| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/01061/И |
| Дугаар | 192/ШШ2025/02321 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/02321
2025 03 26 192/ШШ2025/02321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******-гийн
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1988 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* ******* сумын хүн эмнэлэгт асрагчаар ажилд орсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед байгууллагаас өгсөн хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн, архив шатсан гэж хэлсэн, 1997 онд орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн. 1988 онд ************** сумын эмнэлэгт асрагчаар томилсон тушаал байхгүй байгаа шалтгаанаар асрагчаар ажиллаж байсан 6 жил 6 сар хасагдах байдалд хүрээд байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь 1988 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* аймгийн ************** сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаагаар тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Хүсэлт гаргагч ******* 1988 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* аймгийн ************** сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтууд болон түүний гаргасан хүсэлт, ******* аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, хавсралтууд болох ******* аймгийн **************ы сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаартай тушаалын хуулбар, 1992 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай тушаалын хуулбар, 1994 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай тушаалын хуулбар, 1995 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаартай тушаалын хуулбар, 1997 оны 05 дугаар сарын 17-ны өдийн 22 дугаартай тушаалын хуулбар, 1997 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай тушаалын хуулбар, 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай тушаалын хуулбар, цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар/хх 5-17 тал/, гийн гаргасан тодорхойлолт, түүний иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 18-20 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх 21 тал/, г гэрчээр асуусан тэмдэглэл/хх 29-31 тал/, ын гаргасан тодорхойлолт, түүний иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/хх 40-41 тал/, *******гийн бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар/хх 42 тал/, Г.Номин-Эрдэнэ, Г.Намнансүрэн нарын төрсний бүртгэлийн лавлагаа/хх 43-44 тал/, хүү Г.Намхайжамцын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх 45-46 тал/, ыг гэрчээр асуусан тэмдэглэл/хх 50-52 тал/, Шүүхийн журмаар бүрдүүлсэн Үндэсний төв архивын 02/268 дугаартай тодорхойлолт/хх 53-54 тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 3/388 дугаар албан бичиг, *******, Г.Намнансүрэн, Г.Номин-Эрдэнэ нарын ХААТР-1 дүгээр маягтын хуулбар/ХХ 55-59 тал/, ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай албан бичиг, хавсралтууд цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар, ******* аймгийн **************ы сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаартай тушаалын хуулбар, 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаартай тушаалын хуулбар, 1992 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай тушаалын хуулбар, 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаартай тушаалын хуулбар, 1994 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай тушаалын хуулбар, 1995 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаартай тушаалын хуулбар, 1997 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай тушаалын хуулбар/хх 60-74 тал /зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба *******гийн хүсэлтээр гэрч , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд *******гийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ****-г 1988 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* аймгийн ************** сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ****