Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 315/ШШ2025/00114

 

                                      Зохигчдын эвлэрлийг баталж,

                                       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .... хороонд байрлах, ******* ******* ******* з******* ******* *******-ийн

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын... багт оршин суух, утасны дугаар .... ******* овогт ******* ******* холбогдох

 

              зээлийн гэрээний үүрэгт 2,094,005.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч ******* линзинг ******* з******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь 2022 оны 05 сарын 31-ний өдөр БЗГ22-1501 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ"-г бичгийн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөлт хийгээгүй бөгөөд 784 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Тус гэрээгээр 1,349,900.00 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд А 33 загварын гар утас барьцаалсан. 2022 оны 07 сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,349,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар ".. хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно..." гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, дээрх хугацаанд хариуцагч нь зээлийн төлбөрт 664,600.00 төгрөгийн төлөлт хийсэн байна. Үлдэгдэл 2,084,705.59 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,094,005.59 төгрөгийг аас гаргуулж өгнө үү гэжээ.          

 

               Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* линзинг ******* з******* ******* *******-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус газраас зээл авсан нь үнэн. Нэхэмжилсэн 2,094,005.59 төгрөгийг төлөхийг зөвшөөрч 2025 оны 04 сард 698,001.863 төгрөг, 2025 оны 05 сард 698,001.863 төгрөг, 2025 оны 06 сард 698,001.863 төгрөгөөр тус тус төлж дуусгахаар тохиролцсон, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

       Нэхэмжлэгч ******* линзинг ******* з******* ******* ******* нь хариуцагч А.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,094,005.59 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

 

       Хариуцагч нь 2,094,005.59 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 04 сард 698,001.863 төгрөг, 2025 оны 05 сард 698,001.863 төгрөг, 2025 оны 06 сард 698,001.863 төгрөгөөр тус тус  төлөхөөр, нэхэмжлэгчтэй тохиролцож, эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,455 төгрөгийн тал хувь 24,227.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 24,227.5 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* линзинг ******* з******* ******* *******-д олгох нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. ******* линзинг ******* з******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,094,005.59 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 сард 698,001.863 төгрөг, 2025 оны 05 сард 698,001.863 төгрөг, 2025 оны 06 сард 698,001.863 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,455 төгрөгийн тал хувь 24,227.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 24,227.5 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* линзинг ******* з******* ******* *******-д олгосугай.

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                                  ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА