| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00108/И |
| Дугаар | 150/ШШ2025/00091 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 150/ШШ2025/00091
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **сум, ** дугаар баг, ** тоотод оршин суух хаягтай, **овогт **** /**/-д холбогдох,
***хохирол 223,738 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
**аймгийн **сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...**аймгийн **сумын 1 дүгээр баг 10 дугаар байрны орчим 2024
оны 12 дугаар сарын 07-ны өдөр ** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ** маргалдаж бие эрх чөлөөнд нь халдсан зөрчилд холбогдон шалгагдсан байна.**аймгийн **сумын сум дундын цагдаагийн хэлтсээс ** гаргасан зөрчилд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар №0290871, дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж 100 нэгж буюу100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ. Уг зөрчлийн улмаас хохирсон иргэн болох **овогтой **/РД:**/ нь өөрийн биеийг эмчлүүлэх зорилгоор 1.2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр **аймгийн **сумын Эрүүл мэндийн төвд дуудлага өгч ойрын дуудлагын 61,850 төгрөг,
2.2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн **аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэгийн 28,350төгрөг,3.2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ** аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэг оношилгоо шинжилгээний багцын 66,769төгрөг,4.2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ** аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэг оношилгоо шинжилгээний багцын 66,769 төгрөгийн үйлчилгээг тус тус авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 223,738 төгрөгийн нэхэмжлэл гаргуулан авсан байна. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/1884 дугаартай албан бичгээр "**аймгийн **сумын прокурорын газарт хянагдаж байгаа болон шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох ажилд хуульд заасан чиг үүргийнхээ дагуу туслалцаа үзүүлнэ үү" гэсэн хүсэлтийг прокурорын газарт ирүүлсэн. Төрийн байгууллагын дээрх хүсэлтийг прокурор хүлээн авч, судалж үзэхэд, эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлэх бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй." гэж тус тус хуульчилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.",
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно."
Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана." гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ.
Иймд ** ** болох 223.768 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
** нь хариуцагч ** эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 223,738 төгрөг гаргуулахаар шаардсан ба талууд эвлэрэн хэлэлцэж хариуцагч **нь 223,738 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ий өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч **нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж 3,681 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*** нэхэмжлэлтэй, *** холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 223,738 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч 223,738 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 04-өөс 04 дүгээр сарын 15-ны дотор төлж дуусгахаар тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ** гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж 3,681 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА