| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00441/И |
| Дугаар | 132/ШШ2024/00259 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 132/ШШ2024/00259
| 2024 10 29 | 132/ШШ2024/00259 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймгийн *******,******* тоотод оршин суух, ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгох тухай 132/2024/00441/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Л.Туяацэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Туяацэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
миний бие төрсний бүртгэлийн лавлагаан дээр *******, иргэний үнэмлэх дээр Лхамжавын Туяацэцэг, 253734 дугаартай хөдөлмөр, 378396 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дээр Ламзавын Туяацэцэг гэж зөрсөн байгаа учраас *******ээр тогтоож өгнө үү. гэв.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Нийгмийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-6, 10-15-р хуудас/,
-Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 7-9-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн *******ийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 161 дугаартай тодорхойлолт /хэргийн 17-р хуудас/.
3.Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Туяацэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь Ламзавын Туяацэцэг гэж 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нээсэн хөдөлмөрийн 253734 дугаартай дэвтэр, Ламзавын Туяацэцэг гэж 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нээсэн нийгмийн даатгалын 378396 дугаартай дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
2.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.Нэхэмжлэгч ******* нь 1968 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. Түүний аавыг Сүрэнжавын Ламжав гэдэг. Нэхэмжлэгчийн аавыг Ламжав болох нь түүний төрөлт бүртгэлийн лавлагаагаар /хэргийн 4-р хуудас/-аар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь Ламзавын Туяацэцэг гэж бичигдсэн 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нээсэн хөдөлмөрийн 253734 дугаартай дэвтэр, Ламзавын Туяацэцэг гэж 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нээсэн нийгмийн даатгалын 378396 дугаартай дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь гэрчүүдийн мэдүүлэг, төрөлт бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
4.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нээсэн хөдөлмөрийн 253734 дугаартай дэвтэр, Ламзавын Туяацэцэг гэж 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нээсэн нийгмийн даатгалын 378396 дугаартай дэвтэрт бичигдсэн Ламзавын Туяацэцэг нь ******* /рд:*******/ мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА