгах нь зүйтэй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ ямар нотлох баримтыг үндэслэж шалга гэж байгаа нь тодорхойгүй. Яллагдагч М.Бийн зүгээс хэргийг прокурорт буцааж, хугацаа авах гэсэн нөхцөл байдал харагдаж байна. Баримтууд алга болсон талаар дурддаг боловч хэрэгт ямар нэгэн баримт алга болсон, энэ талаар хүсэлт гаргасан, хайсан зүйлүүд байдаггүй. Тийм учраас хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийснээрээ энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч Э.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед төсөл маань бодитой хэрэгжиж байсан. М.Б өөрөө гүйцэтгэх захирал болж, баримтуудыг цуглуулж байсан. Гэтэл гэнэт алга болж, тодорхой орлого орж ирсэн баримт бичиг бидэнд үлдээгүй. Тийм учраас прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна. Энэ нөхцөл байдалтайгаар хэрэг үргэлжилбэл хэрхэн хохирч байгаа нь тодорхой бус байна. ...” гэв.

Хохирогч Э.Цийн өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд бичсэн тайлбараа бичгээр гаргаж байна. Өөрөөр хэлбэл, прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийж, өөр бусад хүмүүстэй хамтарч залилах гэмт хэрэг үйлдсэн, мөн өөр төрлийн гэмт хэрэг байна уу, үгүй юу. Хамгийн гол нь 16 давхар барилга маань баригдаж дуусаад оршин суугчид орж, хэвийн үйл ажиллагаа явуулсан байна. М.Б гэх хүний 7.000.000.000 төгрөг, миний үйлчлүүлэгчийн 1.500.000.000 төгрөгийн асуудал яригдаж байгаа. Энэхүү мөнгийг үнэхээр М.Б өөрөө авсан уу, эсхүл тухайн барилга руу орсон уу гэдгийг шинжээч томилж, хөрөнгө оруулалтын асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. 12 хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байгаа. Эдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулах шаардлагатай гэж үзэж байна. А.М гэх хүнтэй холбоотойгоор бид мөрдөн шалгах ажиллагааны шатанд маш олон хүсэлтүүд гаргасан. Мөрдөгчийн зүгээс А.М гэх хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг 2 ч удаа прокурорт гаргасан. Прокуророос мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна, тийм учраас яллагдагчаар татах эсэх асуудал нь тодорхой болоогүй байна гэсэн атлаа А.Мыг яллагдагчаар таталгүйгээр шүүхэд хэргийг шилжүүлсэн асуудал байгаа. Эдгээрийг зайлшгүй шалгах шаардлагатай. Тийм учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Э.Ц-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг прокурорт буцаасан үндэслэл, үйл баримтын талаар өмгөөлөгч Ц.Гансүх тайлбарлалаа. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн захирамжийн хууль зүйн үндэслэлийг зөвтгөх үүднээс тайлбарлая. Прокурорын эсэргүүцэл гаргасан хуулийн боломжит хугацааны асуудлын хувьд анхан шатны шүүхээс 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хийсэн. Шүүх хуралдаанаас гаргасан шүүгчийн захирамжийг бичгийн байдлаар гардуулсан асуудал нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр улсын яллагч Г.Ууганбаатар өөрөө гардаж авсан. Прокурор эсэргүүцлийг 7 дугаар сарын 3-ны өдөр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эсэргүүцэл буюу гомдол гаргах хугацааг 5 хоногийн хугацаагаар сунгасан заалт байгаа. Ажлын 5 хоногоор бодоход прокурорын эсэргүүцэл гаргах хугацаа 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дуусаж байгаа юм. Прокурор Г.Ууганбаатар “...анхан шатны шүүх шүүгчийн захирамжаа Хан-Уул дүүргийн прокурорын газар руу шилжүүлсэн байсан...” гэсэн тайлбарыг хэлж байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас прокурорын эсэргүүцэл гаргах хугацаа өнгөрсөн байхад анхан шатны шүүх хүлээж авсан зөрчилтэй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд хугацааг тооцох боломжийг хуульчилсан. Хугацаа хэтэрсэн хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой, хугацааг сэргээхтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй...Хэргийн тухайд анхан шатны шүүхээс улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийсэн. Яллагдагч М.Бийн үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэгт бусад этгээдүүдийн үйлдэл гэмт хэргийн шинж байгаа эсэх, үүний улмаас бий болсон хохирол, хор уршгийн байдлыг яллагдагч дангаараа хариуцах эсэх асуудал яригдаж байгаа. Учир нь, хөрөнгө оруулалт хийсэн эсэх, шилжилт хөдөлгөөнүүдийг хэн хийсэн, хохирлуудыг хэн хариуцах эсэх нь тодорхой бус байна гэж дүгнэж шийдвэрлэсэн. Хэдийгээр улсын яллагчийн дурдсан гэрчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх, үнэлэх боломж анхан шатны шүүхэд байгаа ч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн тогтоож, хэргийг шийдвэрлэхэд хангалттай хэмжээний буюу хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас шүүн таслах ажиллагаа явцад мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх боломжгүй гэдгийг анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Прокурорын эсэргүүцэлд “хэрэгт ач холбогдолгүй ажиллагаа хийхээр буцаасан” гэж үзэж байгаа үндэслэл нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, ямар ажиллагаа ач холбогдолтой, эсхүл ач холбогдолтой бус гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй, хэргийн үйлдэл оролцоог тогтоогоогүй, хохирлын нэгдсэн үнэлгээг гаргаагүй атлаа тухайн хэрэгт ямар учраас ач холбогдолгүй гэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй эсэргүүцэл байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан үндсэн шаардлагыг зөрчиж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг харьцуулах, эх сурвалжийг нь магадлах асуудлын хүрээнд хэргийг буцааж, шалгах шаардлагатай гэх үндэслэлүүдээ тайлбарласан. Нэгэнт М.Б нь хэргийн зүйлчлэлд тохирсон, үйлдэл оролцоо, гэм бурууг нь тогтоосон учраас энэ хүрээнд гэм бурууг шийдвэрлэх гэсэн дүгнэлт нь хэт ерөнхий дүгнэлт байгаа юм. Бусад асуудалд нь дүгнэлт хийх шаардлагагүй гэх байдлаар анхан шатны шүүхэд тулгах боломжгүй. Тэгэхээр хууль ёсны зарчимд нийцэхгүй нөхцөл байдалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг 5, 6 жил болж байгаа, бидний хувьд маш их цаг хугацаа алдаж байгаа. Бидний хувьд хүний гаргасан байгаа хөрөнгийг авна гэсэнгүй. Бид 2 давхар хүртэл босгосон байсан төсөл болон 12 ширхэг үл хөдлөх хөрөнгийн жагсаалт гаргаснаараа хохирсон. Үүнийг бодитойгоор шийдвэрлүүлэхийн тулд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж бодитойгоор шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. 12 хавтаст хэрэгт тухайн үеийн нөхцөл байдлыг бодитойгоор тодорхойлсон нотлох баримтууд байх ёстой гэж миний зүгээс үзэж байна. Гэтэл прокурор “...мэдүүлгүүд, тодорхой хэмжээний нотлох баримтууд авагдсан..” гэж байна. Дан ганц мэдүүлэг авснаар тогтоогдохгүй, баримт нотолгоо байх шаардлагатай. Бид яллагдагч М.Бид бүрэн итгэж, “...12 ширхэг үл хөдлөх хөрөнгө байна, төсөл хэрэгжүүлье...” гэж анх энэ төслийг эхлүүлсэн. Энэ төсөл эхэлснээс хойш Ц.Дын хөрөнгө оруулсан хэдэн ширхэг машинууд байгаа. А.Мын оруулсан мөнгө нь хэд болох талаар тогтоогдохгүй байгаа юм. Зөвхөн амаар ярьсан ярианууд байдаг. Энэхүү хэргийг 2019 оноос хойш Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 3 жил барьсан. Уг 3 жилийн хугацаанд бид маш их хугацаа алдсан. 3 жилийн хугацаанд барилга баригдсан байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогч нарыг буруугаар ойлгуулахад хүргэж байгаа юм. Барилгыг дууссаны дараа гарч ирээд гомдож байгаа мэт асуудал байхгүй. Бид гаргасан тодорхой хөрөнгө оруулалтынхаа хэмжээнд хохирлоо үнэлүүлж, хэргээ шударгаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Хохирогч З.М нь миний ээж байгаа. Өмнөх шүүх хуралдаанд М.Бийг хараад даралт ихэссэн учраас энэ шүүх хуралдаанд ирүүлсэнгүй. Тиймээс хохирогч З.Мыг зүгээс тайлбар хэлье. Уг хөдлөх хөрөнгийн өмчлөгч 5, 6 удаа солигдож, өнөөдөр өмчлөгчөөр нь Алтангэрэл гэх хүн байгаа. Алтангэрэл нь Ц.Даас 100.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж авсан байдаг. Ц.Д нь 216 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг авсан байгаа. Энэ хохирлыг хэн барагдуулах гэж байгаа нь тодорхой бус байгаа. Бидний анх гаргаж өгсөн 12 ширхэг үл хөдлөх хөрөнгийн жагсаалтад дахь 2 ширхэг үл хөдлөх хөрөнгө нь Ц.Д гэх хүний нэр дээр шилжсэн байдаг. Ц.Д “ОХС” ХХК-ийн 17 хувийн хувьцаа эзэмшигч байсан хүн. Бид хардах эрхийнхээ хүрээнд Ц.Дыг М.Бтой хамтарч энэ хэргийг үйлдсэн байх гэж үзэж байгаа. Мөн энэ хэрэгт гомдол гаргасан А гэх хүний иргэний нэхэмжлэгчээр оруулж ирсэн байна. 12 ширхэг үл хөдлөх хөрөнгийн 6 ширхгийг нь хохиролд тооцуулаад явж байна. Үүнтэй санал нийлэхгүй байгаа. Бусад 12 ширхэг үл хөдлөх хөрөнгө хэн гэх хүнд шилжсэн болох нь тодорхойгүй. Энэ талаар бид удаа дараа хүсэлт өгөхөд шийдвэрлэхгүй орхисон. Миний хувьд 16 дугаар байрны 15 а, б тоот үл хөдлөх хөрөнгийг хэн, хэрхэн барагдуулах асуудлыг тодруулах хүсэлтэй байна. Мөн “ОХС” ХХК-ийг иргэний хариуцагчаар оролцуулах саналтай байна. ...” гэв.  

Хохирогч Б.Сгийн өмгөөлөгч Ц.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бусад өмгөөлөгч нараас гаргасан тайлбартай санал нэг байна. ...” гэв.

Хохирогч З.Мын өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг эс зөвшөөрч тайлбар хэлье. Прокурор “...гэрчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, Ц.Д зэргийг буруутгах боломжгүй...” гэх мэтээр шүүгчийн захирамжид тогтоосон асуудлыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа огт дурдсангүй. Зөвхөн урьдчилсан хэлэлцүүлэгт ярьж байсан ерөнхий зүйлүүдийн талаар ярьж байна. Анхан шатны шүүхийн шүүгч захирамждаа тодорхой заасан. 7.000.000.000 төгрөгийн хохирлыг 3 хохирогчид учруулсан гэж байгаа. Гэтэл 1042 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгө нь 4.000.000.000 төгрөгийн хохирол учруулаад байгаа юм. Ц.Д гэх хүн банкны хөрөнгийг М.Бийн итгэмжлэлийн дагуу өөртөө олж авч, тус үл хөдлөх хөрөнгийг барьцаалан банкнаас зээл авч, хохирлоо барагдуулсан байгаа. Мөн М.Боос 214 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгө авсан байгаа. М.Б өөрөө “...214 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг Ц.Дд өгснөөрөө З.Мын 1039 м2 талбайг буцааж өгөөч гэж тохирсон...” гэдэг. Үүнийг мэдэж байсан Ц.Д аль алиныг нь өгөхгүй, яагаад давхар хөрөнгөжиж байна вэ. Энэ асуудал эргэлзээтэй байна, М.Б энэ хэргийг дангаараа үйлдээгүй юм биш үү, Ц.Дын үйлдэл оролцоог шалгах асуудал байгаа. Ямар шаардлагаар шүүгчийн захирамжийг няцааж байгаа талаар ярьсангүй. Гагцхүү шүүгчийн захирамжид дурдагдаагүй асуудлыг хөндөж, хүчингүй болгуулах гэсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Гэрч нар багадаа 3-4 удаа мэдүүлэг өгсөн, хохирогч нарын хэлсэн зарим 7.000.000.000 төгрөгийн эд хөрөнгүүдийг хохиролд тооцсон гэж байгаа. Ц.Д, А.М нар хэдэн төгрөгийн хөрөнгө өгсөн бэ гэх талаар шалгуулах хүсэлт гаргахад огт хангаж шийдвэрлэдэггүй. Шүүхэд боож ирүүлсэн хавтаст хэргийг шүүх шийдвэрлэнэ гэсэн асуудлыг тавьж байна. Бид өмнө прокурорт хүсэлт гаргаж, хангагдахгүй байсан учраас анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан байдаг. Жишээлбэл, өмгөөлөгч миний бие Ц.Дыг шалгуулах хүсэлтийг гаргасан. Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж ирсэн Н.Э давж заалдах шатны шүүх хуралдааны шатнаас эхлэн оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаанд мөн ийм байр суурьтай байсан. Иргэний нэхэмжлэгч хохирлоо М.Б гэх хүнээс авах уу, эсхүл Ц.Даас авах уу гэдэг нь ойлгомжгүй. Энэ нөхцөл байдлуудыг шалгах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Ц.Д хэрхэн 1.800.000.000 төгрөгийн үнэтэй 214 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч болсон бэ. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах эсэргүүцэл, гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь хянаж, дүгнэхэд тус хэрэгт “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийлгэх”-гүйгээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй үндэслэлүүд тогтоогдов. Тухайлбал:  

1. Яллагдагч М.Б, холбогдох зарим оролцогч нар Б.Чад “ОХС” ХХК-ийн хувьцааг буюу түүний хэрэгжүүлж байсан “Флора таур” нэртэй 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын төслийг зарахын өмнө “ОХС” ХХК-гүйцэтгэж байсан. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Флора таур” нэртэй 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын явц ямар үе шаттай баригдаж байсан эсэх, тухайн үед барилгын төслийн үйл ажиллагаанд ямар хугацаанд ямар хэмжээний төсөвт өртөг буюу хөрөнгө зарцуулагдсан байсан эсэхийг бодитой тогтоогоогүй нь тус хэрэгт нотолбол зохих байдлыг эргэлзээгүй, хангалттай нотолж чадаагүйн бодит илрэл болно.

Хохирогч З.М...Нийтдээ төслийн хөрөнгө оруулалт хийх нэрээр 3,5 тэрбум төгрөгийг зээл авахуулсан. Дандаа миний хөрөнгийг барьцаалсан бөгөөд манай гэр бүл төлсөөр явна...М.Бид нийт 12 үл хөдлөх хөрөнгөө барилгын хөрөнгө оруулалтад оруулсан...Би “ОХС” ХХК-иараа эхлүүлсэн “Флора таур” 16 давхар барилгын В1 давхар, 1-ээс 2 давхар хүртэл суурийн ажил, карказыг хийж гүйцэтгэсэн учир барилгын хийсэн ажил буюу хөрөнгө оруулсан байдлаа тогтоолгох...тухай мэдүүлэг /1хх-30-31, 34-38/,

Гэрч  Х.Төмөрбаатарын...намайг 51 хувьцааг авах үед тус барилгын суурийн болон подвол бүрэн хийгдсэн, дөнгөж нэг давхрын арматурын ажил хийгдэж эхэлж байсан даа...” гэх мэдүүлэг /1хх-135-136, 9хх-21-24/-ээс гадна холбогдох бусад нотлох баримтын эх сурвалжийг  бүрэн цуглуулж, бэхжүүлэх улмаар харьцуулан шалгасны эцэст дээрх тусгай мэдлэг шаардсан болон хамаарах бусад асуудлыг зайлшгүй тогтоох шаардлагатай.   

Тус асуудлыг нотолж тогтоохгүйгээр ямар гэмт хэргүүд хэрхэн яаж үйлдэгдсэн эсэх болон хэргийн талаар нотолбол зохих бусад бүхий л асуудлыг бодитой, зөв үнэлж дүгнэх, шийдвэрлэх тулгуур үндэслэл хангагдахгүйг онцгойлон анхаарах ёстой. 

Жишээ нь, нийт 3 хохирогчийн 7 тэрбум гаруйн төгрөгийг залилсан уу, эсхүл үүний ямар хэсэг нь барилгын хөрөнгө оруулалтад зарцуулагдсан, үлдэх ямар хэсгийг тодорхой эх сурвалжгүйгээр хувийн ашгийг хичээсэн сэдэлт зорилгоор үрэгдүүлсэн эсэхийг ялгаа заагтайгаар нотлохгүйгээр гэмт хэрэг зүйлчлэгдэх хохирлыг, бусад хор уршгийг бодитой тогтоох, тооцох боломжгүй нь илэрхий болно.  

2. Б.Ч-д 100 хувь зарахын өмнөх “Флора таур” нэртэй 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын явцад нийт хөрөнгө оруулалт буюу мөнгөн дүнг зарцуулахад “ОХС” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байсан буюу “хөрөнгө оруулалт” хийх үүрэг хүлээсэн этгээд бүрээр нарийвчлан тогтоох. Тухайлбал,  

2.1. Анх  ОХС” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг эзэмшиж байсан З.М, 49 хувийг эзэмшиж байсан М.Бийн нар тус бүр ямар хугацаанд, ямар хэмжээний хөрөнгийг зарцуулсан тухай бодит мөнгөн дүн, эх сурвалж,  үнэлгээг гаргах, хамаарах бусад асуудлыг тогтоох  

2.2. “ОХС” ХХК-ийн хувьцаа эзэмшилт өөрчлөгдсөнөөр буюу ОХС” ХХК-ийн нийт хувьцааны 33 хувийг эзэмшигч М.Б, 33 хувийг эзэмшигч Э.Ц, 17 хувийг эзэмшигч Ц.Д, 17 хувийг эзэмшигч Д.Б нар тус бүр ямар хугацаанд, ямар хэмжээний хөрөнгийг зарцуулсан тухай бодит мөнгөн дүн, эх сурвалж,  үнэлгээг гаргах, хамаарах бусад асуудлыг тогтоох

Энэ хүрээнд 17 хувийг эзэмшигч Ц.Д, 17 хувийг эзэмшигч Д.Б нар бодит ямар хөрөнгө оруулалт оруулсан эсэх, тэдгээрийн төрөл, тоо ширхэг, үнэлгээг гаргах, улмаар нийт хөрөнгө оруулалтын үнэлгээ нь нийт 34 хувийн хувьцааны Зах зээлийн үнэлгээтэй болон бусдад зарсан гэх 2.5 тэрбум төгрөгийн дүнтэй нийцэж байсан эсэх, зөрүү хэсэгт иргэний  хариуцагчаар тогтоох үндэслэл зэргийг бодитой нотолж тогтоосон байх нь тухайн залилах гэмт хэргийн шинж, тус хэрэгт хамтран оролцогч байгаа эсэх болон бусад асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхийг анхаарах нь зүйтэй.     

Ц.Д, Д.Б нараас гэрчээр мэдүүлэг авсан байх боловч эх сурвалж нь зарим талаар тодорхойгүй, мөн нэгэн ижил өгүүлэмж буюу хуулбарласан шинжтэйгээр авагдсан байгааг /1хх-138-13, 164-166/ тэмдэглэв.    

3. “ОХС” ХХК-ийн хувьцаа эзэмшилт өөрчлөгдсөнөөр буюу ОХС” ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг худалдан авсан гэх боловч өөр бусад этгээд рүү шилжүүлүүлсэн гэх А.М, 66 хувийг эзэмшигч М.Б нар тус бүр ямар хугацаанд, ямар хэмжээний хөрөнгийг зарцуулсан буюу зээлийн нийт хэмжээ, зарцуулалт, төлөгдсөн эсэх талаарх бодит мөнгөн дүн, эх сурвалж, үнэлгээг тогтоох   

Энэ хүрээнд А.М нь хөрөнгө оруулалтад зээл, бусад хэлбэрээр ямар хэмжээнийн хөрөнгө өгсөн эсэх, тэдгээрийн эх сурвалж, үнэлгээг бодитой тогтоох, улмаар А.М нь Ц.Д, Д.Б нарын нийт 34 хувийн хувьцааг худалдан авч, Т-т нийт 3.5 тэрбум төгрөгөөр зарсан байх тул тухайн 3.5 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний хөрөнгө, мөнгийг М.Бид зээл, бусад хэлбэрээр өгсөн эсэх, бусдаас 2.5 тэрбум төгрөгөөр авч, 3.5 тэрбум төгрөгөөр зарсаны “зөрүү мөнгө” юунд тооцогдох эсэх, зөрүү хэсэгт иргэний хариуцагчаар татах үндэслэл үүссэн эсэх зэрэг асуудлыг бүрэн, бодитой нотлох    

Гэрч Х.Т-ын мэдүүлэг...34 хувийн хувьцааг би А.М-аас 3.5 тэрбум төгрөгт буюу Жапан таунд 2 зогсоолтой, 140м2 талбайтай орон сууц 1 ширхэг, удирдлагын академийн урд талд 2 зогсоолын хамт 170 м2 орон сууц, ройлс ройс машин 1, ренж ровер машин 2 ширхэг, 50.000 ам.долларын цаг, бөгж гэх мэт зүйлүүдийг өгч авсан, А.М бид хоёрын авлага дууссан /1хх-135-136, 9хх-21-24/ гэсэн байх тул тус мэдүүлэг бусад эх сурвалжийг харьцуулан шалгах замаар нотолбол зохих асуудлын цар хүрээ, хязгаарыг зөв шийдвэрлэх нь зүйтэй.     

4. Түүнчлэн А.М, М.Б нарын мэдүүлэг, бусад эх сурвалжаас үзэхэд тэд А.Мын тусдаа барьж байсан буюу дутуу барилгад хөрөнгө оруулж барьж дуусган, улмаар зарж борлуулснаар “ОХС” ХХК-ийн барьж буй барилгыг үргэлжлүүлэх талаар зарим оролцсон нар хэлэлцсэн байх тул М.Б нь хохирогч нарын зарим үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж авсан зээлүүдээс ямар хэмжээтэйг А.Мт өгсөн буюу зээл хэлбэрээр түүний барилгад хөрөнгө оруулалт хийсэн, зарим талбай, хөрөнгө авсан эсэх, бусад асуудлыг шалгах

5. “ОХС” ХХК-ийн нийт хувьцааны 66 хувийг эзэмшиж байсан М.Б нь тус хувьцааны 17 хувийг Х.Т-т ямар үнээр зарсанаа, Х.Т ямар үнээр авсанаа яагаад нуун дарагдуулсан эсэх, 17 хувийг захиран зарцуулах, зарсан үнийг нуун дарагдуулахад ямар этгээдүүд хамтран оролцсон эсэх, шалтгааны эх сурвалж болон хамаарах бусад асуудлыг шалгах    

Хэрэв тус асуудлын үнэнийг холбогдох этгээдүүд илчлээгүй бол Х.Т-с “ОХС” компанийн хувьцааны 17 хувьд ноогдох хөрөнгө, мөнгийг битүүмжлэн хураах, түүнчлэн Х.Төмөрбаатар нь хохирогч ба бусдын үл хөдлөх хөрөнгийн эрхийн үнэ цэнэтэй 17 хувийг үнэгүй авсан /9хх-22/ гэвэл эсрэгээрээ “үнэгүй авсан гэх бусдын үл хөдлөх хөрөнгийн эрх бүхий өндөр үнэ цэнэтэй хувьцааг өөр бусдад өндөр үнээр зарж борлуулан” үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх нь хууль, зарчимд үл нийцэх тул холбогдох хэргийн  шинжээр шалгах, улмаар иргэний хариуцагчаар татах шаардлага үүсч буйг анхаарвал зохино.          

6. Яллагдагч М.Б нь “ОХС” ХХК-ийн нийт хувьцааны үлдэх 49 хувийг Б.Ч-д 5 тэрбум төгрөгөөр зарсан гэх тул түүний эх сурвалжийг тодорхойлох, түүний зарцуулалт болон зарцуулахад ямар этгээдүүд хамтран оролцсон эсэх, бусад асуудлыг шалгах

7. Яллагдагч М.Б нь гэмт арга замаар олж авсан гэх буюу “ОХС” ХХК-ийн барьсан “Флора” таур нэртэй 16 давхар үйлчилгээ, орон сууцны барилгын 1 давхар дахь 212.1 м2 үйлчилгээний талбайн үнэлгээг тогтоолгох, улмаар битүүмжлэх буюу шилжилт хөдөлгөөний хязгаарлалт тогтоох асуудлыг шийдвэрлэх

Тус талбай анхнаасаа М.Бийн гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө байх тул бусдад дамжуулан шилжүүлсэн эсэхээс үл хамааран битүүмжлэх ёстой гэж үзэх үндэслэлтэй болно. 

8. Мөн ОХС” ХХК-ийн барьж буй барилгын төсөлд ямар хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан нь тодорхой бус хэдий ч нийт 34 хувийн хувьцааны эзэмшигч болсон  Ц.Д , Д.Б нар нь 2.5 тэрбум төгрөгөөр А.Мт зарсаны “зөрүү“  хэсэгт иргэний хариуцагчаар татагдах, бусад асуудлыг шалгах    

Тухайлбал, гэрч Ц.Д, Д.Б нарын”...хамтран нийтдээ 1,3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн...” гэх эх сурвалж бүрэн бус мэдүүлэг /1хх-138-139, 164-166/, гэрч А.Мын”...Хан-Уул дүүргийн нүхтэд байх 806.м2 шинэ орон сууцыг 2.5 тэрбумаар Хишигжаргалаас худалдаж аваад, Б, Д 2-т өгч, хувьцааг худалдан авахаар болсон...” гэх мэдүүлэг /1хх-249-250/ бусад эх сурвалжийн хүрээнд нотолбол зохих асуудлыг зөв шийдвэрлэх нь зүйтэй. 

9. Тус хэрэгт зарим оролцогч нарын эрх зүйн статусыг зөв тодорхойлох, зөвхөн хохирогчоос гадна Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нийтийн зориулалттай “арьс ширний 25, 26 дугаар байранд орон сууц өмчилж байсан зарим иргэд” хохирол, хор уршиг хүлээсэн гэж үзэх үндэслэл байх тул иргэний нэхэмжлэгчээр татагдвал зохих хүмүүсийг бүрэн тогтоох, бусад асуудлыг нэг мөр шийдвэрлэх    

Залилах гэмт хэргийн хохирогч гэж үзэхэд тухайн залилагч этгээд ба залилуулагч хоёрын хооронд гэрээ, хэлцэл хийгдсэн, харилцан итгэлцлийн харилцаа үүссэн байх ёстой ба тухайн үндэслэл байхгүй бол иргэний нэхэмжлэгч гэж үзэх үндэслэл үүсэхийг анхаарах нь зүйтэй.    

10. Хохирогч нарын мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаас үзэхэд тэдний зарим үл хөдлөх хөрөнгийг барьцаалж авсан зээлийн мөнгөнөөс хувьдаа авсан, зарим үл хөдлөх хөрөнгийг нэр дээрээ шилжүүлсэн гэх Ганбат болон бусад холбогдох этгээдийн үйлдэл оролцоог, түүнчлэн хохирогч нарын үл хөдлөх эд хөрөнгийг дангаар болон давхардуулан барьцаалж яллагдагч М.Б, А.М, Ц.Д болон хамаарах бусад этгээдэд зээл өгсөн, зээлийн барьцаанд авсан гэх банк бус, санхүүгийн зарим хуулийн этгээд, түүний удирдлага, зарим хувь этгээд (“Грийткапитал”, “Газар капитал”, “Ти финанс” гэх мэт) тухайн зээл авсан, зээл өгсөн, түүнчлэн ОХС” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байсан болон худалдан авсан, шилжүүлсэн улмаар барилгын төслийг худалдан авсан гэх этгээд нар өөр хоорондоо хувийн сонирхол, нэгдмэл ашиг сонирхол бүхий байсан эсэхийг шалгах     

11. М.Бийн гэрч, хохирогч, яллагдагчаар удаа дараа өгсөн мэдүүлгийн хүрээнд /2хх-26-27, 29, 33, 35-37, 7хх-9, 11, 9хх-87-89, 91-92/ үүссэн нотолбол зохих зарим асуудал, зөрүү, зөрчил, бусдад мөн залилуулсан эсэх зэрэг асуудлыг шалгаж, бодит байдлыг тогтоох хүрээнд холбогдох зарим ажиллагааг хийж гүйцэтгэх 

12. Яллагдагч М.Боос гадна түүнтэй тухайн хэрэг маргаан бүхий  асуудалд ил ба далд хэлбэрээр үгсэн тохирч, хамтарч оролцсон улмаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, гэмт эх сурвалж бүхий хөрөнгийг угаасан, нуун далдалсан этгээд байгаа эсэх болон бусад асуудлыг шалгах  

13. Мөн Б.Ч нар нь М.Б-с “ОХС” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Флора  таур” нэртэй 16 давхар үйлчилгээ, орон сууцны барилгыг төслийг худалдан авах үедээ барилгын ажил ямар үйл явцтай баригдаж байхад нь худалдан авсан эсэх, тухайн явцад нь үнэлгээ хийлгэсэн, баримтжуулсан эсэх, мөн худалдан авч цааш үргэлжүүлэх явцдаа тус үл хөдлөх хөрөнгө, барилгын асуудал эрхийн зөрчилтэй, хөрөнгө оруулалтын маргаан бүхий байгааг хэзээнээс мэдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч гэх хүмүүстэй уулзалт хийсэн эсэх, М.Б-ийг худалдах үед “барилгын суурь болон 1-2 давхар нь боссон байсан” үл хөдлөх хөрөнгийг Зах зээлийн дунджаас доогуур үнээр авсан эсэх, тухайн үеийн Зах зээлийн үнэлгээ ямар байсан эсэх, тодорхой үнэ ханшийн зөрүү гарах эсэх зэрэг маргаан бүхий асуудлуудыг хохирогч нарын мэдүүлэг болон тус хэрэгт цугларсан зарим нотлох баримтын хүрээнд нягтлан шалгахгүйгээр тус хэргийн бодит байдал, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарыг зөв тогтоох болон бусад асуудлаар зөв дүгнэлт хийх, улмаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байгааг анхаарах нь зүйтэй.

14. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж дахь тухайн хэрэгт нотолбол зохих зарим асуудлын талаар заасан үндэслэл нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх тул тус захирамжийн заалтын хүрээнд хийгдэх ажиллагааг нэг мөр шалгавал зохино. 

15. Хэрэгт цугларсан нотлох баримтын эх сурвалжууд, оролцогч талуудаас гаргасан гомдол, хүсэлтээс үзэхэд нотолбол зохих байдлын хүрээнд хамаарах “яллагдагч, зарим хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад үйл баримт хоорондын ноцтой зөрүү, зөрчил” болон мухарлан шалгавал зохих бусад цөөнгүй асуудлууд байгааг үгүйсгэх боломжгүй байх тул хэргийн бодит байдлыг тогтоох мөрдөгч, прокурорын чиг үүргийнх нь хүрээнд тусгайлан дурдахгүйгээр нээлттэй орхив.         

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг нягт, бүрэн, бодит байдлаар шалгаж, үнэлэх хүрээнд аливаа зөрүүтэй, зөрчилтэй, эргэлзээтэй асуудал байгаа эсэхийг нягтлан шалгах замаар хэргийн бодит байдлыг бүрэн эргэлзээгүй тогтоох, түүнчлэн нотлох баримт цуглуулахад зөвхөн байцаалт бус нотолгооны бусад зөвшөөрөгдсөн арга хэрэгслээр мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тус тус анхаарах нь зүйтэй.            

Дээр дурдсанаар тус хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны бүрэн бус, дутуу байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2, 32.3, 32.4, 32.10 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар мөрдөгчийн мөрдөн шалгах, прокурорын хянах чиг үүргийн хүрээнд зайлшгүй хянагдаж, засагдах ёстой.     

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийлгэх үндэслэлд хамаарах дээрх нотолбол зохих тусгай мэдлэгийн асуудлыг зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцааснаар шийдвэрлүүлэх үндэслэлтэй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаас зарим ажиллагааг нэмж явуулахыг прокурорт даалгах үндэслэл, журам”-д хамаарахгүй болно.     

Иймд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ноцтой зөрчил үүсгэхгүйн тулд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/573 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Ууганбаатарын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 44 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/573 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Ууганбаатарын давж заалдах журмаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. М.Б-д урьд хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан байгааг дурдсугай.      

3. Тус хэргийн эд мөрийн баримт болох 1 ширхэг компакт диск, 2 хавтас 498 хуудас санхүүгийн баримтыг хэргийн хамт прокурорт буцаан хүргүүлсүгэй.     

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                              ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ

 

                              ШҮҮГЧ                                                     Г.ГАНБААТАР