Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 315/ШШ2025/00111

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* *******  .. дүгээр баг, ...... тоотод оршин суух, утасны дугаар ....., ******* овогт ******* ******* холбогдох

 

зээлийн гэрээнээс татгалзаж, хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 35,846,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Сүхбаатар аймгийн ******* ******* 1 дүгээр баг, Дөрвөлж хотхоны 2-р байр 1-12 тоотод оршин суух хаягтай ******* Үүрцайх нь Сүхбаатар аймгийн ******* ******* Хоршоо хегжүүлэх сангаас "Сайран хөлт" оймс үйлдвэрлэх төсөлд 40,000,000 (дөчин сая) төгрөгийг жилийн 3%-ийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцлөөр 60 сарын хугацаанд 100% эргэн төлөхөөр 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулан авсан боловч зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийгээгүй бөгөөд гэрээ байгуулснаас хойш 5,787,000 төгрөгийг төлж, үндсэн зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй бөгөөд төсөлд заагдсан үйл ажиллагааг эхлээгүй, үйл ажиллагаа явуулаагүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Сүхбаатар аймгийн ******* ******* ******* ирүүлсэн хүсэлтэд "...зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн ашиг сонирхлыг хамгаалж прокурор оролцуулж өгнө үү" гэжээ.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үйл ажиллагааг эхлээгүй, үйл ажиллагаа явуулаагүй ба Хоршоо хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгө нь улсын төсвөөс олгогддог ба төрөөс орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй олгодог бөгөөд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй нь зээл эргэн төлөгдөхгүй байх, төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж, улмаар санд хөрөнгө хуримтлагдахгүй, зээл шаардлагатай дараагийн иргэдэд олгогдохгүй байх, өөрөөр хэлбэл дараагийн иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, иргэдийн төрийн үйлчилгээг тэгш, шударгаар хүртэх эрх зөрчигдөж, байгаа тул төр нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж, ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж тус тус заасны дагуу прокурор төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй"

Мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт "Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно." гэсэн заалт, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дүгээр тушаалаар баталсан "Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын 6.3.3-д Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх, 7.10-д Сангийн зээлдэгч нь төслийг зориулалтын дагуу хэрэгжүүлж, зээл зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний үүргийн дагуу төлж, төслийн талаарх тайланг жилд нэг удаа ******* иргэд олон нийтэд тайлагнана, 11.1-д Сангаас зээл авсан этгээд зээлийг үр ашиггүй зарцуулсан буюу зориулалтын дагуу зарцуулаагүй, зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн этгээдэд oлгосон хөнгөлөлттэй зээлийг буцаан төвлөрүүлэх бөгөөд сангаас дахин зээл олгохгүй" гэх заалтууд болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 7.1.1, 7.1.4, 7.1.6, 8.1.2, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 10.2.1 дахь хэсэгт тус тус зааснаар гэрээнээс татгалзаж, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй нь төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж, зээл эргэн төлөгдөхгүй байх, улмаар санд хөрөнгө хуримтлагдахгүй, зээл шаардлагатай дараагийн иргэдэд олгогдохгүй байх, төрөөс иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ажил хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон зээл эргэн төлөгдөхгүй, цаашлаад дараагийн зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал үүсэх зэргээр төр, нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулж байх тул гэрээг цуцалж, хохирлыг гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна.

нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул Сүхбаатар аймгийн ******* ******* засаг дарга, иргэн нарын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн "Хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ"-ээс татгалзаж, иргэн аас зээлийн гэрээний улдэгдэл 35,846,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн ******* ******* Төрийн сангийн 100121355406 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч нь хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 35,846,000 төгрөгийг 2024 оны 04 сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсоны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* ******* нь хариуцагч Ц.******* холбогдуулан зээлийн гэрээнээс татгалзаж, хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 35,846,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

             Хариуцагч нэхэмжлэлийн 35,846,000 төгрөгийг 2024 оны 04 сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, зохигчдын эвлэрсэн үнийн дүн 35,846,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 337,180 төгрөгийн тал хувь 168,590 төгрөгийг хариуцагч аас гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

                                                           ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Сүхбаатар аймгийн ******* ******* нэхэмжлэлтэй хариуцагч Ц.******* холбогдох зээлийн гэрээнээс татгалзаж, хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 35,846,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч 2024 оны 04 сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, зохигчдын эвлэрсэн үнийн дүн 35,846,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 337,180 төгрөгийн тал хувь 168,590 төгрөгийг хариуцагч аас гаргуулж, улсын төсвийн орлогод олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                                   ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА