Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/937

 

 

 

 

 

 

 

2023           9            20                                             2023/ДШМ/937

 

 

Д.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

хохирогч Д.Б, Ж.О, Ж.Б, Н.Б, Ж.Б, Г.А, Ч.Т, Ц.Б, Д.М, Г.Ц, Б.Н, Л.Ц, Ц.Э, М.Д, Г.Б, М.Ц, Х.Ж, Т.Б, Н.Т, М.Н, “Прогресс капитал” ББСБ-ын төлөөлөгч Э.Э,     

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/416 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Г.Ичинхорол нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Дд холбогдох 2205000000549 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Д, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6-р хороо, 51-р байрны 94 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар 80.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Д.Д нь “Ас Арвай ХХК”-ийн нэр дээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй, барилга барих зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагуудаас аваагүй атлаа авсан мэтээр бодит байдлыг нуух замаар иргэдийг төөрөгдөлд оруулан, цахим орчинд Төв аймгийн Сэргэлэн сум, 2-р багийн нутаг дэвсгэрт орших “Элст толгой” гэх газарт “Радуга” нэртэй амины орон сууцны зуслан хороолол барина” гэж зар сурталчилгаа явуулан тухайн газарт өдөрлөг зохион байгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар Баянгол дүүргийн 4-р хорооны “Иргэний танхим”-д иргэдийг хүлээн авч “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан,

мөн дээрх газар буюу Сэргэлэн сумын 2-р баг “Элст толгой” гэх газар “барилга, байгууламж барих боломжгүй болсон” гэх шалтгаанаар тухайн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын ажил хийж байсан Э.Э-ын хамаарал бүхий этгээд буюу төрсөн дүү Э.С-ын үүсгэн байгуулсан “Хонгорууд хурд” ХХК-ийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авсан ба тус компанийн эзэмшиж байсан Сэргэлэн сумын 5-р багийн нутаг дэвсгэрт орших “Номун далай” гэх нэртэй 50 га газар дээр мөн холбогдох зөвшөөрөл байхгүйг мэдсээр байж, “Радуга зуслан хороолол барина” гэж 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэдийг цуглуулан “анхны авсан газар маань малчдын бэлчээрийн газар юм байна, үер ус буудаг газар байсан учраас энэ газрыг шилжүүлж авсан”, “Одоо удахгүй барилга баригдаж дуусна”, “бүх айлуудад дотроо нойлтой болж байгаа тул нэмж 600.000 мянган төгрөг нэмж өгөх шаардлагатай” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зарим иргэдтэй “Орон сууц захиалгын гэрээ”-г тус тус шинэчлэн байгуулж, 2019 оны 1, 5, 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 2020 оны 1, 4, 5, 7, 8 дугаар саруудад нэр бүхий 219 иргэнд нийт 820.233.340 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Д-ыг үргэлжилсэн үйлдлээр “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Дыг 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-аас нийт 752.289.340 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Б-д 3.290.000 төгрөгийг, хохирогч Л.С-т 7.400.000 төгрөгийг, хохирогч Ц.С-д 4.180.000 төгрөгийг, хохирогч Ч.Г-д 1.790.000 төгрөгийг, хохирогч Ч.О-д 2.384.000 төгрөгийг, хохирогч Ш.Ж-д 2.790.000 төгрөгийг, хохирогч Л.Э.Эт 1.790.000 төгрөгийг, хохирогч Я.С-д 2.790.000 төгрөгийг, хохирогч Т.М-д 2.790.000 төгрөгийг, хохирогч Х.А-т 1.790.000 төгрөгийг, хохирогч Х.А-д 2.384.000 төгрөгийг, хохирогч Х.Х-д 990.000 төгрөгийг, хохирогч Ц.О-д 14.800.000 төгрөгийг, хохирогч Т.Д-д 2.500.000 төгрөгийг, хохирогч Т.Б-д 2.080.000 төгрөгийг, хохирогч С.Н-т 1.790.000 төгрөгийг, хохирогч П.Г-д 1.784.000 төгрөгийг, хохирогч Ө.М-т 2.390.000 төгрөгийг, хохирогч Н.Х-д 1.790.000 төгрөгийг, хохирогч М.Э-т 7.970.000 төгрөгийг, хохирогч З.С-д 3.290.000 төгрөгийг, хохирогч Л.М-т 3.290.000 төгрөгийг, хохирогч Ж.Б-д 1.860.000 төгрөгийг, хохирогч Б.О-д 4.780.000 төгрөгийг, хохирогч Б.Н-т 14.805.000 төгрөгийг, хохирогч Б.Б-д 4.185.000 төгрөгийг, хохирогч Б.Б-д 1.780.000 төгрөгийг, хохирогч Б.Б-т 3.290.000 төгрөгийг, хохирогч Б.Б-д 2.200.000 төгрөгийг, хохирогч Б.Б-д 1.500.000 төгрөгийг, хохирогч Н.Б-д 12.555.000 төгрөгийг, хохирогч Ж.Б-д 1.620.000 төгрөгийг, хохирогч Б.Н-д 2.790.000 төгрөгийг, хохирогч Б.П-д 1.790.000 төгрөгийг, хохирогч Д.Н-д 5.180.000 төгрөгийг, хохирогч Г.Д-д 3.568.000 төгрөгийг, хохирогч Д.Ч-д 2.790.000 төгрөгийг, хохирогч Д.Б-д 14.805.000 төгрөгийг, хохирогч Э.Х-д 1.790.000 төгрөгийг, хохирогч Ц.Б-д 2.790.000 төгрөгийг, хохирогч Ц.Б-д 2.390.000 төгрөгийг, хохирогч Ш.О-т 2.390.000 төгрөгийг, хохирогч С.Л-д 2.790.000 төгрөгийг, хохирогч Д.Б-т 1.622.000 төгрөгийг, хохирогч Р.Н-д 4.780.000 төгрөгийг, хохирогч Ж.Б-д 1.790.000 төгрөгийг, хохирогч Д.Б-д 2.790.000 төгрөгийг, хохирогч Г.А-т 1.784.000 төгрөгийг, хохирогч Л.Э-д 660.000 төгрөгийг, хохирогч Б.О-д 2.790.000 төгрөгийг, хохирогч Б.Бд 2.790.000 төгрөгийг, хохирогч Б.Эд 3.580.000 төгрөгийг, хохирогч Б.Ид 1.480.000 төгрөгийг, хохирогч С.Эд 500.000 төгрөгийг, хохирогч С.Ат 1.480.000 төгрөгийг, хохирогч Ш.Эд 4.168.000 төгрөгийг, хохирогч Ч.От 1.790.000 төгрөгийг, хохирогч П.Бд 2.790.000 төгрөгийг, хохирогч Л.Од 2.150.000 төгрөгийг, хохирогч Л.Бт 1.784.000 төгрөгийг, хохирогч Ж.Тт 2.690.000 төгрөгийг, хохирогч Ж.Пд 1.790.000 төгрөгийг, хохирогч Г.Сд 1.784.000 төгрөгийг, хохирогч Г.Бт 9.780.000 төгрөгийг, хохирогч Б.Эд 1.790.000 төгрөгийг, хохирогч Б.Бд 1.480.000 төгрөгийг, хохирогч Б.Тд 1.622.000 төгрөгийг, хохирогч Б.Бд 1.480.000 төгрөгийг, хохирогч Г.Лд 2.080.000 төгрөгийг, хохирогч Д.От 2.090.000 төгрөгийг, хохирогч К.С-д 1.790.000 төгрөгийг, хохирогч Л.Ат 3.290.000 төгрөгийг, хохирогч Э.От 2.690.000 төгрөгийг, хохирогч Ө.Эд 2.790.000 төгрөгийг, хохирогч А.От 1.790.000 төгрөгийг, хохирогч А.Тт 2.790.000 төгрөгийг, хохирогч Ч.От 2.390.000 төгрөгийг, хохирогч Ц.Эд 1.800.000 төгрөгийг, хохирогч Х.Н-д 2.390.000 төгрөгийг, хохирогч Э.Э-д 3.270.000 төгрөгийг, хохирогч Э.Мд 3.290.000 төгрөгийг, хохирогч Ц.Бд 1.670.000 төгрөгийг, хохирогч Н.От 2.990.000 төгрөгийг, хохирогч Ц.Эт 3.290.000 төгрөгийг, хохирогч Ч.Гд 1.260.000 төгрөгийг, хохирогч Ш.Бд 1.480.000 төгрөгийг, хохирогч Н.Бд 5.580.000 төгрөгийг, хохирогч Д.Од 1.790.000 төгрөгийг, хохирогч Н.Бд 29.610.000 төгрөгийг, хохирогч З.Ад 6.358.000 төгрөгийг, хохирогч Ж.Бт 1.620.000 төгрөгийг, хохирогч Ё.Гд 2.390.000 төгрөгийг, хохирогч Д.Бд 1.790.000 төгрөгийг, хохирогч Б.Ид 1.400.000 төгрөгийг, хохирогч Г.Гд 2.790.000 төгрөгийг, хохирогч А.Нт 5.580.000 төгрөгийг, хохирогч А.Ст 1.790.000 төгрөгийг, хохирогч Э.Бт 3.290.000 төгрөгийг, хохирогч Э.Ат 3.290.000 төгрөгийг, хохирогч Ч.Нд 5.580.000 төгрөгийг, хохирогч Ц.Од 2.080.000 төгрөгийг, хохирогч Ж.Бд 1.790.000 төгрөгийг, хохирогч Д.Бт 11.950.000 төгрөгийг, хохирогч Г.Мд 2.080.000 төгрөгийг, хохирогч Г.Бд 1.790.000 төгрөгийг, хохирогч Б.Эд 5.580.000 төгрөгийг, хохирогч Б.Бт 1.480.000 төгрөгийг, хохирогч Т.Мт 4.400.000 төгрөгийг, хохирогч Ж.Дд 1.620.000 төгрөгийг, хохирогч Ю.Эт 1.790.000 төгрөгийг, хохирогч М.Ад 2.700.000 төгрөгийг, хохирогч П.Ад 1.790.000 төгрөгийг, хохирогч Э.Гт 1.790.000 төгрөгийг, хохирогч Д.Пд 2.222.000 төгрөгийг, хохирогч Д.Хд 1.784.000 төгрөгийг, хохирогч Б.Бд 3.580.000 төгрөгийг, хохирогч Д.Бд 1.790.000 төгрөгийг, хохирогч А.Сд 6.580.000 төгрөгийг, хохирогч А.Эд 3.290.000 төгрөгийг, хохирогч Д.Од 2.790.000 төгрөгийг, хохирогч С.Бд 1.784.000 төгрөгийг, хохирогч Ш.Эд 3.920.000 төгрөгийг, хохирогч Д.Ут 3.580.000 төгрөгийг, хохирогч Г.Д.Дд 2.390.000 төгрөгийг, хохирогч О.Мд 1.784.000 төгрөгийг, хохирогч Ч.Тт 3.580.000 төгрөгийг, хохирогч Ц.Гт 15.000.000 төгрөгийг, хохирогч Б.Нд 9.000.000 төгрөгийг, хохирогч Б.Бд 2.790.000 төгрөгийг, хохирогч А.Эт 2.390.000 төгрөгийг, хохирогч Б.Бт 2.380.000 төгрөгийг, хохирогч Г.Бт 1.784.000 төгрөгийг, хохирогч Д.Пд 3.290.000 төгрөгийг, хохирогч М.Зд 2.790.000 төгрөгийг, хохирогч О.Дд 1.622.000 төгрөгийг, хохирогч М.Цд 8.000.000 төгрөгийг, "хохирогч O.Цт 2.222.000 төгрөгийг, хохирогч С.Шд 1.970.000 төгрөгийг, хохирогч О.Эд 2.390.000 төгрөгийг, хохирогч П.Эд 2.390.000 төгрөгийг, хохирогч С.От 7.080.000 төгрөгийг, хохирогч Х.Сд 2.790.000 төгрөгийг, хохирогч Ч.Гд 1.784.000 төгрөгийг, хохирогч Ш.Эд 3.090.000 төгрөгийг, хохирогч Э.Пд 6.580.000 төгрөгийг, хохирогч Я.Өд 2.790.000 төгрөгийг, хохирогч Б.Бд 1.480.000 төгрөгийг, хохирогч Г.Ад 7.400.000 төгрөгийг, хохирогч Н.Эд 3.290.000 төгрөгийг, хохирогч Г.Ид 2.790.000 төгрөгийг, хохирогч Ж.Бд 8.920.000 төгрөгийг, хохирогч М.Нд 2.390.000 төгрөгийг, хохирогч И.Бт 2.300.000 төгрөгийг, хохирогч Д.Тд 2.790.000 төгрөгийг, хохирогч Н.Эд 2.690.000 төгрөгийг, хохирогч Х.Нд 3.290.000 төгрөгийг, хохирогч Б.Шт 3.290.000 төгрөгийг, хохирогч Х.Жт 8.400.000 төгрөгийг, хохирогч Х.Тд 2.700.000 төгрөгийг, хохирогч Н.Бт 1.790.000 төгрөгийг, хохирогч Ц.Бд 2.790.000 төгрөгийг, хохирогч Ж.От 2.080.000 төгрөгийг, хохирогч Т.Бд 12.300.000 төгрөгийг, хохирогч Б.Лд 7.400.000 төгрөгийг, хохирогч Б.От 1.480.000 төгрөгийг, хохирогч О.Мд 3.568.000 төгрөгийг, хохирогч Н.Тт 2.790.000 төгрөгийг, хохирогч Д.Дд 3.530.000 төгрөгийг, хохирогч Д.Бд 12.800.000 төгрөгийг, хохирогч Ж.Яд 4.780.000 төгрөгийг, хохирогч Л.Цд 3.290.000 төгрөгийг, хохирогч Ө.Зд 3.290.000 төгрөгийг, хохирогч Д.Мт 10.755.000 төгрөгийг, хохирогч Ш.Мт 3.290.000 төгрөгийг, хохирогч Э.Үд 1.784.000 төгрөгийг, хохирогч Г.Уд 1.790.000 төгрөгийг, хохирогч А.Чд 1.790.000 төгрөгийг, хохирогч Б.Од 2.984.000 төгрөгийг, хохирогч Г.Бд 3.290.000 төгрөгийг, хохирогч Б.Гд 3.290.000 төгрөгийг, хохирогч P. Бд 1.890.000 төгрөгийг, хохирогч С.Хд 3.300.000 төгрөгийг, хохирогч Г.Мд 2.790.000 төгрөгийг, хохирогч Б.Цд 1.790.000 төгрөгийг, хохирогч Б.Чд 3.290.000 төгрөгийг, хохирогч Ш.Мд 7.754.000 төгрөгийг, хохирогч Д.Дт 3.290.000 төгрөгийг, хохирогч М.Дт 3.130.000 төгрөгийг, хохирогч Б.Пт 2.790.000 төгрөгийг, хохирогч А.Лт 2.790.000 төгрөгийг, хохирогч Н.Бт 2.400.000 төгрөгийг, хохирогч Э.Өд 2.790.000 төгрөгийг, хохирогч М.Эд 2.080.000 төгрөгийг, хохирогч Х х ХХК-д 35.126.340 төгрөгийг, хохирогч Ц.Хд 9.800.000 төгрөгийг, хохирогч Б.Гт 2.690.000 төгрөгийг, хохирогч З.Ад 17.900.000 төгрөгийг тус тус олгож, Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 199 дугаар “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” тогтоолоор “Ас арвай” ХХК /РД:5854664/, “Хонгорууд Хурд ХХК /РД:5971365/, Д.Д нарын эзэмшдэг Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны данснуудын орлого, зарлагын шилжилт хөдөлгөөнийг, мөн Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 198 дугаартай “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” тогтоолоор “Хонгорууд Хурд” ХХК /РД:5971365/-ийн эзэмшилд бүртгэлтэй байгаа гэрчилгээний 000018773 дугаартай Төв аймгийн Сэргэлэн сумын 5-р баг “Номун далай” гэх хаягт байршилтай нэгж талбарын 4109054306 дугаар бүхий 500000.0 мкв эрхийн улсын бүртгэлийн Э-1419002006 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Ас Арвай” ХХК болон иргэд нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ, гэрээний хуулбарууд бүхий 250 хуудсаар 16 хавтас, 64 хуудсаар 1 хавтас нийт 17 хавтас гэрээ, 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Д цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөгч, прокурорууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин хэргийг бүрэн шийдвэрлэлгүйгээр зөвхөн яллах талыг баримтлан ажиллаж уг хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал: Манай хэрэгжүүлж байсан төслийн захиалагчдаас гэрчийн мэдүүлэг авалгүйгээр шууд хохирогч гэж үзэж мэдүүлэг авсан. “Ас Арвай” ХХК нь уг төслийг хэрэгжүүлэхэд захиалагчаар оролцон барилгын үйл ажиллагаа явуулах эрх бүхий гүйцэтгэгч аж ахуй нэгжүүдээр гүйцэтгэл хийлгэхээр төлөвлөн гэрээ хэлцлүүд хийн ажиллаж байхад “Ас Арвай” ХХК-г заавал барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх ёстой мэтээр буруутгаж байна. Уг төслийг хэрэгжүүлэх явцад хавтаст хэрэгт нэр дурьдагдаж, эрх бүхий этгээдүүдийн буруутай үйлдлээс болж төсөл 2 удаа ажил эхлүүлсэн. Удаа дараа гацаж ажил удааширч байсан. Дээрх этгээдүүдийг иргэний хариуцагчаар татаж уг хэрэгт хамтран шалгаж оруулаагүй. Захиалагч Э нь 23.900.000 төгрөгийн захиалгын гэрээ байгуулсан байсныг шалгах ажиллагаа явагдаагүй. Мөрдөгч прокурор нар уг хэргийн хавтаст хэргийг бүрэн танилцаагүй. Мөрдөгч, прокурор нар мөрдөн шалгах явцад “Ас Арвай” ХХК-г захиалагч нарт дампуурсан мэтээр мэдэгдэж, буруу ойлголт төрүүлж, захиалагчдыг шууд хохирогч болгон миний эсрэг мэдүүлэг өгүүлж, хөндлөнгийн нөлөө үзүүлсэн. Манай компани нь уг төсөлтэй холбоотой санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн шинжээч, аудит томилуулж, өгөхийг мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шатанд хүсэлт гаргасан боловч хангаж өгөөгүй. Манай компани төслийн газарт 660.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх зэрэг шалтгаануудаас болж миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд миний хэргийг дахин хянан хэлэлцэж үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.  ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор надаас 752.289.340 төгрөгийг хохирогч нарт гаргуулахаар шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Учир нь, миний бие 820.233.340 төгрөгийг иргэдээс цуглуулж, 81 захиалагч нарт нийт 244.000.000 гаруй төгрөгийг буцааж олгосон. Миний тооцоолсноор нийт 584.103.346 төгрөгийн үлдэгдэл байх ёстой. Би прокурорын болон анхан шатны шүүхийн шатанд удаа дараа хохирлын дүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагаар шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг минь хүлээн авч хэлэлцээгүй. ...” гэв.

Шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдолдоо:

Нэг. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нараас мэдүүлэг авахдаа “гэрчээр мэдүүлэг авах” ажиллагаа хийгээгүй. Энэ нь эрүүгийн процессын хуулиар тогтоосон мэдүүлэг авах журмыг зөрчсөн нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нийтлэг журмыг баримтлан гэрчээр мэдүүлэг авч, нөхцөл байдлыг тодорхой болгосны дараа хууль зүйн үндэслэл байгаа бол хохирогчоор тогтоох, иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагааг явуулах журамтай. Гэтэл мөрдөгч нь энэхүү жүрмыг зөрчиж субъектив байдлаар хандаж, шууд хохирогчоор мэдүүлэг авсан, иргэний нэхэмжлэгчээр тогтоох замаар процессын хуулийг өөрийн үзэмжэд нийцүүлэн явуулсан байна. Тухайлбал, уг эрүүгийн хэрэгт хохирогч нарыг “гэрчээр мэдуүлэг авсан” нэг ч гэрчийн мэдүүлэг байхгүй байна. Энэ байдал нь мөрдөн шалгах ажиллагааг хэт их хялбарчлах, амар хялбар арга барилаар явуулсан гэж дүгнэхүйц байгаа бөгөөд үүний цаана мөрдөгч “хэрэгт хэт хэг талыг барьж”, гэрээ байгуулсан л бол хохирогч гэсэн субъектив хандлагаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, эрүүгийн процессын хуулийг ноцтойгоор зөрчиж, гажуудуулсан хууль зүйн үр дагавруудыг үүсгэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй болно. Дээрх нөхцөл байдал, хууль зүйн үр дагавраас үүдэлтэйгээр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох ёсгүй этгээдийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон маш ноцтой гажуудал үүсэх үр дагаврыг бий болгосон байх ба тус эрүүгийн хэргийн хүрээнд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нийт хохирогч, иргэнин нэхэмжлэгчийг хохирогч, иргэний нэхэмжлэгч болох субъект мөн эсэхийг ялган тодорхойлох боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна. Түүнчлэн тус эрүүгийн хэргийн хүрээнд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон оролцуулах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тоггоохдоо зөрүүтэй байдлаар тодорхойлсон нөхцөл байдлууд давхар үүссэн байна. Дээрх мөрдөн байцаалтын явцад үүссэн зөрчил, гажуудлыг хяналтын прокурор нь анхаарч хяналтаа хэрэгжүүлээгүй, мэдсэн ч мэдээгүй мэт байдлаар уг гажуудлыг засаж, залруулахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатаны шүүх нь процессын зөрчлийг үл тоож хэргийг шийдвэрлэсэн нь бүхэлдээ хуулийн гажуудлыг үүсгэсэн. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг харгалзан үзэх гэхээсээ илүүтэйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт дагаж мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хуулийн хэрэгжилтийг нэг мөр хэрэгжүүлэх, гажуудал үүсгэхгүй байх, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлагын үүднээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зарчмын шинжтэй хууль зүйн дүгнэлтийг хийж өгнө үү гэж хүсч байна.  

Хоёр. Хэргийн материалтай танилцахад мөрдөгч нь хэрэгт “хохирогч”-оос гаргаж өгсөн гэрээг нотлох баримтаар хавсргасан байх ба уг гэрээ болон тус гэрээнд гарын үсэг зурж оролцсон иргэнийг хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон оролцуулах ажиллагааг хийгээгүй орхигдуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайлбар, 15-р хавтас, 28-36 дугаар хуудсанд Ц.Э (РД: 00000000) иргэнтэй байгуулсан, 23,900,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ авагдсан байх боловч хэрэгт уг иргэнийг “хохирогч, иргэний нэхэмжлэгч”- ээр тогтоогоогүй, энэ талаарх мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй. Энэ ноцтой зөрчлөөс шалтгаалж иргэн буюу хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох ёстой этгээд болох Ц.Э (РД: 00000000)-ы эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол маш ноцтой зөрчигдөх нөхцөл байдал үүссэн байна. Энэ нөхцөл байдал нь нөгөө талдаа иргэн Ц.Э (РД: 0000000000)-ы дээрх гэрээтэй холбоотой асуудлыг уг эрүүгийн хэргийн хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэхүйц нөхцөл байдлыг үүсгэж байх ба ямар нэгэн байдлаар шийдвэрлэсэн прокурор, шүүхийн шийдвэр байхгүй. Тиймээс уг иргэн буюу хохирогчийн хувьд мөрдөн шалгах дээрх ноцтой зөрчил, алдааны улмаас хуулиар хамгаалагдсан эрх сэргэх ямар ч боломжгүй үр дагаварт хүргэсэн байна.  

Гурав. Хавтаст хэргийн материалтай танилцахад мөрдөгч, прокурор 11 дүгээр хавтаст хэргээс эхлээд Д.Дд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа уг тогтоолыг түүнд танилцуулсан талаар нэг ч тэмдэглэл үйлдээгүй байна. Энэ нь 11 дүгээр хавтаст хэргээс хойш эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг Д.Дд танилцуулаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байна. Улмаар ЭХХШтХ-ийн 28.1 дүгээр зүйл, 28.3 дугаар зүйлийн 1, 2, 6-д заасан нийтлэг журмыг бүхэлд нь зөрчсөн байна. "Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа сэжигтнийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, уг тогтоолыг танилцуулахыг мөрдөгчид даалгана" гэснийг болон 31.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус ноцтой зөрчсөн байна. Дээрх байдал нь  эрүүгийн процессын хуулийн 7.1 дүгээр зүйл 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг давхар зөрчсөн, ноцтой гажуудлыг үүсгэсэн байна.

Дөрөв. Мөрдөгч, прокурор 2 нь хохирогч тус бүр дээр Д.Дд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх ба эдгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолуудын талаас илүү хувьд нь дээрх байдлаар танилцуулаагүй байхын зэрэгцээ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа заавал хийгдвэл зохих ажиллагааны нэг болох “Яллагдагчаас мэдүүлэг авах ажиллагаа”-г огт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, ЭХХШтХ-ийн 31.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа энэ хуулийн Долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэр тухай тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна" гэснийг болон 4 дэх хэсэгт “Мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулна” гэснийг тус тус ноцтой зөрчсөн байна. Дээрх ноцтой зөрчил нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах” гэсэн яллагдагчийн эрхийг давхар зөрчсөн үр дагавруудыг бий болгосон байна.

Тав. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэр бүхий иргэнийг хохирогчоор тогтоогоогүй асуудал үүссэнтэй холбоотойгоор хэргийг прокурорт буцаасан байдаг боловч мөрдөгч, прокурор нь хохирогчийг хохироосон үйлдлийн тухайд Д.Дд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах ажиллагааг хийгээгүй байна. Хэргийн материалтай таниалцаж, энэ талаар прокурорын тогтоол байгаа эсэхийг шүүж үзэхэд тухайлсан уг үйлдлийн талаар Д.Дд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол байхгүй нь тухайн үйлдлийн хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй үйлдлийг яллах дүгнэлтэд нэмж оруулсан, ял оногдуулсан гэж үзэх ноцтой үндэслэлийг бий болгосон байна.   

Зургаа. Тухайн хэргийн гол үйл баримт болох иргэдээс байр захиалгын урьдчилгаанд авсан мөнгийг “тухайн байр, сууцыг барих үйл ажиллагаанд зарцуулсан эсэх”, эсхүл уг гэрээнд заасан зорилгын үйл ажиллагаанд зарцуулахгүйгээр хувьдаа болон өөр бусад зориулалтын бус зүйлд зарцуулсан эсэхийг тал бүрээс нь бүрэн дүүрэн тодруулсны дараа “Хэргийн бодит байдал”-ын талаар дүгнэлт хийх бүрэн боломжтой байна. Энэ үүднээс Д.Д-ын өмгөөлөгч нараас дээрх хэргийн гол нөхцөл байдлыг тогтоолгохоор “шинжээч томилуулах, аудит томилуулах” хүсэлтийг удаа дараа гаргасан боловч прокурорын шатанд үндэслэлгүйгээр, хэт нэг талыг буюу яллах талыг барьж  хангаагүй алдаатай шийдвэрүүдийг гаргасан, мөн уг хүсэлтээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргасан байх боловч шүүх тодорхой асуудлын талаар ямар нэгэн шийдвэр гаргахгүйгээр гэм буруугийн хурлаар мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэх үндэслэлгүй байдлаар шийвэрлэсэн нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Хэрэв шинжээчийн дүгнэлтээр “мөнгийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулсан, гэвч тооцоололгүй санхүүгийн байдал, эрсдлээс үүдэлтэйгээр тухайн хэргийн нөхцөл байдал үүссэн бол яах вэ” гэдгийг гэмт хэргийн шинжтэй үйлдлээс ялган зааглаж, дүгнэх, хууль зуйн дугнэлт өгөхөөр байхад үүнийг огт анхаарахгүйгээр шат шатанд гаргасан шинжээч, аудит томилуулах хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хангахгүй шийдвэрлэж ирсэн нь хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй. Энэхүү дутуу ажиллагаанаас шалтгаалж хохирогч нар мөнгөө буцаан гаргуулан авч, хохирогчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол түргэн шуурхай сэргээгдэх нөхцөл байдалд хүндрэл үүсэх, хохирогч нарын эрх хэзээ сэргээгдэх нь тодорхойгүй үр дагаварт хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, иргэдийн мөнгийг авсан данснаас цааш ямар данс руу, хэзээ хэдэн төгрөг, хэрхэн шилжүүлэгдсэн болохыг бүрэн тогтоож, уг мөнгийг үндэслэлгүйгээр өөрт авсан гэж үзэхүйц нөхцөл байдал тоггоогдвол уг этгээдэд үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдал, боломжийг олгохгүйгээр, ЭХХШтХ-ийн 8.6 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татаж, хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулах, хохирогч нарын эрх сэргэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх ажиллагааг хийх ёстой байсан. Тухайлбал, Д.Дын хэрэгжүүлэхээр ажилласан уг төслийг бодитой болгох гол асуудлуудын нэг болох газрыг шийдвэрлүүлэхээр өгсөн 100 сая гаруй төгрөгийг нэр бүхий 2 иргэн бэлнээр болон дансаар авсан байдаг ба эдгээр 2 нэр бүхий иргэд нь тус эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын шатанд “мөнгийг авсан” талаараа хангалттай тодорхой мэдүүлэг  өгсөн байхад уг мөнгийг нэр бүхий 2 иргэнээс гаргуулахаар иргэний хариуцагчаар татаагүй, холбогдох хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй. Мөн төслийг хэрэгжүүлэх газар дээр барилгын суурь цутгах ажлыг хийж гүйцэтгэсэн компанийг иргэний хариуцагчаар татаагүй, энэ талаарх ажиллагааг мөн хийгээгүй. Түүнчлэн Д.Дын үйлдсэн гэх хэрэгт дэмжлэг үзүүлсэн, ямар нэгэн үйлдэл, холбогдлоороо хамтран оролцсон гэж үзэхүйц нөхцөл байдал нотлох баримтаар дүгнэгдэж байгаа бусад этгээдүүдийг хэрэгт татаагүй, орхигдуулсан гэж дүгнэхүйц  байна. Энэ нь мөрдөгч, прокурор тухайн үйлдэл, хууль бусаар ял завшуулах боломж олгосон гэж үзэхээр нөхцөл байдал давхар дүгнэгдэж байна. Энэ хүрээнд тодорхой нэр бүхий хүмүүсийн нэрс дурдагдахаар байна.

Тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татвал зохих этгээдийг татаагүй байгаа нь цаад хууль зүйн утгаараа иргэний хариуцагчаар татаагүй орхигдуулсан харилцаанууд нь гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцаанууд явагдсан гэж үзсэн шатлгаанаар иргэний хариуцагчаар татаагүй гэж үзэх нөхцөл байдлыг бий болгож байгаа болно. Тиймээс дээрх хэргийн нөхцөл байдлыг нэг мөр дүгнэж, хэрэв гэмт хэргийн шинжтэй, гэм буруутай гэж үзвэл уг дүгнэлтийг заавал дагаж, хийгдэх ёстой ажиллагаа болох эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татвал зохих этгээдийг татах ажиллагааг хийх хуулийн шаардлага үүсээд байна. Эдгээр иргэний хариуцагчаар татагдвал  зохих этгээдүүдийг татаж, мөнгийг гаргуулж хохирогч нарын эрх түргэн шуурхай сэргэх, мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүйгээс хохирогч нарын эрх хэзээ, хэрхэн сэргэх нь тодорхойгүй, улам бүр хүнд нөхцөл байдалд хүргэх үр дагаврыг бий болгосон. ЭХХШтХ-ийн 8.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчлан тогтоож өгсний дагуу анхан шатны шүүхийн шатанд хийгдэх бүрэн боломжтой ажиллагаа. Эдгээр ажиллагаанууд нь нэг талдаа хохирогч нарын эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн хийгдвэл зохих ажиллагаанууд боловч нөгөө талдаа хохирол төлбөр төлөгдөх боломж бүрдэж, шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх нөхцөл болох юм.

Найм. Анхан шатны шүүх нь шүүх хуралдаанд оролцсон хохирогч, шүүгдэгчид хэргийн материал танилцуулаагүй, мөн шүүх хуралдаанд оролцсон оролцогч, хохирогч нараар нөлөөллийн мэдүүлэг хөтлүүлээгүй, түүнд гарын үсэг зуруулаагүй ноцтой зөрчлийг гаргасан байна. Энэ нөхцөл байдлаас үүдэлтэйгээр шүүхийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй, цаашлаад хэргийн оролцогч нар шүүх бүрэлдэхүүнд нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн байна.

Тиймээс дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/416 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Г.Ичинхорол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Д нь нийт хохирлоос хохирогч нарт 67.944.000 төгрөгийг хохирол төлбөрт төлж барагдуулсан байдаг бөгөөд энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дүгнэсэн. Д.Д нь эдгээр хохирол төлбөрийг хохирогч нарт буцаан олгохдоо мөрдөн байцаалтын шатнаас өмнө өөрийн санаачилгаар гэрээг цуцлах тухай бүрт буцаан төлж ирсэн. Цаашид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар ажиллаж байгаа бөгөөд төлөхөө бүрэн дүүрэн илэрхийлж байгаа. Хэрэв хохирол төлбөрийг төлөх санхүүгийн нөхцөл бүрдсэн тохиолдолд Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулан, холбогдох баримтыг гаргаж өгөх болно. Иймд дээрх хохирол төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулсан нөхцөл байдлыг бодитоор харгалзан үзэж Д.Д-д оногдуулсан хорих ялыг багасгаж, анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэд хэдэн чухал асуудлуудыг орхигдуулсан. Анхан шатны шүүх тухайн эд хөрөнгийг хариуцвал зохих иргэний хариуцагч нарыг болон хохирогчдын хохирлын дүнг нэг мөр тогтоогоогүй. Хохирогч н.С /26 хх 116/ мэдүүлэгт “Би Д.Дын компанид нийт 2.390.000 төгрөг шилжүүлж өгсөн. Хохирол, төлбөрөө аваагүй” гэж дурдсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тус хохирлыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхой бус байна. Мөн /29 хх 145-146/ хохирогч Э.Э хохирогчоор өгсөн мэдүүлэг авагдсан боловч энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдаагүй. Мөн н.Э-д “Радуга” нэртэй амины орон сууцны зуслангийн хорооллыг барихын тулд газар бүтээлгэхээр 106.500.000 төгрөгийг Э, н.Б, н.Э, н.Ш нар хувааж авсан нь баримтаас харагддаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх этгээдүүдийг иргэний хариуцагчаар тогтоогоогүй. Мөн тухайн “Ас Арвай” ХХК-д менежерийн албыг эрхэлж байсан н.Э-ын эхнэр н.Б-ийн эзэмшлийн Хаан банкны дансаар нийт 64 удаагийн гүйлгээгээр 105.000.000 төгрөг, н.Э-ын эзэмшлийн Хаан банкны данс руу 8 удаагийн гүйлгээгээр 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгө нь буцаад н.Б, н.Э нарын данснаас “Э” гэсэн гүйлгээний утгаар ихэнхи зарлагууд хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, н.Э, н.Б нарыг иргэний хариуцагчаар татах ёстой байсан. Уг ажиллагааг анхан шатны шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “Ас Арвай” ХХК-д 12.300.000 төгрөг өгсөн. Одоогийн байдлаар надад нэг ч төгрөг төлж барагдуулаагүй. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Шүүгдэгч Д.Д нь олон хүн хохироож 7 жил хоригдчихоод одоо хүртэл нэг ч хүнд хохирол, төлбөр төлөөгүй. ...” гэв.

Хохирогч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “Ас Арвай” ХХК-д 2.790.000 төгрөг өгсөн. Мөнгийг өгнө гэж хэлдэг боловч өгдөггүй. Би хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна. Маш гомдолтой байна. ...” гэв.

Хохирогч Х.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч Д.Дд 8.400.000 төгрөг өгч залилуулсан. Уг гэмт хэргийг шүүгдэгч Д.Д ганцаараа үйлдээгүй. Түүний төрсөн эгч Д.Д, менежер гэх н.Э нар гэмт хэрэгт хамтран оролцсон. Гэтэл Д.Д, н.Э нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, зөвхөн шүүгдэгч Д.Д ял шийтгүүлсэн. Надад үнэхээр хэцүү байна. Би сүүлдээ сэтгэл санааны хямралд орж байна. Би орох оронгүй болсон. ...” гэв.

Хохирогч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч Д.Дд  2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2.790.000 төгрөг өгсөн. Хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 31-ны өдөр шүүгдэгч Д.Дд тэтгэврийн зээл авч 1.790.000 төгрөг өгсөн. Би үнэхээр гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 7.500.000 төгрөг өгсөн. Хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч Ч.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 3.600.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

Хохирогч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч Д.Дт итгэж 5.580.000 төгрөг өгсөн. Мөн миний төрсөн охины 5.580.000 төгрөг. Өнөөдрийн шүүх хуралдаанд ирж чадаагүй байна. Бидэнд үнэхээр хэцүү байна. Хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

Хохирогч Н.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2.790.000 төгрөг өгсөн. Хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

Хохирогч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч Д.Дд итгэж 2.790.000 төгрөг өгч, залилуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна гэв.

Хохирогч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “Ас Арвай” ХХК-д 2.443.000 төгрөг өгсөн. Удаа дараа мөнгөө авахаар очсон боловч мөнгийг минь өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Хохирогчид ихэнх нь тэтгэвэрт гарсан хүмүүс байгаа. Энэ асуудлаас болж миний даралт ихсэж, 2 удаа харвалт өгсөн бөгөөд үр хүүхдүүддээ төвөг удаж байна. Д.Д нь “агаарт зуслангийн байшин барина” гэж биднийг хуурч мөнгө авсан. Гэтэл бид өнөөдөр үхлээ хүлээгээд сууж байна. Д.Д өмгөөлөгч авч төлбөр төлөхийн оронд нэг ч болтугай хохирогчийн мөнгийг өгөх хэрэгтэй. Хууль үнэн байдаг бол бидний хохирлыг барагдуулмаар байна. Шүүгдэгч Д.Дд бидний хохирлыг төлж барагдуулах сэтгэл үнэхээр алга гэв.

Хохирогч Ж.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч Д.Дд итгэж 2.080.000 төгрөг өгч, залилуулсан. Би хүнд өвчний оноштой тул байнгын эмчийн хяналтад байдаг. Би хохирлоо барагдуулж авч чадахгүй 5 жил болж байна. Мөнгөө авч эмчилгээндээ нэмэрлэмээр байна. Надаас их мөнгө өгч залилуулсан хүмүүс байна. Гэхдээ хүн хүний амьдрал өөр шүү дээ. Миний хувьд 2.080.000 төгрөг бол их мөнгө. Би байнга үнэтэй эмчилгээ хийлгэдэг учраас надад хохирлоо барагдуулж авах маш их хэрэгтэй байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогч М.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд эгчийгээ төлөөлж ирсэн. Хэлэх тайлбаргүй гэв.

Хохирогч Л.Ц  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2019 оны 11 дүгээр сард гэрээ байгуулж Баянгол дүүргийн 4 дүгээр хороон дээр очсон. Шүүгдэгч Д.Д нь бидэнд итгэл үнэмшил төрүүлж залилсан. Уг гэмт хэргийг шүүгдэгч Д.Д ганцаараа үйлдсэн нь учир дутагдалтай санагдаж байна. Учир нь, шүүгдэгч Д.Дын төрсөн эгч Д.Дорждулам нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “Иргэний танхим”-д иргэдийг цуглуулж, хууран мэхлэх үйл ажиллагаа явуулсан. Би халуун зунаар үр хүүхдээ орхиод Бүгд Найрамдах Солонгос улсад 1 жил ажилласан. Би 3.290.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна. Би жирэмсэн байхдаа “би төрөх дөхөж байна. Миний мөнгийг буцаагаад өгөөч” гэж олон удаа гуйсан боловч мөнгийг минь өгөөгүй. Мөн шүүгдэгч Д.Д нь хүмүүсийг ялгаж харьцдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирлоо яаралтай барагдуулж авмаар байна гэв.

Хохирогч Ц.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад учирсан хохирол 1.800.000 төгрөг. Миний найз н.Н 5.400.000 төгрөг өгсөн. Эрүүл мэндийн шалтгааны улмаас өнөөдрийн шүүх хуралдаанд ирж чадаагүй байна. н.Н  нь хавдрын оноштойгоор элэгний хагалгаанд орсон. Эрүүл мэндийн байдал нь маш муу байгаа. Энэ үед шүүгдэгч Д.Даас “эмчилгээнд мөнгө шаардлагатай байна” гэж эрүүл мэндийн шалтгаанаа тайлбарлаж хэлсэн боловч огт мөнгө өгөөгүй. Д.Д “би хүнд мөнгө өгөөд авч чадаагүй” гэж байна. Энэ талаар тусдаа гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Бид шүүгдэгч Д.Даар хохирлоо барагдуулах гэж шүүхэд гомдол гаргасан тул бидний хохирлыг яаралтай төлж барагдуулах ёстой. Шүүгдэгч Д.Д уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэж хамтран гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээ хамгаалдаг. Ихэнх хохирогчид тэтгэврийн тэтгэмжээр амьдардаг. Бид хэд наслахаа ч мэдэхгүй. Шүүгдэгч Д.Д өмгөөлөгч авах хөлсөөрөө эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай хохирогч нарт 50.000 төгрөг ч болтугай өгсөн бол ойлгоно шүү дээ. Гэтэл 2019 оноос өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Бидний хохирлыг яаралтай барагдуулж өгөхийг хүсэж байна. Энэ гэмт хэргийг Д.Д ганцаараа үйлдээгүй. Анхнаасаа бүлэглэж үйлдсэн гэв.

Хохирогч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “Ас Арвай” ХХК-д 10.750.000 төгрөг өгсөн. Хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

Хохирогч Г.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Би нөхөртэйгөө насаараа хуримтлуулсан эд хөрөнгөө нийлүүлж охин Д.Мөнгөнцэцэгийн нэр дээр 10.750.000 төгрөг “Ас Арвай” ХХК-д өгсөн. Нөхөр бид 2 төрийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс учраас Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна гэж итгэсэн. Мөн “Ас Арвай” ХХК-ийн ажилчид нь хоорондоо ах дүү нар бөгөөд шүүгдэгч Д.Дын төрсөн эгч нь Банягол дүүргийн Засаг дарга. Энэ хүмүүс бүгд луйварчид. Уг гэмт хэргийг шүүгдэгч Д.Д ганцаараа үйлдээгүй, бусад хүмүүстэй бүлэглэн үйлдсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Дд оногдуулсан ялын хэмжээ хөнгөдсөн байна. Би үнэхээр гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

Хохирогч М.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэн. Шүүгдэгч Д.Дд итгэж хүргэнийхээ хамт мөнгө өгсөн. Хэдэн төгрөг өгснөө нарийн сайн санахгүй байна. Би байшингаа бариулах хүсэлтэй байна гэв.

Хохирогч М.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “Ас Арвай” ХХК-д 8.000.000 төгрөг өгсөн. Би уг хэргийг мөнгө угаах, залилангийн гэмт хэрэг гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Дд оногдуулсан ял багадсан. Уг гэмт хэргийг Э, Д.Д, нар бүлэглэн үйлдсэн. Би шүүгдэгч Д.Даас удаа дараа мөнгө авъя гэж шаардахад “таны мөнгийг хугацаагүй хадгаламжаар өгнө” гэж хэлсэн. Шүүх шударга бол хохирогчдын хохирлыг барагдуулах ёстой гэв.

Хохирогч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “Ас Арвай” ХХК-д 3.500.000 төгрөг өгсөн. Би өндөр настай тэтгэвэрт гарсан хүн. Цаашдаа хүлээж чадахгүй юм шиг байна. Хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

Хохирогч “Прогресс Капитал” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Д нь 2021 онд манай байгууллагаас автомашин худалдан авах зорилгоор 27.000.000 төгрөгийн зээл авсан. Гэтэл тухайн автомашин нь манай нэр дээр биш байсан. Учир нь, хуурамч баримт бичиг ашиглан манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэ талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Барьцаа хөрөнгө байхгүй. Бидэнтэй нэг ч уулзаагүй. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд манай байгууллагад учирсан хохирлыг орхигдуулсан байсан гэв.

Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс яллагдагч Д.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоож түүнд 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд “хохирогч нарыг гэрчээр тогтоож мэдүүлэг аваагүй атлаа шууд хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан” гэж тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эхлээд гэрчээр тогтоож мэдүүлэг авсны дараа хохирогчоор тогтоож мэдүүлэг авна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тасралтгүй шуурхай явуулах зорилгын хүрээнд явагдсан. Мөн “уг хэрэгт н.Э гэж хүн хохирогчоор тогтоогдоогүй атлаа байгуулсан гэрээ байна” гэж тайлбарлаж байна. Хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дараа урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан зарласан. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр н.Амарсайхан “би хохирогч байгаа юм. Намайг хохирогчоор тогтоогоогүй. Миний эрх ашгийг хөндөж байна” гэж тайлбарласан. Иймд анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Үүний дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж н.А-ыг хохирогчоор тогтоож хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн. Хэрэв н.Э гэдэг хүн хохирсон гэж байгаа бол гомдол гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх бүрэн боломжтой. Заавал нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж н.Э-ы эрхийг сэргээнэ гэсэн асуудал байхгүй. Нэр бүхий 219 хохирогчийн эрх ашгийг хангах нь зүйтэй. Мөн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулаагүй. Эхлээд танилцуулж байсан. Сүүлдээ танилцуулахаа больсон” гэж тайлбарлаж байна. Хэргийн материалтай нэг бүрчлэн танилцсан бол мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэж шүүгдэгч Д.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд “Э, Б гэх хүмүүст газар авахаар мөнгө өгсөн байгаа” гэж дурдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “шүүгдэгч Д.Д нь Э, Б нарт газар авахаар мөнгө өгсөн байна. Энэ нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна” гэж үзэн мөрдөн шалгах байгууллага руу явуулсан. Мөн Сэргэлэн сумын Засаг Даргыг гэмт хэргийн шинжтэй, авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэн Авлигатай тэмцэх газар луу явуулсан. Энэ талаар яллах дүгнэлтэд дүгнэж бичсэн байгаа. Иймд дээрх этгээдүүдийг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй. Шүүгдэгч Д.Дын төрсөн эгч Д.Д нь “Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны байранд өдөрлөг зохион байгуулж, иргэдийг татан төвлөрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан” гэж байна. Д.Д-ыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нөхцөл байдал, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгасан. Энэ талаар Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хяналтын прокурорын зүгээс гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Мөн хохирогч “Прогресс Капитал” ББСБ нь Д.Дыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татсаны дараа Баянгол дүүргийг цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэсэн байсныг нэгтгэсэн. Прокурорын хяналтын шатанд “Прогресс Капитал” ББСБ болон шүүгдэгч Д.Д нарын хооронд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй учраас үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд “Прогресс Капитал” ББСБ уг хэрэгт хамааралгүй учраас хохирогчоор тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч Д.Д “миний зарцуулалтыг шалгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд санхүүгийн шинжээч томилуулж шалгуулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хүлээн авч хэлэлцээгүй” гэж тайлбарлаж байна. Шүүгдэгч Д.Д нь иргэдээс хууль бусаар татан төвлөрүүлсэн мөнгөний зарим хэсгийг газар авахаар бусдад шилжүүлж зөвшөөрөлгүй газарт байшин барихаар суурь цутгасан. Улмаар иргэдийг олноор татах зорилгоор өдөрлөг зохион байгуулж зар сурталчилгаа явуулсан. Үйл ажиллагаандаа дээрх мөнгөнүүдийг зарцуулсан нь залилах гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :  

1. Хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх буюу хохирлыг нөхөн төлүүлэх  хуульд заасан үндэслэл, журам илт зөрчигдсөн байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, хөрөнгө орлого бусдын эзэмшилд шилжсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан нь тус тус тогтоогдсон аль ч тохиолдолд  албадан хураан авч, хохирлыг нөхөн төлүүлэх”-д зарцуулахыг тодорхой хуульчилснаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд бүрийг иргэний хариуцагчаар татаж, улмаар хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болно.

Гэтэл шүүгдэгч Д.Дын үйлдсэн 219 иргэнийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзээгүй атлаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээс шууд эх сурвалжтай хөрөнгө, орлогоос хууль зүйн үндэслэлгүйгээр авч, өөрийн өмч мэт захиран зарцуулсан болох нь нотлох баримтын эх сурвалжаар бодитой илэрхийлэгдсэн Д.Э, Ц.Э, Ё.Б, Д.Ш, Б.М, О, А болон бусад этгээдийг иргэний хариуцагчаар татах асуудлаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байгааг зөвтгөх үндэслэлгүй.  

Прокурорын хувьд Ц.Э, Э.Э, Ё.Б нар нь Д.Дын үйлдэлд хамтран оролцсон гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах шаардлагагүй гэж үзсэн /30хх-233/, Э.Э нь албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх өөр эрүүгийн хэрэгт шийтгэгдсэн /29хх-107-116/ байх бөгөөд тэднийг цаашид өөр бусад гэмт хэрэгт  шалгуулах хүсэлтэй эсэхээс үл хамааран “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээс шууд эх сурвалжтай хөрөнгө, орлогоос хууль зүйн үндэслэлгүйгээр авч, өөрийн өмч мэт захиран зарцуулсан этгээд бүр”-ийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлтэй болох нь тус хэрэгт цугларч, шалгагдсан нотлох баримтуудын эх сурвалжтай байна.    

Тухайлбал, - гэрч Д.Э-ийн мэдүүлэг : “... Э  өөрийнхөө дансаар мөнгөө авдаг, ямар ч байсан 110 орчим сая төгрөг авсан гэдэг. Миний данс руу Э, Д.Д нар мөнгө шилжүүлж өгч байгаагүй, би төрийн банкны нэг данстай, ашигладаггүй байсан. Э ахын данс руу мөнгө орохоор Б рүү тэдийг шилжүүллээ, өгсөн шүү гэдэг байсан. Солонгос хоолны газарт Э ах Б-д 15-20 сая төгрөг бэлнээр нэг удаа өгч байсныг санаж байна...Э ах бол намайг хоолонд даадаг байсан...Намайг гэртээ хоол аваарай гээд хэд хэдэн удаа мөнгө өгч байсан, 1 сая төгрөг хүрэхгүй байх...Э ахаас 45 сая төгрөгийг хувааж аваагүй.../29хх-197-199/,   

- гэрч Ц.Э-ын:“...Энхтөр бид хоёр хамгийн анх бэлнээр 20 сая төгрөгийг Э-ын оффис дээр очиж авсан, уг 20 сая төгрөгөөс 5 сая төгрөгийг бид хоёр хувааж аваад, үлдэгдэл 15 сая төгрөгийг Б-д бэлнээр өгсөн...Энэ уулзалтаас өмнөхөн Б надаас мөнгө нэхэхээр нь би нийтдээ 90 гаруй сая төгрөгийг өгсөн. Би Д.Д, Э хоёроос нийтдээ 119 сая орчим төгрөг авсан. 119 сая төгрөгөөсөө нийтдээ 45 сая төгрөгийг нь Э бид хоёр шагналын мөнгө гээд хувааж авсан, өөрийнхөө 20 гаруй сая төгрөгийг бусдад төлөх ёстой байсан өрөндөө өгсөн. Э бид Э-ын оффис дээр Б.г дуудан танилцуулсан, цааш юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /29хх-192-195/,   

- гэрч Ё.Б-ийн мэдүүлэг :...Над руу М, О, А нар дахиж яриад 15 сая төгрөгөө аваад ир гэж байна гэсэн...15 сая төгрөгийг Б төмөр замын 4-р хорооны 57-р байрны гаднаас аваад явсан. Тэр өдрийнхөө орой Б мөнгөө М, О, А нарт өгчихлөө шүү гэсэн. Удалгүй 14 хоногийн дараа М, О, А гурав надаас үлдэгдэл 35 сая төгрөгөө гэсэн...Би Э ахаас бэлнээр 27 сая төгрөг аваад Б-ыг дуудаад 2019.10.10-аас хойш Төв аймаг орсон... Ш-ийн  эхнэрийн данс руу 20.500.000 төгрөгийг, бэлэн 6.500.000 төгрөгийн бэлнээр Ш-д хүлээлгэж өгсөн...Дараа Д.Д 25 сая төгрөгтэйгөө ирээд бид 2 уулзаж бүгдийг нь Ш-д бэлнээр аймгийн төв дээр Хаан банкны хажууд өгсөн. Ш-д 25 сая төгрөг өгч байх үеэр М, О, А гурав хамт байсан...гэх мэдүүлэг /3хх-157-160/,

- Ц.Э-ын дансны хуулга: “Ас арвайтай” холбоотой орлого, зарлагын баримт  /29хх-210-219/,

- Д.Д яллагдагчаар өгсөн: “...110 сая төгрөгийн урьдчилгааг Э нь 35 сая төгрөгийг бэлнээр, 75 сая төгрөгийг дансаар хүлээж авсан. Э-ын өөрийнх нь хувийн данс руу шилжүүлж байсан /1хх-130-131, 140-142, 30хх-33/,

- Д.Д Ц.Э-тэй нүүрэлдүүлж авсан мэдүүлэг: “...Э, Э 2 хүрч ирээд 35 сая төгрөг бэлнээр аваад явсан, 2019 оны 09 дүгээр сарын сүүлчээр Э-д бэлнээр өгсөн. 2019.10.16-ны өдөр Э-ын Хаан банкны 5003406274 дугаарын данс руу 10 сая төгрөг, 2019.10.21-ны өдөр 20 сая төгрөгийг, мөн тэр өдрөө 5 сая төгрөгийг дахин, 2019.11.01-нд 1.500.000 төгрөгийг, 2019.11.06-ны өдөр 15 сая төгрөгийг, 2019.11.18-ны өдөр 15 сая төгрөгийг, 2019.11.22-ны өдөр 5 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн байгаа. Ингээд нийт 106.500.000 төгрөг.   

Ц.Э Д.Дтай нүүрэлдүүлж өгсөн мэдүүлэг: “...Э-ийн хамт бэлнээр 35 сая төгрөгийг авсан, Д.Д өөрөө ууттай мөнгийг надад өгсөн. Мөнгөө авч гараад Б-г дуудаад хүүхдийн 100-н тэнд байрлах ресторанд урьдчилгаа мөнгө гээд 15 сая төгрөгийг өгсөн. Би 35 сая төгрөгийг эхэлж аваад дундаас нь 5 сая төгрөгийг Э-тэй 2.5, 2.5 хувааж аваад 30 сая төгрөгийг нь бэлнээр Б-д өгсөн. 2019.11.16-ны өдөр 10 сая төгрөг Д-с аваад 2019.10.20-ны өдөр Б-ийн Хаан банкны 5014151856 дугаарын дансад 450.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 10 сарын 18-ны өдөр 500.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийж 1.000.000 төгрөг аваад Б-д 1 сая төгрөг өгсөн. Мөн тэр өдрөө 3 сая төгрөгийг АТМ-ээс авч Б-д өгсөн. Үлдэгдэл мөнгө болох 5.550.000 төгрөг нь миний дансанд байсан. 2019.10.21-ны өдөр Д.Д-аас миний дансанд 20 саяар нэг удаа ,5 саяар нэг удаа нийт 25 сая төгрөг шилжүүлсэн. Уг мөнгөнөөс бэлнээр 5 сая төгрөг авч Б-д өгсөн. Тэр өдрөө 20 сая төгрөгийг Б-ийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. Мөн 2.500.000 төгөргийг бэлнээр авч Б-д өгсөн. Тэр өдрөө 2.500.000 төгрөгийг Б-ийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. 2019.11.01-ны өдөр Д.Даас 1.500.000 төгрөг авсан, 2019.11.02-ны өдөр 700.000 төгрөгийг Э-д өгсөн. Үлдэгдэл 800.000 орчим төгрөгийг өөрөө хэрэглэсэн. 2019.11.06-ны өдөр Д.Д-аас 15 сая төгрөг шилжүүлж өгсөн. Уг мөнгөнөөс 2 сая төгрөгийг 2019.11.08- ны өдөр Б-д шилжүүлж өгсөн. 2019.11.06-ны өдөр 700.000 төгрөг, 2019.11.07-ны өдөр 2.5 саяар 1 удаа, 1 саяар 1 удаа бэлнээр авч Б-д өгсөн. Мөн 2019.11.17-ны өдөр Б-д 100.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Бусад мөнгийг нь өөрөө авч хэрэглэсэн. Энэ мөнгөнөөс 8.700.000 төгрөгийг өөртөө хэрэглэсэн байна. 2019.11.18-ны өдөр Д.Д-аас миний дансанд газрын мөнгө гэж 15 сая төгрөг шилжүүлсэн. Үүнээс 3 сая төгрөгийг Б рүү шилжүүлсэн. 2019.11.18-ны өдөр 500.000 төгрөгийг Э-ийн эхнэр Б-ын дансанд шилжүүлсэн. Ингээд үлдэгдэл мөнгийг нь хэрэглэж байгаад 2019.11.19-ний өдөр Б-ийн данс руу 1.300.000 төгрөг шилжүүлсэн. 2019.11.21- ний өдөр 250.000 төгрөгийг Э-ийн охин У-ын дансаар Э-д өгсөн. Үүний дараа тэр өдрөө Э-ийн охин У-ын дансанд 1.500.000 төгрөг шилжүүлж Э-д өгсөн. Үлдсэн мөнгийг нь өөрөө хэрэглэсэн. Ингээд бодоод үзэхээр уг 15 сая төгрөгнөөс 4.300.000 төгрөгийг Б-д өгсөн. Э-д 2.250.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 8.450.000 төгрөгийг өөртөө хэрэглэсэн байна. 2019.11.22- ны өдөр 5.000.000 төгрөг Д.Даас шилжүүлсэн. Уг мөнгийг би өөртөө хэрэглээд дуусгасан. Ингээд нийт 106.500.000 төгрөг авсанаас өөртөө 31.000.000 төгрөгийг өөрөө хэрэглэсэн. Б-д 70.50.000 төгрөгийг бэлнээр болон данснаас авч мөн данс хооронд шилжүүлэх зэргээр өгсөн байна. Э-д 5.450.000 төгрөгийг Э-ийн болон түүний эхнэр Б, охиных нь дансанд шилжүүлсэн байна...гэх мэдүүлэг /29хх-203-207/,   

- гэрч Б.М-ын мэдүүлэг:“...О, А бид 3 Улаанбаатар хот орж Б-тэй уулзаад бэлнээр 15 сая төгрөг авсан, уг мөнгийг Ш-д бэлнээр өгсөн. Ш дахиад "мөнгө хэрэгтэй гэхээр нь Б рүү ярьж хэлээд 27 сая төгрөг аваад Б, О, А бид нар Сэргэлэн сум орж Ш-той уулзсан. Б 20 саяыг Ш-ийн эхнэр Ж-ын дансанд шилжүүлсэн. Бэлнээр 6.5 сая төгрөгийг А, О бид 3 хувааж авсан. Тэгээд байж байтал 2020 оны эхээр Б нь Д.Д гэх залуутай ирээд Хаан банкнаас 25 сая төгрөг аваад Ш-той уулзаад мөнгө өгч байсан.../3хх-165-166/ гэх мэдүүлэг,   

- гэрч Д.Ш-ийн: “...Б газар бүтээгээд өгөөрэй чамд мөнгө өгнө, сүүлд нь засаг даргатай чинь уулзнаа л гэж хэлсэн. Ингээд одоо мөнгө өгье гэхээр нь би эхнэр Ж-ын 5100181281 тоот дансыг хэлсэн. Тэгтэл гар утаснаасаа манай эхнэрийн данс руу 23.000.000 төгрөг шилжүүлж өгсөн...Мөн мөнгө авсанаас хойш 10 гаран хоногийн дараа Э.Этай уулзаад “Радуга” зуслан хороолол барих төсөл байгаа юм байна. Энэ амины орон сууц барих газрын шийдээд өгөөч гэсэн. Тэгтэл Э.Э “за би ярилцаж, хэлэлцээд, хурлаар оруулаад зохицуулахыг бодьё” гэсэн. Тэгээд надад өвч тэжээл авах хэрэгтэй байна гэхээр нь за тэгвэл газрыг бүтээгээд өгөөрэй гээд Бгээс авсан мөнгөний үлдэгдлээс 8 сая төгрөгийг Э.Эт өгсөн. Үүнээс хойш Болдоогоос 1.3 сая билүү 2.3 сая билүү /сайн санахгүй байна/ төгрөгийг эхнэрийнхээ дансаар авсан. Би 2019 оны 11 сард байхаа 8 сая төгрөгийг эхнэр Ж-ын 5100181281 тоот даснаас аймгийн төв дээр явж байхдаа АТМ-ээс аваад Э.Э-тай Төв аймгийн Сэргэлэн суманд байх гэрийнх нь гадаа хоёулхнаа машин дотор уулзаад өгсөн /3хх-153-155/  зэрэг нотлох баримтын эх сурвалжийг бусад эх сурвалжтай харьцуулан шалгасны үндсэн дээр иргэний хариуцагчаар татах асуудлыг бодитой шийдвэрлэж, хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, нөхөн төлүүлэхэд чиглэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг чанд хэрэгжүүлэх шаардлагатай.       

2. Шүүгдэгч Д.Дд холбогдох гэмт хэргийн шинж болон зүйлчлэл, яллах дүгнэлтийн хуульёсны байдлын талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсныг зөвтгөх үндэслэлгүй. Тухайлбал, яллах дүгнэлт дэх хэргийн товч агуулга болон тогтоох хэсгээс үзэхэд /31хх-59-201-202/ : шүүгдэгч Д.Д нь “Ас Арвай ХХК”-ийн нэрээр Төв аймгийн Сэргэлэн сум, 2-р багийн нутаг дэвсгэрт орших “Элст толгой” гэх газарт “Радуга” нэртэй амины орон сууцны зуслан хороолол барина” гэж зар сурталчилгаа явуулан иргэдийг залилан мэхэлсэн гэх гэмт хэргийн цаг хугацаа чухам хэзээ эсэх, мөн “Ас Арвай ХХК”-ийн нэрээр залилсан үйлдлүүдийн тоо давтамж, тэдгээрийн улмаас хичнээн иргэдийг залилж, ямар хэмжээний хохирол учруулсан эсэх нь тус тус тодорхойгүй, мөн “Хонгорууд хурд” ХХК-ийн нэрээр Сэргэлэн сумын 5-р багийн нутаг дэвсгэрт орших “Номун далай” гэх нэртэй 50 га газар дээр “Радуга зуслан хороолол барина” гэж ямар цаг хугацаанд, хичнээн иргэдийг залилан мэхэлсэн нь тодорхойгүй буюу ялган зааглахгүйгээр яллах дүгнэлтэд бичигдсэн байх тул шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй.    

Зарим хохирогч нарын өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд “шүүгдэгч нь нэр бүхий 219 хохирогчоос татан төвлөрүүлсэн мөнгөөр амьдралаа залгуулсан байх тул хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх” тухай дүгнэлт гаргасан /32хх-75/ байтал анхан шатны шүүхээс тус асуудлаар дүгнэлт хийгээгүй байна.   

Яллах дүгнэлт, холбогдох бусад нотлох баримтын эх сурвалжаас үзэхэд шүүгдэгч нь 219 иргэнийг залилж буюу нийт 219 удаагийн гэмт үйлдлээр нийт 820.233.340 төгрөгийг залилан авсан гэх тухайн тохиолдолд тухайн их хэмжээний мөнгөний хувьд шүүгдэгчийн амьдралын эх сурвалж, чанарт нөлөөлөх чадамж, түвшин хийгээд шүүгдэгч нь тус их хэмжээний мөнгийг өөрийн өмч адил захиран зарцуулсан нөхцөл байдал зэргийг бүх талаас нь бодитой үнэлэх замаар “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр” болгосон талаар хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт заавал хийх ёстой.

Прокурор нь анхан шатны шүүх хуралдаанд“...амьдралын эх үүсвэр болгосон зүйл хэрэгт байхгүй...” /32хх-75/, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан ”...219 удаагийн үйлдлийг байнга гэж үзэхгүй, “Ас Арвай ХХК” болон “Хонгорууд хурд” ХХК-ний нэрээр 2 удаагийн залилах үйлдэл хийсэн, хохирлын 820.233.340 төгрөгийг амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйлгүй” гэсэн нь хууль эрх зүйн ухамсрыг удирдлага болгоогүй, нотлох баримтын бодит эх сурвалжид тулгуурлаагүй, гэмт хэрэг зүйлчлэх онол, Эрүүгийн хуулийг тайлбарлах арга зүйг зөв ойлгож хэрэглээгүй бөгөөд хийсвэрлэлийн шинжтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.        

3. Прокурор, анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй буюу алдаа бүхий бусад асуудал   

- Хохирогч Н.С-ийн хохирол барагдсан гэх үйл баримтгүй байхад  хэрхэн хангах эсэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан /26хх-116, 32хх-154-160/,

-  “Ас арвай” ХХК /РД:5854664/, “Хонгорууд Хурд ХХК /РД:5971365/, Д.Д нарын эзэмшдэг Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны данснуудын орлого, зарлагын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” тогтоолыг хүчингүй болгох үндэслэлийг заагаагүй. Тодруулбал, тухайн дансуудад ямар хэмжээний мөнгө байгаа эсэхийг шалгаж дүгнэхгүйгээр хүчингүй болгох ёсгүй бөгөөд анх хоосон дансанд хязгаарлалт тогтоосон эсэхийг тодотгох нь зөв болно. Хэрэв хоосон данс битүүмжилсэн бол энэ нь алдаанд хамаарах бөгөөд хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэсэн бусад арга хэмжээ буюу иргэний хариуцагчаар татах асуудлыг шуурхай шийдвэрлэсэн эсэхийг нягтлах, хянах, дүгнэх ёстой.

- Прокуророос Д.Дыг “Прогресс капитал” ББСБ-аас 27.000.000 төгрөг зээлж авахын тулд мерседес бенз автомашиныг дүр эсгэн барьцаалсныхаа дараа тус “Прогресс капитал” ББСБ-ын болон тухайн автомашины бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, мерседес бенз автомашиныг бусдад зарж борлуулах аргаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /29хх-143, 146, 149-153, 156/ бөгөөд залилах гэмт хэргийн шинж нотлогдсон байтал яллах дүгнэлтэд оруулаагүй, мөн хохирогч байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг нэг мөр шийдвэрлэхэд ойлгомжгүй байдал үүсгэжээ.    

Залилах гэмт хэрэг үйлдсэнийг халхавчлан “зальт аргаар буюу энгийн хэлцэл хийсэн мэт”-ээр хохирогчийг дахин хуурч, иргэний хэргийн шүүхийн шийдвэр гаргуулсан эсэх нь залилах гэмт хэргийн шинж, түүнийг нотолж буй бүхий л нотлох баримтыг тус тус үгүйсгэх үндэслэлд хамааралгүй, залилах гэмт хэргийн шинжийг хангалттай нотолж буй  эх сурвалжийг үгүйсгэж няцаасан баримт байхгүй байгааг анхаарвал зохино.     

Прокурор : “Д.Д нь “Прогресс капитал” ББСБ-аас зээл авсаныхаа дараа тус зээлийн барьцаанд тавьсан мерседес бенз автомашиныг зарахын тулд холбогдох албан бичгийг хуурамчаар үйлдэж, улмаар зарж борлуулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон /29хх-238-239/ нь залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох биш харин өөр гэмт хэргийн шинж бүхий бусад үйлдлийг хэрэгсэхгүй болгосон утга агуулга, үндэслэл илэрхийлж байгааг тэмдэглэж байна.    

4. Тухайн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хүрээнд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зарим талаар зөрчигдсөн, яллах дүгнэлтийн хувьд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй алдаа гаргасан гэж үзэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болох ба тухайн нөхцөл байдлыг үл харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй бөгөөд хуулийг зөв хэрэглэхэд сөргөөр нөлөөлөхийг анхаарвал зохино.

 

Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.4 “дүгнэлт нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй”, 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн...36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4 “...гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны талаархи нөхцөл байдал, шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн шинжийн талаарх өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэх, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэх” 36.8 дугаар зүйлийн 1.7 ”гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих” зэрэг үндэслэл, журамд нийцээгүй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/416 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон дээрх үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Л.Намнансүрэн, Г.Ичинхорол нарын гаргасан “тус хэрэгт иргэний хариуцагчаар татах ажиллагааг хийгээгүй, зарим хохирогч нарт учирсан хохирлыг шийдвэрлээгүй орхисон” гэсэн утга агуулга бүхий гомдлыг хангаж, харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлд хамааралгүйгээс гадна анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Г.Ичинхорол нарын гаргасан бусад гомдолд мөн шүүгдэгч Д.Дын давж заалдах гомдолд тус тус хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.     

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож буй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” тул анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцэгдэх утга агуулгыг илэрхийлнэ.          

Шүүгдэгч Д.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :    

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/416 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Г.Ичинхорол нарын гаргасан “тус хэрэгт иргэний хариуцагчаар татах ажиллагааг хийгээгүй, зарим хохирогч нарт учирсан хохирлыг шийдвэрлээгүй орхисон” гэсэн утга агуулга бүхий гомдлыг хангаж, тэдний гаргасан бусад гомдол болон шүүгдэгч Д.Дын давж заалдах гомдолд тус тус хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.       

3. Шүүгдэгч Д.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНХӨӨ

 

                           ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

 

    ШҮҮГЧ                                                               Г.ГАНБААТАР