| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00110 |
| Дугаар | 315/ШШ2025/00115 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 315/ШШ2025/00115
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .... хороо Парисын гудамж, ........тоот *******
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, ...... тоотод оршин суух, утасны дугаар ....... ******* ******* холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 9,308,547.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай компанитай 2024 оны 6 сарын 28-ний өдөр 1100023335 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 7818040674 зээлийн дансны дугаартай, 1,113,000.00 /нэг сая нэг зуун арван гурван мянган / төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5630311242 банкны тоот дансанд 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 7100586601 зээлийн дансны дугаартай, 1,070,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5630311242 банкны тоот дансанд 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 7100078786 зээлийн дансны дугаартай, 5,000,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5630311242 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 3 сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна.
Иймд зээлдэгч *******ээс үндсэн зээлийн төлбөрт 7,183,000.00 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,928,221.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105,866.15 төгрөг, шимтгэл 82,960.00 төгрөг, нотариатын зардал 8,500.00 төгрөг, нийт 9,308,547.80 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 9,308,547.80 төгрөгийг харилцан тохиролцоод 9 сарын хугацаанд 2025 оны 05 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сард 1,000,000 төгрөг, 2025 онд 09 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сард 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сард 1,308,547.80 төгрөгийг тус тус төлнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ******* нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,308,547.80 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч ******* нь 9,308,547.80 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 05 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сард 1,000,000 төгрөг, 2025 онд 09 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сард 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сард 1,308,547.80 төгрөгөөр тус тус төлөхөөр, нэхэмжлэгчтэй тохиролцож, эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,886.76 төгрөгийн тал хувь 81,613.88 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 81,613.88 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ *******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* нэхэмжлэлтэй хариуцагч Б.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,308,547.80 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сард 1,000,000 төгрөг, 2025 онд 09 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сард 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сард 1,308,547.80 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,886.76 төгрөгийн тал хувь 81,613.88 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 81,613.88 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА